Гэмт хэрэг, зугаа цэнгэл, хар тамхи, авлигын мафи хүчирхэгжсэн хотод та хэрхэн амьд үлдэх, тэмцэх талаар бодож байв уу?
Эрдэс хотод түнэр харанхуй нөмөрчээ. Энэ хотод дүрэм байвч хууль сахиулагчид нь мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилдэг. Хориотой бүх зүйлд шунан дурлагчид, шударга ёсыг тогтоох хурц тэмцэл уг хотод өрнөсөөр...
Энэ бол “No Rules” олон ангит киноны Эрдэс хэмээх зохиомол хотод өрнөх үйл явдал. Эхний цуврал нь гарсан даруйдаа л шуугиан тарьсан уг киноны хоёрдугаар бүлэг нээлтээ хийгээд удаагүй байна.
Кино 11 ангитай. Гэмт хэрэг, драм, тулаант жанрын цуврал. Монголын олон ангит киног үзэхэд уран бүтээлчдийн жүжиглэх ур чадвар хийсвэр, дуу хөгжим чанга эсхүл сул, агуулгын алдаатай, хэт нуршсан үйл явдал залхаах нь бишгүй.
Харин энэ мэт сэтгэл гонсоймоор үзэгдэл нэг ч удаа гардаггүй. Харин "цаашид юу гарах бол" гэсэн хүлээлт. Үзээд дуусахад "энэ бүтээлээр юуг үзүүлэхийг зорив" гэх асуултыг өөртөө тавихаар кино бол "No Rules-2" байв, миний хувьд.
Зохиолын агуулга, жүжигчдийн тоглолт, зургийн хийцлэл, өнгө тавилт хэлэх юмгүй сайн. Хамгийн сүүлд хэзээ ийм кино үзлээ гэж бодогдуулам. Хэнд ч хамаагүй очоод бахархалтайгаар санал болгомоор бүтээл No Rules / New World/ болжээ.
Үйл явдлаас цухас дурдвал, нэгдүгээр бүлэг дээр шударга ёсны төлөөх мөрдөгч Хангай, шоронд хилс хэргээр хоригдсон Хүлэгтэй хамтран эсрэг дүрүүдтэй ширүүхэн тэмцэл өрнүүлсэн. Гэвч харамсалтай нь мөрдөгч Хангайн эхнэр учир битүүлгээр нас бардаг.
Харин шинэ цувралаас шинэ хотын дарга шударга ёсыг тогтоохоор ирэх аж. Тэр шударга ёсны төлөө ирсэн үү эсвэл өөрийн эрх ашгийн төлөө юу гэх зөрчил үзэгчдийн оюун бодолд үргэлжилнэ.
Мөн эсрэг дүр болох Билэгийн жүжиглэлт, дүрээ мэдэрсэн байдал “Жинхэнэ күүл” ах гэдэг нь байлаа. Гэвч заримдаа гол дүрүүдийн үсийг нь боочих юм сан даа гэтэл хэтрүүлэгтэй санагдсан.
Тус киноны зураг авалтыг хаана хийсэн бол гэх бодол олон удаа толгойд эргэлдэнэ. Киноны нэг ангид метротой болсноор дүрсэлдэг. Энэ нь өнөөгийн нийгэмд юу дутагдаад байгааг харуулаад байх шиг.
"Яагаад энэ киног үзэх ёстой вэ" гэж хэн нэгэн надаас асуувал, энэ киноноос өнөөгийн нийгмийг тольдож болно. Авлига, хээл хахууль, шударга бус улс төрчид. Кино бүхэлдээ хар, бараан, муу муухайг залхтал үзүүлэхгүй ээ. Нөгөө талд амьдралынхаа төлөөх залуус. Нөхөрлөлийн үнэ цэн бий. Мөн хар бараан зүйлсийн дунд хайр дурлал, гэр бүлийн аз жаргал гээд гэгээн бүхэн давхцан оршино. Бас урвалт ямар хүчтэй байдгийг энэ киноноос харж болно.
Энэхүү цувралыг үзсэн хүмүүсийн сэтгэгдэл, хоорондоо таамаглал дэвшүүлэн ярилцдаг 14 мянга гаруй гишүүнтэй цахим хуудас хэдийн нээгджээ. Хүмүүсийн сэтгэгдлээс дурдвал
- “Монголдоо л Солонгосын Penthouse юм уу даа. Маш учир битүүлэг учиг зангилааг гаргах гэсэн дүрүүд нь чадварлаг санагдлаа”
- “Болдог бол монголын бүх хүмүүсийг суулгаж байгаад ийм чанартай, үзүүштэй бүтээлийг заавал үз гээд үзүүлмээр л санагдах юм даа”
- “Хаана зураг авалтаа хийсэн нь маш их сонирхол татаж байна. Хэрэв байдаг бол Эрдэс хотод очиж үзмээр санагдаж байна шүү, хэхэ".
- “Долоо хоногийн дөрөв дөх өдрийг тэсэн ядан хүлээж байна. Урд өдөр нь Voo аплекэйшнээ байн байн шалгадаг даа” гэжээ.
УЛС ТӨРӨӨР ЧИ ОРОЛДОХГҮЙ Ч УЛС ТӨР ЧАМАЙГ ОРОЛДОНО
No Rules /New world/ нь Voo originals series- ийн 16 дахь цуврал бөгөөд хамгийн их үзэлттэй кино болжээ. Цар тахлын дараа залуусын кино үзэх хэв маяг өөрчлөгджээ. Уг киног үзэхийн тулд Voo-г татсан ч тус платформын онцлог, давуу талууд олон байсан юм. Хаанаас, хэзээ ч хамаагүй кино, контентоо үзэх боломж байв.
Сонирхуулахад Voo нь App Store болон Play Store платформын Монгол Улсын энтертаймант цэсийг тэргүүлдэг байна.
Уг кино нь пүрэв гараг бүр Voo-д, Central TV- ээр ням гараг бүр гарч байгаа юм.
Улс төрөөр чи оролдохгүй ч улс төр чамайг оролдоно. Уран бүтээлчид энэхүү киногоор хүний эрх, шударга ёс хаана ч тэргүүн эгнээнд гэж хүчтэй дуугарахыг зорьжээ.
Сайн зүйл хийхийг хүсдэг хүн бүр дайсантай болно. Дүрэмтэй хэрнээ дүрэмгүй Эрдэс хотод өрнөж буй үйл явдалуудыг No Rules /New World/ киноноос шимтэн үзээрэй.