“Тавантолгой түлш” ХК-иас сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийлээ. 2023-2024 оны галлагааны улирал эхэлж буйтай холбоотой нийслэлд шахмал түлшний 492 борлуулалтын цэгээр 3100 тонн түлшийг есдүгээр сарын 15-н буюу өнөөдрөөс айл өрхийн хэрэгцээнд борлуулж эхэлжээ.
Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл, Энэ жил нийслэлд шахмал түлшний борлуулалтын 650 цэг ажиллахаас 492 нь өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Үлдсэн 160 цэгийг аравдугаар сарын 1-нийг хүртэл үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна.
Энэ намрын хувьд нийслэлийн 98 агуулахад 100 мянган тонн, үйлдвэрийн талбайдаа 18 мянган тонн түлшний нөөцтэйгээр борлуулалтаа эхлүүллээ гэв.
“Тавантолгой түлш” ХК баруун, төв, зүүн гурван үйлдвэртээ нийт 13-14 шугам ажиллуулж, шахмал түлш үйлдвэрлэнэ. 2023-2024 оны галлагааны улиралд нийт 230 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧГҮЙ АЙЛД ШАХМАЛ ТҮЛШНИЙ КАРТ ОЛГОХГҮЙ
Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга гаруй өрх өнөөдрөөс галлагаагаа эхлүүлж байна. галлагааг эхлүүлэхийн өмнө иргэдэд дараах зөвлөгөөг өглөө. Үүнд:
- Зун их бороо орсон тул галлагаа эхлэхийн өмнө яндангаа хөөлж, цэвэрлэх
- Зуухны угаарын хий мэдрэгчийг ажиллуулах
- Зуухны бүрэн бүтэн байдлыг хангах
- Айл өрхүүд гэр, байшингаа дулаалж өвөлд бэлдэх
Угаарын хий мэдрэгчийг алга болгосон, үрэгдүүлсэн айлууд зах зээлд худалдаж байгаа мэдрэгчийг хувиараа худалдаж авах шаардлагатай. Угаарын хий мэдрэгчгүй айлд шахмал түлшний карт олгохгүй гэж анхааруулав.
Хавар,намрын бороотой үед угаарын хийтэй холбоотой дуудлага ихэсдэг. Бороо орох үед айлууд түлш бүрэн шатаагүй байхад яндангаа хаадаг угаартах эрсдэлийг үүсгэдэг тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Галлагаатай холбоотой асуух зүйлээ Тавантолгой түлш ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 70119400 утсаар тодруулах боломжтой.