Рэгжийбуугийн Давааням зааны бага хүү Бямбадорж мэргэжлийн сүмогийн хамгийн дээд цолны төлөө ирэх сард барилдах гэж байна. Түүнд Сүмогийн холбооноос ёкозүна болохын тулд түрүүлэх, эсвэл түрүүлэхийн төлөө сүүлчийн өдөр хүртэл өрсөлдөх шаардлагатай болоод байгаа билээ. Үүний зэрэгцээ Харумафүжи Д.Бямбадорж нэгээс илүү унах эрхгүй юм. Мэргэжлийн сүмогийн түүхэн дэх сүүлийн долоон ёкозүна бүгд хоёр дараалан түрүүлж, цолоо хүртсэн. Харин Харумафүжид ёкозүна болох болзлыг харьцангуй зөөлрүүлж өгсөн гэж хэлж болно.
ЗААН Р.ДАВААНЯМ: МИНИЙ ХҮҮ АРГАГҮЙ САЙН БӨХ БОЛНО
Улсын заан Р.Давааням агсантай амьд сэрүүн ахуйд нь уулзаж, сүмод одсон хүүгийнх нь талаар лавлаж байв. “Миний хүү суурь сайтай, яалт ч үгүй сайн бөх болох хүн. Хоёр ахыгаа бүр багаасаа л давдаг байсан. Ажигава ояката ирээд надаас хүүг минь сумоч болгох зөвшөөрөл авсан юм. Тэгэхэд би “Миний хүү гарцаагүй сайн бөх болно. Түүнд бөх болох бүх зүйлийг нь заяачихсан.
Харин одоо зөв л залах хэрэгтэй гэж хэлж байсан. Үнэхээр бүр багаасаа л бөх болох нь тодорхой харагдсан юм” хэмээн Р.Давааням заан өгүүлж байсан удаатай. Цагтаа монгол бөхийн хүчитнүүдийн нэгд тооцогдож, Баянаа аваргын хараанд өртсөнөөр, “хар аварга”-тай хамтдаа хоёулхнаа наадмын бэлтгэлээ базааж явсан хашир заан хүүгийнхээ ирээдүйг зөв харж байсан нь одоо нэгэнт нотлогджээ.
БЭЛТГЭЛ БИШ ИХ ИДЭХ Л ХЭЦҮҮ
Д.Бямбадорж 12 настайгаасаа жүдогоор хичээллэсэн. Харин 15 настайдаа үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн гэдэг. Удалгүй түүнийг сүмо рүү авч одсон билээ. Багш нь түүнд Ама буюу Амгалан адуу хэмээх нэрийг хайрласан юм. Одоо ч монгол түмэн түүнийг энэхүү богино нэрээр нь түлхүү танина. Амагийн хувьд сүмод очоод хамгийн хэцүү зүйл нь их идэх байв. Тэрээр багаасаа их идэж чаддаггүй хүүхэд байж. Гэтэл сүмо бөхөд жингүйгээр амжилт гаргана гэдэг бүтэшгүй зүйл.
Ингээд өглөө оройгүй их хоол зайлшгүй идэж, таргалах хатуу шаардлагатай тулгарчээ. “Миний хүүд тэр бэлтгэл, дэглэм гэх мэт зүйл хэцүү биш. Харин тэр их идэх нь үнэхээр бэрх байгаа юм” хэмээн Р.Давааням агсан өгүүлж байсан удаатай. Үнэхээр ч Ама Д.Бямбадорж жингээ нэмэх гэж олон жил болсон. Тэрээр макүүчи зиндаанд анх гарч ирэхдээ дөнгөж 110 кг жинтэй байв. Энэ нь сүмод бол хөвөн л гэсэн үг. Тэгсэн хэрнээ л хүнд жинтэй өрсөлдөгчидтэйгээ ана мана барилдаж, амжилтаа ахиулсаар ирсэн.
ОЗЭКИ ЦОЛЫГ ШИНЭ НЭРЭЭР МЯЛААВ
Ажигава ояката Д.Бямбадоржийг озэки цол хүртэхэд нь бэлэг дэмбэрлийг бодож хэт богино нэрийг нь солихоор шийдсэн юм. Ингээд Харумафүжи хэмээх нэрийг хайрласан. Японы алдарт Фүжи уул, Бямбадоржийн төрсөн хаврын улирал, тэгээд өнөөх адуу хэмээх үгийг шинэ нэрд нь оруулж өгчээ. Озэки болсноос хойш түүнийг богино хугацаанд амжилтаа ахиулж, ёкозүна цолны төлөө ширүүн өрсөлдөөн өрнүүлэх байх гэж харж байв.
Гэвч ёкозүна Асашёорюү, Хаукухо нар өрсөлдөгчдөөсөө хэт тасарсаны зэрэгцээ гэмтэл бэртэл Харумафүжиг хүссэндээ хүрч барилдахад саад болж байв. Эцэг Р.Давааням заан ч тэнгэрт хальж, бага хүү нь хэдийгээр гүн гашуудалд автсан ч тэр тэмцээндээ амжилттай барилдсан. Энэ нь эцгийнхээ гэгээн дурсгалыг амжилттай барилдаанаараа мөнхжүүлэхийг хүссэнийх байв.
ХАКУХОТОЙ БАРИЛДАХЫН ӨМНӨ АСАШЁОРЮҮ АМЖИЛТ ХҮСЧЭЭ
Өнгөрсөн сарын башёд Харумафүжи урамтай сайхан барилдаж, Японы Эзэн хааны цомыг хоёр дахиа хүртсэн. 2009 оны тавдугаар сард анх удаагаа макүүчи зиндаанд түрүүлж байсан бол хоёр жил хоёр сарын дараа дахин түрүүлсэн нь энэ байв. Тэмцээний 14 дэх өдөр Харумафүжи ёкозүна Хакухотой барилдахаар таарчээ. Хэрвээ давбал түрүүлнэ, унавал ёкозүнатай даваа унаа тэнцэх байв. Энэ чухал барилдааны өмнөхөн Харумафүжи рүү ёкозүна Асашёорюү утас цохиж, амжилт хүсчээ.
Энэ талаар Д.Бямбадорж өөрөө Японы хэвлэлийнхэнд ярьсан юм билээ. Ингээд тэрээр Хакухог давж, хоёр дахь удаагаа Японы Эзэн хааны цомыг хүртэв. Ялалтынхаа дараа “Над руу Асашёорюү аварга залгаж амжилт хүссэн. Би өөрийн биеэр Монголдоо очоод амжилт хүссэнд нь хариу талархах болно” гэж Харумафүжи ярьсан байна.
АЙЛЫН БАГА ХҮҮ ХАРУМАФҮЖИ МОНГОЛООС ТӨРСӨН ГУРАВ ДАХЬ ЁКОЗҮНА БОЛОХ УУ?
Улсын заан Дэндэвийн Амгаа нэгэн удаа “Сайн ажаад байвал айлын бага хөвгүүд алдартай аваргууд, сайн бөхчүүд болсон байдаг юм шүү. Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ нар байна. Эцэг, эхийнхээ ахимаг насанд гарсан хүүхэд сайн бөх болдог гэж хэлж ч болно. Хамгийн гол нь ахимаг насанд эмэгтэй хүний сав хүүхэд тээхэд хамгийн тохиромжтой байдаг юм шиг билээ” гэж хэлж байсан удаатай. Үүнийг дурсахын учир нь Д.Долгорсүрэн зааны бага хүү Д.Дагвадорж, Ж.Мөнхбат аваргын бага хүү М.Даваажаргал нар мэргэжлийн сумогийн ёкозүна цолыг хүртсэн.
Тэдний арыг залгамжлахаар гарч ирээд буй Д.Бямбадорж ч айлын бага хүү. Харумафүжи мэргэжлийн сумогийн түүхэнд дэх гадаадын долоо дахь, Монголын гурав дахь озэки цолтон. Одоо түүний жин 130 кг. Харин биеийн өндөр нь 185 см. Бямбадорж их сайхан зурдаг. Хүмүүстэй их нийтэч, ааш зан тун сайтай залуу. Тэрээр монгол бүсгүйтэйгээ гэрлэж, саяхан охиноо өлгийдөн авсан билээ. Харумафүжи Д.Бямбадорж Монголоос төрсөн гурав дахь ёкозүна болох боломж их байна. Монголын алдарт бөхчүүдийн удам хоёр хөвгүүн аварга болчихоод байхад заан Р.Даваанямын хүү Бямбадорж ч тэрхүү чинээнд хүрч барилдахын ерөөл тавья.
Р.Гэгээ