gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     1.08
  • Валютын ханш
    $ | 3557₮
Цаг агаар
 -9
Зурхай
 1.08
Валютын ханш
$ | 3557₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 1.08
Валютын ханш
$ 3557₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн хамгийн шилдэг метроны системтэй хотууд

А.Номин
Дэлхийд
2024-03-03
287
Twitter logo

Олон хүн амтай, хөл хөдөлгөөн ихтэй хотуудыг метрогүйгээр төсөөлөхийн аргагүй. CNN агентлагаас дэлхийн хамгийн шилдэг метроны системтэй хотуудыг танилцуулжээ. 

ЛОНДОН
Лондон хотын хамгийн анхны метроны сүлжээг 1863 оны нэгдүгээр сард байгуулсан бөгөөд үүнээс хойш 400 километрийн урттай 11 шугамд 272 галт тэрэг үйлчилдэг болтлоо өргөжсөн байна. 
Лондоны метрогоор өдөр бүр дөрвөн сая гаруй иргэн зорчдог. Нийт метроны сүлжээний талаас дээш буюу 55 хувь нь газар дээгүүр явдаг аж. 

БЭЭЖИН
Лондоны метротой харьцуулахад 100 гаруй жилийн дараа ашиглалтад орсон ч өдгөө хамгийн урт, хөл хөдөлгөөн ихтэй метроны сүлжээнүүдийн нэгт багтаад байна. 
1971 онд нээлтээ хийсэн уг метроны сүлжээ 27 чиглэлд зорчдог бөгөөд үүний зургаа нь бүрэн автомат буюу жолоочгүй зорчдог. 

КОПЕНХАГЕН
Хэдийгээр хамгийн урт эсвэл завгүй метроны сүлжээнүүдийн нэг биш ч бүрэн автомат бөгөөд 24 цагийн турш зорчигчдыг тээвэрлэдгээрээ шилдгүүдийн нэгт багтаж байна. 
Олон улсын стандарттай харьцуулахад галт тэргүүдийн тоо бага ч зорчих давтамжийн тоо их учир өдөрт 300 мянга гаруй хүн зорчдог аж. 

ПАРИС
1900 оноос хойш иргэдэд үйлчилж буй Парисын метроны сүлжээ 16 чиглэлийн 308 буудалд зорчдог аж. Ингэхдээ Парис хотын алдартай музей, уран зургийн галлерей зэрэг газрууд руу очих боломжтойгоороо онцлог юм. 
Парис хотын захиргаа автомат метроны сүлжээнүүдийг хөгжүүлэхээр тэрбум гаруй еврог төсөвлөж байгаа гэв. 

ТОКИО

Токио хотын метроны сүлжээ маш нарийн бүтэцтэй бөгөөд 13 шугам, 286 буудалтай. Галт тэргүүд хуваарийн дагуу цагт 24 удаа зорчдог. 

СӨҮЛ
1974 онд үйл ажиллагаа эхэлсэн Сөүл хотын метрогоор зорчиход wifi, гар утасны сүлжээ огтхон ч асуудал биш юм. 
Орчин үеийн өндөр технологид нийцүүлэн Сөүл хотын метроны хэрэглэгчид газар доор байхдаа ч утсаар ярих, интернэт сүлжээнд нэвтрэх, галт тэргэнд суурилуулсан дэлгэцээр зурагт үзэх боломжтой. 

НЬЮ-ЙОРК
Яг л Нью-Йорк хотын амьдрал шигээ метроны шугам нь ч 24 цагийн турш нээлттэй иргэдэд үйлчилдэг. Тус хотын метрогоор өдөрт дунджаар 3.5 сая хүн зорчдог аж. 
1904 онд анхны метроны шугам нээгдэж байх үед зорчигчид таван цент төлөн зорчдог байсан бол одоо метроны үнэ $2.9 болжээ. 

МОСКВА
ЗХУ-ын инженерийн хамгийн том амжилтуудын нэг бол Москвагийн метроны сүлжээ юм. Энэ сүлжээ нь иргэдийг тээвэрлэхээс гадна цөмийн цохилтоос хамгаалах үүрэг гүйцэтгэдгээрээ онцлог. 
Өдөрт найман сая гаруй хүн тус метрогоор зорчдог бөгөөд хамгийн завгүй сүлжээнүүдийн нэг. Уран тансаг чимэглэл, дотоод хийцээрээ алдартай тус метроны сүлжээ 14 шугам, 258 буудалтай. 

Түүнчлэн Киев, Будапешт, Шанхай, Хонконг, Дели зэрэг хотууд шилдэг метроны системтэй хотуудын жагсаалтад багтжээ. 

Эх сурвалж: CNN 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан