Уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил харилцан адилгүй явагддагаас гадна Улсын мэргэжлийн хяналтын газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус бүрт дүн мэдээлэл нь ч янз бүр гардаг аж.
Тиймээс өнгөрсөн онд БОАЖ-ын сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан тушаалаар “Уул уурхайн байгаль орчны нөхөн сэргээлтийн маягт”-ыг шинэчилсэн байна.
Үр дүнд нь Үндэсний статистикийн хорооноос дүн мэдээг нэгтгэхээр болсон юм.
Мөн БОАЖЯ-наас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх талаар хэд хэдэн баримт бичиг боловсруулан гаргажээ.
Үүний нэг нь “Уул уурхайн олборлолт хийсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал” юм.
Өмнө нь манайд ийм аргачлал байгаагүй бөгөөд уул уурхайн үндсэн орд хаана байрлаж байгаагаас шалтгаалан нөхөн сэргээлт хэрхэн хийхийг тодорхой заажээ.
Гэвч аргачлал ажил хэрэг болж нөхөн сэргээлт хөрсөн дээр буух биш цаасан дээр бичигдсэн хэвээр байна.
ХОХИРЛЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА
2008 оны зургадугаар сард БОАЖЯ-наас “Ашигт малтмалын олборлолтоос үүдэн байгаль орчинд учруулсан хохирол тооцох аргачлал”-ыг анх удаа батлан гаргасан.
Үүнээс гадна, байгаль орчны эрх зүйн салбарт гарсан өөр нэг томоохон дэвшил нь өнгөрсөн оны долдугаар сард “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
“Сонирхсон иргэн, байгаль орчны төрийн бус байгууллагууд гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх”-тэй болсон билээ.
Уул уурхайн олборлолтоос үүдэн байгаль орчинд учруулсан хохирлыг буруутай этгээдээр нь нөхөн төлүүлэх талаар төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай ярьж, бичиж, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс идэвхтэй шахаж шаардсаны дүнд энэ аргачлалыг баталсан юм.
ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ ЗАРДАЛ ӨНДӨР БАЙНА
Төрийн байгууллагуудын хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо сул, аргачлалыг баталсан шийдвэр оновчгүй байснаас мэргэжлийн хяналтын газар эсвэл байгаль орчны яам нэг нэгэн рүүгээ шидэх байдалтай явсаар байв.
Хохирол тооцох шинжээчдийг ажиллуулах зардал өндөр. БОАЖЯ-ны төсөвт энэ зардал тусгагдаагүй. Нөгөө талаас иргэд, төрийн бус байгууллагууд, сум дүүргийн засаг дарга хохирол нэхэмжлэх тохиолдолд хувийн үнэлгээний компаниар хохирлын үнэлгээ хийлгэхээр зардлыг урьдчилан төлөх хэрэгтэй болдог.
Энэ нь хэргийн газрын хол, ойроос шалтгаалан зардал нь хэдэн саяар тоологддог. Байгаль орчны хохирлыг буруутай этгээдээр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэхэд эхлээд үнэлгээг нь гаргах хэрэгтэй болдог зэрэг эдийн засгийн саад, бэрхшээлүүд тулгардаг байна.
Дээрх хүндрэл бэрхшээлүүдийн улмаас хариуцлагагүй уул уурхайгаас сүйтгэгдсэн байгаль орчны хохиролтой хэргүүд зохих түвшинд шийдвэрлэгдэхгүй, нөхөн сэргээгдэхгүй байсаар байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ ХЭРЭГ ШИЙДЭГДСЭНГҮЙ
Байгаль орчны салбарт нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийдэг “Хүний эрх хөгжил төв”-ийн ажиллаж буй зарим нэг хэргүүдээс дурдъя. Дархан-уул аймгийн Хонгор сумын нутаг Хуурай чулуут, Хургад, Их шарын гол хэмээх газруудад 200 гаруй га талбайд нөхөн сэргээлт хийлгүй орхиж байгаль орчинд хохирол учруулсан хэрэгт компанийн удирдлагыг холбогдогчоор татан УМБГ-т мөрдөн байцаалт явуулж байгаа аж.
Уг хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг тооцуулах оролдлого өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн боловч Улсын мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны яам, урт нэртэй хуулинд хувийн эрх ашгийн үүднээс нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн оролдлого зэргээс болоод шинжээч томилох ажиллагааг бараг жил шахам саатуулсны эцэст арай гэж хохирлыг нь тооцуулж, зогсонги байдалд ороод байсан хэргийн ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт “У” компани 1997 оноос эхлэн алт олборлоод 10-аад га талбайд нөхөн сэргээлт хийхгүй орхиж явсныг засаг дарга нь ХЭХТ-ийн хууль зүйн туслалцаатайгаар, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу нөхөн сэргээлт хийлгүүлэх, байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэн Сүхбаатар дүүргийн шүүхэд ханджээ.
Гэвч байгаль орчинд учруулсан хохирол нь тодорхой бус гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг шүүх хүлээж аваагүй байна. Харин нөхөн сэргээлтийг хийлгүүлэх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгээд шийдвэрлэсэн байна.
ӨНДӨР ЗАРДАЛ, УРТ ХУГАЦААНЫ АЛИЙГ СОНГОХ ВЭ?
Сүйтгэгдсэн байгаль орчныг сэргээн, учирсан хохирлыг нь нөхөн төлүүлэхийн тулд зайлшгүй хохирлыг нь нарийн тооцоолуулах шаардлага гарч байгаа ч өндөр өртөг бүхий хувийн компанийн шинжээчдийг сонгох, эсвэл төрийн байгууллагын шинжээчдийг томилуулахаар урт удаан хугацаанд тэвчээртэйгээр хүлээх гэсэн хоёр сонголтын өмнө гацчихаад байна.
Энэ бүхнийг анхааралдаа авч гаргасан маягт, аргачлал, тушаал шийдвэр, хуулиа хэрэгжүүлэх боломжийг олгохгүй бол нэр төдий эрх зүйн актууд, “шүүхэд нэхэмжлэх эрх” цаасан дээр л мөнхөрч, үзэсгэлэнт байгаль маань хэзээ ч нөхөгдөхгүйгээр сүйрэх нь ээ Байгаль орчны сайдаа.
Х.Монголхатан