gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цөлжихөд шалтгаан олон. Тэмцэх арга тэрнээс ч олон

Нийгэм
2011-08-25
0
Twitter logo

-Элсэн тасархайд Цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны төв үүдээ нээлээ-
 
БОАЖЯ, Усны газар, Шинжлэх ухааны академи /ШУА/, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл гээд олон газрыг төлөөлсөн томоохон баг өнгөрсөн долоо хоногт Элсэн тасархай руу жолоо залсан юм. Булган аймгийн Рашаант сумын нутаг дахь энэ газрыг зорьж очсон учир нь энд байгуулсан Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төвийг нээж, тууз хайчлах ёслолын ажиллагаанд яарсных. Манай эрдэмтэн, судлаачдын Монгол орны хэмжээнд анх удаа хийсэн цөлжилтийн үнэлгээгээр, хээрийн бүс нутаг цөлжилт өд маш хүчтэй өртөж байна гэсэн дүгнэлт гарч байв. Тиймээс ШУА, Геоэкологийн хүрээлэнгээс санаачлан, дөрвөн аймгийн таван сумын зааг нутаг болдог Элсэн тасархайг хээрийн бүсийн төлөөлөл болгон Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төвийг байгуулсан нь энэ юм.

Нийтдээ 25 га газрыг хашаалж энэхүү төвийг байгуулаад хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа ч, энэ жил нээлтээ хийж буй нь өнгөрсөн хугацаанд хийсэн туршилт, судалгааныхаа үр дүн, хийсэн ажлаа тайлагнах гэснийх гэнэ. Энэ хугацаанд нийт 200 гаруй сая төгрөгийг төвийн үйл ажиллагаанд зарцуулаад байна. Ийм хэмжээний мөнгө босгох мэдээж амаргүй. Гэхдээ л дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шиг төрийн болон олон улсын төсөл хөтөлбөрөөс эхлээд орон нутгийн удирдлага, ард иргэдийн хөрөнгө, хүч, сэтгэлээр энэхүү төвийг босгоод авчихсан байгаа нь энэ.

Үүний ачаар хүнд үзүүлж, харуулж, сонирхуулах, хамгийн гол нь үр дүнгээ өгсөн томоохон ажлуудыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийгээд амжуулчихаж. Төвийг байгуулах газрын зөвшөөрөл авахад орон нутгийн удирдлага, иргэд туслалцаа үзүүлсэн бол ШУА, Геоэкологийн хүрээлэнгийн санаачлагыг хамгийн түрүүнд БОАЖЯ-наас дэмжиж, худаг, хүлэмж байгуулахад нь туслалцаа үзүүлжээ. Дараа нь Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төслөөс 25 га газрыг хашаалж, усны ёмкость, услалтын систем, хоёр хүлэмжээр тусалжээ.

Бас Нидерландын Засгийн газрын санхүүжилттэй, Усны газраас хэрэгжүүлж буй Усны нөөцийн нэгдсэн менежмент төслийн тусламжтайгаар энэ бүс нутгийн гүний усны өөрчлөлтийг бүрэн хянах боломжтой болсон байна. Судалгааны төвийн эрдэмтэн, судлаачид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд монгол гэрт байрлаж ажлаа хийж байсан бол өдгөө НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент төслөөс тохилог байшин барьж өгчээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Томас Эрикссон, “Хүндрэлтэй, томоохон хэмжээний, өргөн цар хүрээтэй ажилд зөвхөн хамтдаа зүтгэж байж үр дүнд хүрнэ. Энэ төвийг бэхжүүлэх чиглэлд бид цаашид туслалцаагаа үргэлжлүүлж, энэ онд багтаан цаг уурын бичил станц, үрийн судалгааны рентген аппарат зэргийг авч өгөхөөр төлөвлөөд байна. Бид Монгол Улсын Засгийн газраас байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажилд талархалтай ханддаг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс цаашид газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр танай Засгийн газрыг дэмжиж ажиллах болно” гэсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй цөлжилт, цөлжилтөөс шалтгаалсан ядуурал гэх мэт гинжин холбоотой тулгамдсан асуудлууд дэлхий нийтийг зовоож байгаа энэ үед манай улс цөлжилтийн эсрэг томоохон алхам хийж байгаагийн нэг нь энэхүү төвийг байгуулсан явдал гэдэгтэй маргах хүн үгүй биз. Засгийн газраас цөлжилтийг сааруулах зорилгоор Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн баталсан. Хөтөлбөрт багтсан, цөлжилтийг шинжлэх ухааны үүднээс нарийн судлан тогтоох, тэр хүчин зүйлүүдийн нөлөөллийг тооцож гаргах, түүний үндсэн дээр цөлжилтийг үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг сааруулах, арилгахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтын дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан ажлын үндэс суурь ийнхүү бий боллоо. Цөлжилтөд нөлөөлөх хүчин зүйл, шалтаг шалтгаан олон ч тэмцэх арга илүү олон гэж мэргэжилтнүүд өгүүлж байна.

БАЙГАЛИЙГ ХЭРХЭН СЭРГЭЭЖ БОЛДГИЙГ “АМЬДААР” НЬ ХАРУУЛНА

Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төвд манай эрдэмтдийн нүүрснээс гаргаж авсан гумины бордоог ашиглан хөрсний үржил шимийг сайжруулж, мод тарих ажлыг хийж байна. Хэдийгээр энэхүү 25 га газрыг туршилт, судалгааны чиглэлээр ашиглах ч ирээдүйд томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэн болно гэж, судалгааны төвийн захирал, доктор А.Хауланбек хэллээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн анхны модыг нээлтийн ажиллагаанд оролцсон зочид хөрсөнд суулгалаа.

Ойн зурвасын болоод, мод, сөөгний төрөл зүйл, тухайн бүс нутагт ургадаг ховор ба ховордсон модлог ургамлын туршилтуудыг энд хоёр жилийн өмнөөс хийж иржээ. Ховор ургамлуудыг үрээр болон мөчрөөр тарихад хэрхэн ургах вэ, элсний нүүдлийг ямар хэлбэрээр саармагжуулах боломжтой, хөрсийг нь огт оролдохгүй, байгалийнх нь жамаар ургуулбал үр дүн нь хэдий хугацаанд гарч ирэх, тарьц, суулгацаа яаж усалбал ургамал ямар өндөртэй ургаж байна вэ гээд төрөл бүрийн судалгааг энэ 25 га талбайд хийж байна.

Хэсэг газрын өвсийг огт хадахгүйгээр, хоёр жилийн турш ургуулсан байна. Ингэснээр өвс гурав дахь жилдээ ургасны дараа үндсээрээ нийлж, хөрсөө бэхжүүлэхээс гадна, ялзмаг үүсгэснээр элсэн хөрсийг үржил шимтэй болгодог байна. Өөрөөр хэлбэл, шар өнгөтэй элс эдгээр ургамлын ачаар өнгө нь бараан болж, өвс, ургамал ургах нөхцөл, боломжийг нэмнэ гэсэн үг.

Ирэх жил энэ өвсийг нутгийн иргэд, малчдад үзүүлж, хүн, малын хүчин зүйл байгалийг өөрөөрөө нөхөн сэргээгдэх боломжийг хэрхэн үгүй хийдгийг “амьдаар нь” үзүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн. Ер нь цаашид хүссэн хүн болгонд сургалт, сурталчилгаа хийж, энэ талын мэдлэгийг олгох зорилго тавьж байгаа юм билээ.

ЭЛСЭН ДОТРООС “ӨНДИЙСӨН” ӨВС

Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төвийн 25 га газарт үзэж, сонирхох юм олон бий. Үүний нэг нь манхан элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах механик болон биологийн хамгаалалт байв. Элсэн тасархайг бүрдүүлдэг Тарнын болон Их монгол элсний нүүдлийг тогтворжуулах замаар хажууханд нь ногоорч харагдах үзэсгэлэнт талыг хамгаалаад байгаа сайхан мэдээг төвийнхөн бидэнд дуулгасан юм. Манхан элсийг хааш хаашаа нэг метр шоо дөрвөлжин хайрцаглаж, дотор нь элсний ургамал суулгажээ.

Мөн сүрлийг элсэнд тууш хэлбэрээр зоовол нүүдлийг нь хэрхэн саармагжуулж байгааг ч судалж байна. Ингэж хамгаалалтад авснаар элсний ургамал болох сулхир, хиаг өнгөрсөн жил маш сайн ургасан гэнэ. Өмнө нь энэ элс одоогийнх шиг нэлийсэн шар байгаагүй, маш их ургамалтай байсан байна. Нүүдлийг нь механик аргаар тогтворжуулсны ачаар ийнхүү өмнө нь ургаж байсан ургамлууд “өндийх” боломжтой болсон нь энэ аж.

ДОЛООН ЖИЛИЙН ӨМНӨ ШИРГЭСЭН НУУР СЭРГЭХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

Судалгааны төвийнхөн долоон жилийн өмнө ширгэж алга болсон нуурыг сэргээх горьдлого тээж, дотроо хүлээсээр байдгаа зочдод ярьсан юм. Элсэн манхануудтай хаяа дэрлэн оршиж байсан энэ цутгал голынх нь бургасыг нутгийн иргэд хядаж орхисноос, бас нуурын эргэн тойронд байсан бургасны дээд хэсгийг тэмээ, үлдсэн хэсгийг ямаа идэж орхисноос болоод ширгэчихсэн байна. Судалгааны төвийнхөн талбайг хашаалсныхаа дараа нуур байсан энэ хэсгийг тэр чигээр нь үлдээж, байгалийнхаа жамаар хэрхэн нөхөн сэргэхийг хоёр жилийн турш ажиглаж байна.

Малын бэлчээр, малчдын түлшээ бэлтгэдэг цэг болсноос болоод бараг л тал болчихсон байсан газарт бургас олноороо ургаж, хөрс нь чийг дааж, хонхойгоод иржээ. Эдгээр бургас газрын хөрсөн дор байгаа ус, чийгийн ууршилтыг багасгаж, цэвдгийг дээшлүүлснээр нуур эргээд сэргэх боломжтой, тийм онолын үндэслэлтэй гэнэ. Хааш, хаашаа арван метр талбайд 3000-5000 ширхэг бургас ургасан баярт мэдээг судлаачид дуулгалаа.

Нуур байсан газрын хажууханд, өмнө нь энэ талбайг хашаалаагүй байхад нутгийн иргэдийн “гараар орж”, дахин амьдрах чадваргүй болж, хатаж хорчийсон бургасуудтай хэсэгхэн газар байна. Нутгийн иргэд болоод бусад хүмүүст байгальтайгаа буруу харилцсаны үр дагаврыг сануулж байх гэсэндээ энэ хэсгийн талбайг нөхөн сэргээлгүй хэвээр нь үлдээж байгаа юм гэж А.Хауланбек доктор өгүүллээ. Уул уурхайн олборлолт хийгээгүй ч, зөвхөн малын хөлөөр газар нутаг, хөрс, ургамал хэрхэн сүйрч байгааг энэ жишээ тод харуулж байв.

Малчид нүүдэллэхээ больчихсон, Тарнын болон Их монгол элсний нүүдлийг механик хамгаалалтаар тогтворжуулсан байдал нэг газартаа л төвлөрдөг болчихсон нь ийм нөхцөлд хүргэж байна гэсэн яриа тэнд өрнөлөө. Түүнчлэн засаг, захиргааны хуваарь ч бас энд нөлөө үзүүлж байгаа гэв. Хуучин цагийн хошууны систем манай улсын бэлчээрийн мал аж ахуйд илүү тохиромжтой байжээ. Тэр үед малчид говьд өвөлжиж, хээрийн бүсэд намаржиж, хаваржаад, хангайн бүсэд зусдаг байсан нь бэлчээрийг сэлгэх хамгийн оновчтой арга байсан байна.

ГЕНЕТИКИЙН АРГААР ГАРГАЖ АВСАН УЛИАСЫГ УРГУУЛАХААР ТУРШИЖ БАЙНА

Энэ бүс нутагт ургадаг болоод, ховордсон мод, модлог ургамал, бас огт ургуулж үзээгүй модыг гадаадаас авчирч ургуулах туршилтыг Цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны төвд хийж байна. Монгол буйлс, бариулт буйлс, чацаргана, хайлаас, шар хуайс гээд олон төрлийн модны суулгацыг “торниулж” байна. Бас Хятадад генетикийн аргаар гаргаж авсан, хөвөн хаядаггүй, гоёл чимэглэлийн зориулалттай улиасыг ургуулахаар туршиж байгаа аж.

Х.Хулан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан