Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалантай ярилцав. Тэрээр Өв соёлын Голомт төслийн багт ажиллаж, эртний туурь балгаснаас олсон бурхны шашны эл өлгийн зүйлсийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран судалжээ.
-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, 1985 онд Нийслэлийн 34-р сургууль, 1995 онд Өндөр гэгээн Занабазар хутагтын нэрэмжит Шашны дээд сургууль, 2000 оноос Улаанбаатарын их сургуулиудад суралцан төгссөн. 2002 онд хэл бичгийн ухааны магистр хамгаалсан юм.
2004 онд Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд гэвшийн дамжаа барьж, 2018 оноос Япон улсын Отани их сургуульд докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажлаа хийж байна. Монголын бурхны шашны түүх, монголын эрдэмтэн лам нарын зохиол бүтээлийн судлал, шашны түүхэнд холбогдох сурвалж судлалын чиглэлээр судалгаа хийдэг. Наймдугаар ангиасаа бурхны ном үзэж эхэлсэн. Хүүхэд байхдаа эмч болно гэж боддог байв. Манай аав ээжийн талуудад эрдэмтэй сайхан лам нар байсан юм.
1993 онд Уламжлалт анагаах ухааны Манба дацан хийдэд эмч болохоор зорьж орсон ч бурхны ном заасан багш нарынхаа ачаар лам болохоор шийдсэн. Бага байхад эмээ өвөө рүүгээ сургууль амраад очдог, эмээгийн ах лам Шагай өвөө, аавын талын Наваанжамц өвөө нарын сан уншлагыг харж өссөн маань ч их нөлөөлсөн байх. Аав маань Гандан хийд нээлттэй болсон 1991 оны үед найз лам дээрээ намайг аваачин, үсэг заалгаж эхэлсэн нь миний Га үсэг заасан ачит багш Пүрэвдорж гэдэг лам байв.
-Эрдэм соёлын хүрээлэн Өв соёлын Голомт төсөлд хэзээнээс оролцов, та бүхэн ямар үүрэгтэй оролцож байна вэ?
-Манай хүрээлэн энэхүү төсөлд хоёр жилийн өмнөөс хамтран ажиллаж байна. Энэ төсөл Монголын соёл уламжлал, түүх, бурхны шашны түүхийг нарийвчлан судлах зорилготой. Бичгийн сурвалжийн мэдээ, археологийн олдворууд шинжлэх ухаанд үнэ цэнтэй чухал нотолгоо юм.
Бурхны шашны түүхийг судлахдаа Монголын эртний улсуудын үеийн бурхны шашны түүх, Монголын эзэнт гүрэн, Юань гүрний үеүдэд дэлгэрсэн шашны түүх, хожуу 16 дугаар зуунаас хойш дэлгэрсэн үечлэлд хуваадаг. “Монголын эртний түүхийн сурвалж бичиг, ном зохиол”-д Хүннү, Сяньби, Жужаны үед бурхны шашин дэлгэрсэн талаар өгүүлдэг.
Сяньбид хүчтэй дэлгэрсэн бурханы шашны нөлөө Жужаны үед ихээхэн хөгжиж, төрийн шашин болжээ. Сурвалжийн мэдээгээр Дармаприяа хэмээх хувраг улсын багш байсан байдаг. Эзэнт гүрний үе, Юань гүрний үеүдэд бурхны шашинтай байсан талаар сурвалжууд бий. Манай улсад байгаа эртний сүм хийдүүдийн тууриуд ч үүнийг батална.
Сяньбид хүчтэй дэлгэрсэн бурханы шашны нөлөө Жужаны үед ихээхэн хөгжиж, төрийн шашин болсон.
Хархорумын Цогт их сүм, Мөнх хааны үеийн Шагжаан сүм, Шаргын Чингай балгасаас олсон бурхны олдвор зэрэг сүм хийдүүдийг эрдэмтэн судлаачид нээн илрүүллээ. Судалгаа хийж буй дотоод гадаадын түүхч, археологийн эрдэмтдийн сүүл үеийн судалгаанд бурхны шашны дурсгалт газруудын шинэ илэрц, шашин шүтлэгт холбогдох дурсгалууд ихээр олдож байна.
Үүн дээр шашин судлалын судлаачид хамтран ажиллах, тайлбар хийх, утга бэлэгдэл, шашны учир холбогдол бүхий эд зүйлс, бичиг үсгийн дурсгал дээр шинжлэн нягтлалцах, дүн шинжилгээ хийлцэхээр хамтран ажиллаж байна.
Тухайн хийд нь бурхан шашны хийд мөн үү, олдвор дээрх хээ угалз бурхны шашинд хамаарах уу? Чимэглэл ямар утга агуулгатай болох бурхан шүтээний урлалын төрөл зүйл, ном судрын хэсгээс бурхны сургаал уу, иргэний зохиол уу гэх мэт зүйлүүд дээр манай хүрээлэнгийн судлаачид археологичидтой хамтран, Өв соёлын Голомт төслийг хэрэгжүүлж байна.
Сүм хийдийн барилгууд өөртөө маш их бэлэгдэл зүйн утгыг шингээсэн байдаг. Ер нь утга билэгдэлгүй зүйл гэж байдаггүй л дээ. Сэтгэлд амар амгалан бий болгох, хилэнц түйтгэр арилах, омог дээрэнгүй сэтгэл номхрох гээд соён гэгээрүүлэх шинж чанартай их мэдлэг агуулсан бэлэгдэл утгын нэгдэл сүм хийдийн уран барилга шүтээн урлалд давамгайлсан байдаг.
Сүм хийдүүд нь бурхан багшийн сургаалаар дамжуулан ёс суртахууны боловсрол олгодог, хоёрдугаарт хүмүүнлэгийн байгууллага, гуравдугаарт тухайн ард түмний соёлын биет болон биет бус өвийг тээн хадгалж ирсэн байдаг.
Ер нь археологийн томоохон судалгаа хийхэд зардал их тул Голомт банк санхүүжүүлж байгаад талархаж байна. Японы Тоёота, Мицубиши гэх мэт хувийн томоохон корпорацууд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт хийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Энэ жишиг манай улсад ч нэвтэрлээ.
Археологичид, шашин судлалынхнаас гадна архитектор, геофизикийн эрдэмтэд олдворуудыг тал талаас нь судалж байна. Ялангуяа лабораторийн судалгаа их чухал. Төсөл хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Хэл шинжлэл, угсаатан судлал салбарынхан ч оролцох боломжтой. Буддын шашны холбогдолтой эд зүйлсэд нарийн утга агуулгатай зүйлс олноор гарч ирдэг.
Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан Ус гэдэг газраас хүннүгийн язгууртны булш олдож, 12 жилийн амьтныг дүрсэлсэн сангийн бойпор олсон.
Монголын түүх маш баялаг. Бид нэн эртний соёл иргэншилтэй улс. Монгол оронд дэлгэрсэн Буддын шашны 2000 жилийн түүхийг археологийн шинжлэх ухаанаар нотлох, өмнөх үеийн эрдэмтдийн таамаглалыг бататгах, олон түмэнд танин мэдүүлэх нь чухал.
Бурхны шашны өөрийнх нь түүх 2500 гаруй жил, дэлхийн ууган шашин. Азид эрт үед маш хүчтэй дэлгэрсэн шашин Буддын шашин. Иймд эртний Хүннүчүүдэд Дундад Азид дэлгэрсэн буддын шашны нөлөө их байна. Хятадын сурвалжид Хүннүгийн алтан хүн хэмээх шүтээнтэй байсан гэж бичсэн байдаг талаар манай улсын нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар судлаад энэ нь Бурханы багшийн дүр хэмээн үзсэн.
Мөн Хүннүгийн язгууртны булшнаас бурхны шашны зан үйлд холбогдох зүйлс гарсныг саяхан үзлээ. Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан Ус гэдэг газраас хүннүгийн язгууртны булш олдсон. Тэндээс 12 жилийн амьтныг дүрсэлсэн сангийн бойпор олжээ. ШУТИС-ийн эрдэмтэд судалгаа хийж илрүүлсэн. Ирэх даваа гарагт болох эрдэм шинжилгээний хурлаар энэ талаар танилцуулагдана.
Сяньбигийн үеийн томоохон хийдүүд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэнээс алдартай агуйн сүм хийд олон байна. Хятадын Шаньси мужын Датунь хотоос баруун хойно Хатан голын эрэг дагуу орших Юньганы чулуун агуйн бурхдууд. Энэ газарт эртний Сяньбичуудын бүтээсэн Юнгань агуйн сүмд Бурхан багшийн маш том хэмжээтэй шүтээнүүд бий. Сүмийг нийтийн тооллын 396 онд барьж эхлээд 50 гаруй жил барьжээ. Том жижиг нийлсэн 100 гаруй агуйтай, 50 мянга гаруй бурхны хөрөг байна.
Сяньбигийн хуварга Дармагото Энэтхэгт ном үзэн суралцаж ирэхдээ бурхан багшийн шарилын хэсгээс залж ирсэн. Түүнд нь зориулаад томоохон суварга барьсан нь Харчины нутагт одоо ч хэвээр байна. Гарьд уулын суварга.
Үүний дараа нийтийн тооллын 330-550 оны үед оршин тогтносон Жужаны төр улс байв. Энэ үед бурхны шашин төрийн шашин байсан гэж сурвалжуудад тэмдэглэдэг. Эрдэмтэй хувраг ламыг Улсын багш өргөмжилж байсан. Энэ уламжлал хожмоо эзэнт гүрний үе, юань гүрний үеүүдэд ч уламжлагдсан.
Дармаприяа гэж ламыг улсын багш болгон 3000 өрхийг шавь болгон өгсөн тухай сурвалжид бичжээ. Тухайн үед Энэтхэгээс Монгол руу Дундад Азийн нутгаар дамжин бурхны шашин дэлгэрсэн. Манай улсад Бурхны шашин дэлгэрсэн түүхийг гурван үед хуваан үздэг. Нэн эрт үеийн, Дундад зууны үеийн болон хожуу үеийн гэж нэрлэдэг юм.
Эрт үе нь Хүннүгээс Киданы үе хүртэлх үед Ли, Согд, Түрэг, Уйгараар дамжин дэлгэрсэн. Дараа нь Төвдийн өндөрлөгт гарсан номын мэргэдээр дамжин Их эзэнт гүрэн болон Юань гүрэнд бурхны шашин дэлгэрсэн. Монголын үед ч бурхны шашны сүм хийдүүд, номт хуваргын аймаг олон байсан.
Хожуу дэлгэрэлтийн үе буюу 16-р зуунд Гэлүгвагийн урсгал Төвөд оронд дэлгэрэх болсноор бурхны шашны шинэ Гаадамбын ёсны уламжлалтай Богд Зонховагийн номын ёс Монгол оронд дэлгэрсэн. Энэ түүх Түмэдийн Алтан хан, Хутагтай Сэцэн, Халхын Автай сайн хан нартай холбоотой.
-Өнгөрсөн нэг жилд Өв соёлын Голомт төслийн хүрээнд та бүхэн ямар ажлууд хийсэн бэ?
-Хэд хэдэн газарт судалгаа хийлээ. Сонгинохайрхан уулын өвөрт, Туул, Түргэний голын бэлчирт эртний балгасанд малтлага судалгаа хийсэн. Нийслэлд их ойрхон. Хоёр өөр он цагт хамаарах дурсгалт газар, зарим судлаачид Ван хан Тоорилтой холбоотой Хар Түнэ гэж нэрлэж байсан газраас 16 зууны үеийн бурхны шашны хийдийн үлдэц болохыг тогтоогоод байна.
Малтлага судалгаагаар илэрсэн сүм хийдийн барилгын чимэглэл, бурхны шашны дүрс бэлэгдэл бүхий зүйлүүд олдлоо. Цац суварга, үл зохилдох амьтдын дүрс, хийдийн дотор шалны чимэглэл нь бүрэн бүтэн олдсон. Сүм хийд нь хэчнээн уран дүрслэл байсныг хийдийн барилгын чимэглэлүүдээс бүрэн харж болохоор. Бурхан шашны утга билэгдэлтэй чулуу шигтгэн хийсэн шалны дүрслэлүүд нь маш гоёмсог.
Бадам лянхуа, хилэнцэт хорхой, сүм хийд, гоёмсог цэцэг зэргийг хийсэн нь бүтэн гарч ирсэн. Мөн үйсэн дээр монгол бичгээр бичсэн номын хуудас олдсон. Одоо сэргээн засварлаад уншилт хийх гэж байна. Он цаг тогтоох лабораторийн шинжилгээгээр хийдийн үлдцээс дээж шинжлүүлээд байна.
Тэгэхээр бидний амьдарч буй нийслэл хотод маань их ойрхон эртний нэгэн бурхны шашны хийд байжээ. Богд хан ууланд мөн их эртний чулуун сийлбэртэй Мял богд бий. Энэ цаг үед хамаарна. Ихэнх хүмүүс Манжийн үед бурхны шашин дэлгэрсэн гэж ярьдаг боловч үнэндээ тийм биш, түүнээс өмнө бурхны шашин дэлгэрчээ гэдгийг нотлохуйц хийд орон, сүм шүтээний газрууд олдсоны нэг нь энэ хийдийн үлдэц бүрнээ харуулж байна. Маш их ач холбогдолтой малтлага болсон. Таамаг төдий яригддаг байсан газар маань Бурханы шашны хийдийн үлдэц боллоо.
Богд хан ууланд мөн их эртний чулуун сийлбэртэй Мял богд бий. Энэ цаг үед хамаарна.
Голомт банкнаас археологийн шинжлэх ухааны салбарт хийж буй төсөл шиг ийм төслүүд хэрэгжих нь манай улсын шинжлэх ухааны аль ч салбарт хэрэгтэй байна. Энэ бол цагаа олсон үндэсний корпорацуудын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж болох улс эх орондоо тустай ажил юм. Шинжлэх ухааны салбар нь хөгжиж байж улс орны хөгжил бий болно. Эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгаа шинжилгээний ажлуудад хувийн хэвшлүүдийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй үед Голомт банк ийнхүү санаачлан хэрэгжүүлсэн Өв соёлын голомт төсөл шиг олон олон төслүүд бий болоосой.
Бид өөрсдөө л эх оронч, эх хэл соёл түүхээ анхаарахгүй бол болохгүй. Бид үнэт зүйлсдээ эзэн нь байж, үндэсний бахархал, алдаа оноогоо дүгнэж цэгнэх түүх, соёлын өвөө судлан шинжлэх нь Монголчууд бидний үүрэг. Өөрсдөө л өв соёлоо хайрлан хамгаалж байж бид оршин тогтнон, үндэсний дархлаа бий болно. Энэ төслийн үр дүнд Монголчуудын шашны түүх ихээхэн үнэнээр тодорч байна. Монголын бурхны шашин маш их гүтгэлэг, үзэл суртлын дарангуйлал, зохион байгуулалттай устгалд өртөн маш их хор хохирол амссан шүү дээ. Одоо ч кино зохиол, хуучин нийгмийн үзэл суртлын балаг арилахгүй байна.
1778 онд Богдын хүрээ нүүдэллэн ирэхээс өмнө хийд байсны ул мөр үлдэц нь Нийслэлийн түүхэд чухал ач холбогдолтой.
-Түргэний голын балгаснаас ямар олдворууд гарсан бэ?
-Эндээс сүм хийдийн барилга байгууламжийн олдворууд, дээвэр, нүүр ваар, шашны утга агуулга бүхий дүрслэл чимэглэлүүд, бурхны суурь, жижиг цац суварга, үйсэн дээр бичсэн номын тасархай хэсгүүд, хийдийн урд хэсгээс чулуу шигтгэсэн лянхуа, амьтаны дүрс, сүм хийдийн дүрс бий шал гэх мэт зүйлүүд олдсон.
Тэгэхээр цаашид Түргэний гол дахь хийдийн балгас гэж нэрлэх байх. Сурвалжийн мэдээ баримт нилээн үзэх хэрэгтэй болж байна, 1778 онд Богдын хүрээ нүүдэллэн ирэхээс өмнө Сүм хийд байсны ул мөр үлдэц илэрсэн нь Нийслэл хотын маань түүхэнд чухал ач холбогдолтой боллоо. Нийслэлийн эргэн тойронд очиж үзэх соёлын дурсгалт газар боллоо гэж үзэж байна.
ХАР ТҮНИЙН ОЛДВОРУУД