Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бас нэг чухал асуудал бол Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хотын 2030 оны хөгжлийн үзэл баримтлал. Улаанбаатар хотыг олон улсын бизнесийн төв, амьдрахад таатай, эрүүл ногоон, олон улсын жуулчны, сайн засаглалтай “Нийслэл” хот болгон хөгжүүлэх гэсэн стратеги төлөвлөгөөтэй байгаагаа Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн захирал Цахиур Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр мэдээллээ.
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг түүхэн хөгжлийнх нь явцад таван удаа тодотгож байжээ. Нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тодотгосон эдгээр төлөвлөгөө өнөөгийн цаг үед тийм ч тохиромжтой бус байгаа аж.
Өөрөөр хэлбэл, хүн амын нутагшилт суурьшлын тэнцвэртэй бус хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогын уялдаагүй байдлаас нийслэлд хэт төвлөрөл бий болж, байгаль орчны тэнцвэр алдагдахад хүрээд байгаа билээ. Жишээлбэл, Монгол Улсын хүн амын 40,6 хувь нь нийслэл хотод байнга оршин сууж байна. 1999-2009 оны хооронд 352,2 мянган хүнээр нийслэл бүл нэмжээ. Аравхан жилийн дотор суга өссөн хотын хүн ам нийслэлийг ийнхүү доройтоход, төлөвлөлтийг томоохон хотын хэмжээнд хийхэд хүргэжээ.
Үнэндээ бол хууль эрх орчин бүрхэг байна. Нийслэл хот тусгай статустай байхаар хуульчлагдсан ч “Нийслэл”-ийн онцлог чиг үүргээ хэрэгжүүлэх эрх ядмаг байгаа талаар энэ төлөвлөгөөнд тодорхой тусгагджээ. Хүн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг өмнөө барин их хотыг чиглэсэн нүүдэл суудал сүүлийн арван жил тасраагүйгээс гэр хорооллын эзлэх зай талбай ихсэж, хэт их төвлөрлөө даган дураараа дургигчид, тэнэмэл хүмүүс, анхаарал халамж дутсан хүүхэд багачууд, зоргоороо аашлагч иргэдийн бөөгнөрөл болсныг ч энд дурдсан байна.
Хүн амын хэт бөөгнөрлийг даган дэд бүтцийг эхлэн барьж байгуулах дараалал алдагдсан нь хотын зохицуулалтгүй хөгжлийн нөхцлийг бүрдүүлснийг ч энд онцлов.
Нийслэлийн хот байгуулалтын үндсэн шаардлагыг тодорхойлохдоо “Нийслэлийн хот байгуулалтын цогцолбор асуудлыг Монгол орны нийт нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хүн амын нутагшил, суурьшлын тогтолцоо, түүнчлэн харьцангуй бие дааж хөгжих бүс нутгийн тулгуур төвүүдийн хөгжлийн чиг хандлагатай харилцан уялдаатай авч үзэж бүсийн орон зай, нутаг дэвсгэрийн оновчтой бүтцийг бүрдүүлэх” хэмээн үзэж байгаа аж.
Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа нийслэлийн хөгжлийн хэтийн төлөвийг гурван түвшинд авч үзэх гэнэ. Улаанбаатарын бүсийн хөгжлийн хэтийн төлөв, нийслэлийн хотожсон нутаг дэвсгэрийн хөгжлийн хэтийн төлөв, Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн төлөв гэж хуваасан байна.
Зөвхөн энэхэн орон зайдаа төлөвлөлтөө хийн, багшралдаж бөөгнөрөх бус орон зай нутаг дэвсгэрийн оновчтой бүтцийг Төв аймгийн нутаг дэвсгэрийн хүрээнд авч үзэхийг чухалчилжээ. Ингэхдээ хөгжлийн үндсэн ба дагуул төвүүдийн хөгжлийг дэмжих, байгаль хамгаалал, рекреаци-аялал, жуулчлалыг зохистой хослуулах, хүн амын хүнсний хангамж, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн найдвартай орон зайг бүрдүүлэх зорилгоор бичил бүсүүдийг тодорхой чиг үүрэгтэйгээр хөгжүүлэх юм байна. Байгаль хамгаалах, үйлдвэрлэлтийг дэмжих, эрчимжүүлсэн газар тариалан, сүүний бүс, мал аж ахуйн бүс хэмээн хуваах аж. Налайх дүүргийн нутаг дэвсгэр Шивээтийн хөндийд байгуулагдах Их, дээд сургуулиудын хотхон, хотын баруун, зүүн хэсэгт байрлах ачаа тээврийн терминалиуд, улс хоорондын авто болон төмөр замын трасс, Төв аймгийн Хөшигтийн хөндийд байрлах Олон улсын шинэ нисэх буудлын хүрээнд төлөвлөлт багтжээ.
Улаанбаатар хотын хүн амын өсөлт 2030 онд 1870,0 мянган хүнээр өснө гэсэн судалгааг Жайка олон улсын байгууллагаас гаргажээ.
Ерөнхий төлөвлөгөөний бас нэгэн чухал үзүүлэлт нийслэлийн хот байгуулалтын нийгэм, эдийн засгийн зорилтууд. Нийслэлийн тэргүүлэх болон онцгой үүргийн хүрээнд дэлхийн нийслэл хотуудын жишигт хүрэх үндсийг бүрдүүлэхэд оршино хэмээн төсөлд тусгажээ.
Хамгийн гол нь институци ба хууль эрх зүйн орчинг төрийн бодлогын түвшинд бүрдүүлснээр,
- Дэлхийн хотуудын хот байгуулалтын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн Хот төлөвлөлтийн норм, нормативыг тодотгох, стандарт, заавар, зөвлөмж бий болгох,
- Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль, Газрын тухай хуулинд өөрчлөлт оруулж
- Бүсчлэлийн тогтолцоо, гэр хорооллын барилгажилт, хот байгуулалтыг хянах асуудлыг тусгах,
- Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж газар өмчлөл, өмчлөх газрын хэмжээ, зориулалт өөрчлөх нөхцлийг бүсчлэлтэй уялдуулах, газрын үнэлгээг хуульчлах,
- Хот төлөвлөлтийн тухай хууль боловсруулж хөгжлийн “бодлого-төлөвлөлт-хэрэгжилт”-ийн тогтолцоог тодорхойлох, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлуудыг тусгах, хот байгуулалтанд төлөвлөлтийг хатуу мөрдөх тогтолцоог бүрдүүлэх, бүсчлэл, инженерийн бэлтгэл арга хэмжээг хуульчлах,
- Үйлдвэр, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх тухай хууль,
- Хотыг шинэчлэн төлөвлөж хөгжүүлэх тухай хууль эсвэл “Гэр хорооллын тухай” хууль боловсруулж өмчлөгдсөн газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, газрыг солих буюу эргүүлэн авах, хураах үндэслэлийг бий болгох,
- Хотын ногоон бүсийн тухай, Ногоон байгууламжийн тухай, Ойн бүсийн тухай хуулиудыг боловсруулж гол, усаа хайрлан хамгаалж Үндэсний парк байгуулах нөхцлийг бүрдүүлэх,
- Хот тосгоны дизайны тухай хууль,
- Орон сууцны санхүүжилтийн тухай хууль,
- Нийтийн орон сууцны корпорацийн тухай хууль,
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлтийг шийдвэрлүүлж хотын эдийн засгийн чадавхийг сайжруулж болохыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хотын 2030 оны хөгжлийн үзэл баримтлалд тусгажээ.