Германы зохиолч Карлхайнц Дешнерсийн "Бурхан ба фашистууд", "Тэнгэр бурхантай ба фашистуудтай цугтаа" номын редактор, Герман Улсын Берлин дэх эрүү нүүрний мэс засалч Доктор Питер Горенфлостой ярилцлаа.
Түүнийг 2023 оны есдүгээр сард палеонтологийн ажлаар Монголд ирэхэд нь уулзаж, редакторласан номынх нь талаар, тодруулбал Ватикан улсын түүх, Пап лам, католик шашны хэн бүхний мэдэхгүй түүхийн талаар ярилцсан юм.
- Хоёулаа Ватиканы түүхийн талаар яриагаа эхэлье.
- Папын улсуудын түүхийг 1200 жилийн өмнөөс эхтэй гэж үздэг. Ватиканы үндэс суурийг "Константины хандив" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг юм. Учир нь тухайн үед Ромын эзэн хаан байсан Константиныг хүнд өвчнөөс нь ангижруулсан тусынх нь хариуд Ромын папад Ватиканд их хэмжээний газар олгосон гэдэг. Гэхдээ Константины энэхүү хандив нь 14-р зуунаас хойш нотлогдсон бөгөөд Ватикан үүнийг 19-р зуунд л хүлээн зөвшөөрсөн юм.
Тиймээс Папын улсуудын үндэс нь 8-р зуунд Константины хандивын баримт бичгийг хуурамчаар үйлдсэнээс улбаатай юм. Дараа нь Ватикан газар нутгаа тэлж, дипломат арга барилаар, шашны дайнаар, дараа нь Католик шүүхийн хохирогчдын газар нутаг, мөнгийг Ватикан байцаалтын аргаар хураан авсан.
Ингэж л Ватикан бий болсон бөгөөд энэ нь 18-р зуун хүртэл үргэлжилсэн юм. Эхний завсарлах болсон шалтгаан нь Францын хувьсгалын үед болсон ба энэ үеэр Францын эзэн хаан Наполеон Пап лам VI Пиусыг баривчилж, Францын өмнөд хэсэгт орших Валенс хотод авчирсан юм.
Монголчууд төдийгүй дэлхий дахин мэдэх ёстой хамгийн чухал зүйл бол Ватикан улсыг 1929 онд Италийн фашист Муссолини сэргээсэн явдал юм.
Дараа нь Папын улсууд Франц, Италийн хооронд хуваагдасан. Наполеон Ватерлоо дахь дайнд ялагдсаны дараа Венийн Конгресс гэж нэрлэгддэг бага хурал болж, 1815-1816 оны хооронд Папын улсууд сэргэсэн. Дундад зууны үеийн Папын улсууд 1870 онд Итали Улс байгуулагдах хүртэл оршин тогтнож байсан.
1870 онд Италийн үндэсний хөдөлгөөний удирдагч Гарибальди Ватиканыг дахин татан буулгаж, төв нь Ром хоттой Итали Үндэсний улсыг байгуулсан. Харин 1860-1870 оны хооронд Ватиканы муж аль хэдийн Ром хотын нутаг дэвсгэрт цөөрсөн байв.
Гэвч Гарибальди болон түүний цэргүүд Ромыг эзэлсний дараа Ватикан улс дахин татан буугдсан юм. Үлдсэн зүйл нь шашны байгууллага болох Гэгээн хаан ширээт л байв. Өөрөөр хэлбэл Ромын Пап лам католик шашны тэргүүн хэвээр байсан ч улс гэж байхгүй болсон ч Гэгээн Хаан ширээт л үлдсэн. Харин Ватикан улс, Папын улсууд үндэсний хөдөлгөөнөөр татан буугдсан асуудлыг 1870 онд “Ромын Асуудал” гэж нэрлэсэн.
Миний бодлоор Монголын ард түмэн төдийгүй дэлхий дахин мэдэх ёстой хамгийн чухал зүйл бол Ватикан улсыг 1929 онд Италийн фашист Муссолини сэргээсэн явдал юм.
Ватиканчууд өөрсдийн шашны байгууллага, сүм хийдүүдээ дэлхийн хаана ч байгуулж чадна. Тэд үүнийг Монголд хийхийг эрмэлзэж буйг үгүйсгэх аргагүй.
- Муссолини Ватиканыг хэрхэн сэргээсэн юм бэ?
- Асуудал нь өнгөрсөн зуунд Ватикан болон фашистуудын хооронд маш нягт хамтын ажиллагаатай байсанд оршино. Ватикан бол АНУ, Герман, Монгол шиг улс биш, үнэхээр аюултай улс. Миний бодлоор Католик бол маш аюултай шашин юм. Ромын папууд үргэлж харгис хүчинтэй хамтран ажилладаг учраас Монголын ард түмэнд Ромын Папуудын талаар анхааруулах нь зүйтэй гэж бодож байна. Тэд Италид ч, Германд ч үүнийгээ хийсэн. Өнгөрсөнд Пап лам Пиус XI байгаагүй бол Италийн фашизм, дарангуйлагч Муссолини, Гитлер, цаашлаад Ватикан ч байх боломжгүй байсан.
Ватиканыг гэмт хэргийн байгууллага гэж хэлж болно, энэ нь маш хүчтэй. Тэд 500 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тиймээс дэлхийн хаана ч өөрсдийн шашны байгууллага, сүм хийдүүдээ байгуулж чадна. Тэд үүнийг Монголд хийхийг эрмэлзэж буйг үгүйсгэх аргагүй. Гэхдээ өмнө нь хамтын ажиллагаа хэрхэн явагдсаныг таны асуултын хариу болгож тайлбарлах хэрэгтэй байх.
Муссолини бол анхны фашист юм. Өнгөрсөн зуунд тэрээр Италийн фашизмыг байгуулсан. 20-р зууны эхэн үед, ялангуяа дэлхийн 1-р дайны дараа Европт ажилчин ангийн шинэ хөдөлгөөн эхэлсэн. ЗХУ-д амжилттай болсон энэ хөдөлгөөн Европ даяар, бүх улс оронд, Италид ч гэсэн ажилчин ангийн хөдөлгөөн өрнөж байв. Муссолини анх Социалист намын гишүүн байсан боловч Итали улсыг Дэлхийн 1-р дайнд оруулах байр суурийг баримталж, Италийн социалистууд энэ дайнд оролцохыг хүсээгүй тул тэр намаасаа гарсан. Тиймээс 1919 онд фашист хөдөлгөөнд тулгуурлан өөрийн намыг үүсгэн байгуулсан. Энэ хөдөлгөөн нь социализмын эсрэг хүчтэй байсан бөгөөд Муссолини социалистаас барууны үзэлтэн болсон ч католик шашингүй, Пап ламгүйгээр тэрээр засгийн эрхэд гарах боломж байхгүй байлаа.
Фашизм ба Пап ламын хамтын ажиллагааны тулгын чулуу бүх талаараа Католик сүмд ашигтайгаар эргэсэн.
Анхнаасаа Ватикантай маш нягт хамтын ажиллагаатай байсан Муссолиниг Ромын Пап ХI Пиус 1922 онд Пап лам болохоос өмнө мэддэг байжээ. “Ромын Асуулт”-ыг хэлэлцэхэд бэлэн байсан Муссолини түүнтэй маш нягт хамтын ажиллагааг эхлүүлж “Ватиканыг сэргээхэд юу хэрэгтэй вэ” гэх асуултын хариулт нь “Пап лам, Ватикан болон Италийн фашизм” хоорондын тулгын чулуу бүхий хамтын ажиллагаа байв.
Тэд үүнийгээ хэрхэн хийсэн гэж бодож байна. Муссолини Ватиканы дэмжлэгийг авч, хүч хэрэглэн засгийн эрхэд гарсан. Үүний эхлэл нь 1922 оны 10-р сард Ром руу хийсэн жагсаал байв. Дараа нь тэрээр сонгуулийн шинэчлэлийг санаачилж, хамгийн олон санал авсан нам автоматаар парламентын суудлын гуравны хоёрыг авах ёстой гэж үзсэн нь парламентын ардчилалтай ямар ч холбоогүй юм. Католик шашны нам буюу Партито Пополаре энэ шинэчлэлийг анхлан эсэргүүцэж байсан ч Ватиканы шахалтаар католик шашны олон гишүүн энэ шинэчлэлийн төлөө саналаа өгөхөөр шийдсэн. Ингэж л тэр засгийн эрхэнд гарсан бөгөөд Ромын Папуудын дэмжлэг, мөн Итали дахь католик шашны сурталчилгааны дэмжлэгтэйгээр үүнийг хийсэн. Дараа нь 1924 онд Гиакомо Маттеотти амиа алдсан. Тэр маш нэр хүндтэй, УИХ-ын гишүүн, Социалист намын гишүүн, эрүүгийн хуулийн профессор, парламентад Муссолинигийн маш хүчтэй өрсөлдөгч байсан. Тиймээс тэр алагдсан бөгөөд энэ нь фашист Муссолинигийн захиалгаар гэдгийг бүгд мэдэж байсан.
Ийм нөхцөлд Католик Нам ба Социалист нам хоёрын хоорондох эвсэл Муссолинигийн эсрэг эхэлсэн нь түүнийг төгсгөх шалтгаан болсон. Энэхүү эвсэл нь Италийн хаан Виктор Эмануэльд Муссолиниг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулж, баривчлуулахад шахалт үзүүлж байв.
- Тэр үед Пап лам юу хийж байсан бэ?
- Пап лам тухайн үед жил гаруйн өмнө Католик шашны намын үүсгэн байгуулагч, удирдагч Партито Популерийг албан тушаалаас нь эргүүлэн татсан нь фашистуудын эсрэг байр суурь баримталж, Муссолинитэй харьцуулахад Ромын асуудлыг хэлэлцэхэд бэлтгэлгүй байсан санваартан Дон Стурзогийн намд маш хүчтэй цохилт болсон.
1924 онд Маттеоттигийн аллагын дараах хямралын үеэр Пап лам Италийн Католик намаас бүх санваартнуудыг татан буулгасан нь энэ намыг татан буулгаснаас өөрцгүй юм. Учир нь Партито Популярын намын ихэнх гишүүд нь санваартан байсан. Ийнхүү Пап лам социалистууд болон Католик намын эвслийг зогсоосон. Энэ нь Муссолини улс төрийн хувьд хямралыг даван туулах цорын ганц арга зам нь байсан. Хэрэв Пап лам хөндлөнгөөс оролцож, Католик намын нөлөөг саармагжуулаагүй бол Муссолинигийн карьер 1924 онд дуусах байлаа. Энэ нь Муссолинигийн дарангуйллын замыг дардан болгосон гэсэн үг.
Эдгээр "ноёд" байгаагүй бол бидний түүхэнд Гитлер байхгүй байх байсан, Дэлхийн 2-р дайн, Европ дахь еврей хүн амыг устгасан Холокост, геноцид, үй олноор нь хөнөөсөн үйл явдлууд гарахгүй байх байсан.
Таван жилийн дараа энэхүү хамтын ажиллагааны шагнал болгон Ромд “Латераны хэлэлцээр” байгуулж, Ватиканы төрт улсыг сэргээсэн. Фашизм ба Пап ламын хамтын ажиллагааны тулгын чулуу бүх талаараа Католик сүмд ашигтайгаар эргэсэн. Католик сүм дахин өөрийн гэсэн улс болж өргөжихөд 2 тэрбум лира бүхий их хэмжээний мөнгө өгсөн бөгөөд энэ нь улсын төсөв, татварын мөнгө, одоогоор тооцвол ойролцоогоор 2 тэрбум доллар юм. Энэ нь Ватиканы банкны үндэс суурь болсон. Өөрөөр хэлбэл Италийн фашист Муссолини Ватикан улсыг дахин сэргээх үүрэг хүлээсэн юм.
Зоосны нэг тал нь католик шашны тэргүүн Пап лам бол бол нөгөө тал нь эрх ямба, дархан эрхтэй Пап лам хэмээх удирдагчтай, өнөөгийн бидний мэдэх Ватикан улс юм. Тэрхүү төрийн тэргүүн саяхан буюу 2023 оны есдүгээр сард Монголд айлчилсныг бүгд мэднэ. Тэд бол яах аргагүй 20-р зууны эхний хагаст бий болсон Италийн фашизмын "бүтээгдэхүүн" юм.
Үүнийг хүн бүр мэдэх хэрэгтэй гэж миний хувьд боддог бөгөөд монголчууд энэ талаар төдийлөн сайн мэддэггүй байх. Европ, АНУ-д ч гэсэн олон хүн энэ түүхийг мэддэггүй хэвээр байна. Ватикан гэж юу болох, хэрхэн үүссэн, ямар зорилготойг ойлгох нь чухал юм. Миний бодлоор энэ бол бусад шашны адил зүгээр ч нэг шашин биш, гэмт хэргийн бүлэглэл юм. Арваад жилийн өмнө Герман, АНУ, Итали, Польш, Чех, Орос, Монголд дахин хэвлүүлсэн номд миний итгэл үнэмшлийг тодорхой нотолж байна. Италид болсон явдал, Ромын Папууд Муссолинигийн дарангуйллын замыг зассан нь цаашлаад Германд Гитлерийн фашизм бий болоход нөлөөлсөн. Ватикан байгаагүй бол Пиус XI, XII Пиус байгаагүй бол дарангуйлагч Адольф Гитлер байхгүй байх байсан.
-Тэгвэл таны бодлоор Ватикан дэлхийн бусад оронд үзүүлэх нөлөөгөө өргөжүүлэхийг оролдсоор байна гэсэн үг үү?
- Ядаж л дэлхийн хаана ч, бусад улс оронд нөлөөлөхийг оролдож байна. Учир нь католик шашны гүн ухаан бол бүх хүн католик шашинд захирагдах ёстой хэмээн нэн түрүүнд үздэг. Энэ нь эхлээд католик шашны номлогчид, дараа нь гаднын цэргүүд, эсвэл орон нутгийн болон гаднын улс төрчдийг "худалдаж авдаг" орчин үеийн империализм гэсэн үг. Гэхдээ энэ бол өөр асуудал. Түүх нь хэзээнээс улбаатай, өнгөрсөн зуунд хэрхэн үргэлжилсэн болон Фашистууд сүм хийдтэй хэрхэн хамтран ажилласан гэх мэт асуудлууд бий.
- Тэгвэл Ватикан Гитлертэй хэрхэн хамтран ажилласан бэ?
- Германд, Веймарын Бүгд Найрамдах Улсад өөрөөр хэлбэл 1920-иод онд ажилчдын хөдөлгөөн маш хүчтэй өрнөж байсан. Социалист ба Коммунист намууд байсан. Мөн их мөнгө, үйлдвэрчид, банкирууд, газрын эзэд нь иргэний дайн, бүтээн байгуулалтаас эмээдэг байлаа. Тиймээс тэд үүнээс урьдчилан сэргийлэх хэн нэгнийг Италиас хайхад Муссолини л байв. Германд коммунист намын эсрэг байр суурь баримталсан хүн бол Гитлер юм. Тэр зөвхөн Коммунист намын эсрэг төдийгүй либералууд, еврейчүүд, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн эсрэг байсан.
Та бид хоёрын энэ ярилцлагад зарим нь бага зэрэг бухимдаж магадгүй юм. Тэд миний хэлсэн үгэнд бухимдах эрхтэй ч би хэлсэн үг бүрээ баталж чадна.
1920-иод онд Ватиканы Гэгээн хааны элч Евгенио Пачелли санваартан Веймарын Бүгд Найрамдах Улсын Католик шашны намын тэргүүн Людвиг Каастай ойр дотно нөхөрлөдөг байсан. Тухайн үед Сицилийн санваартан Дон Стурзо нь Итали дахь католик шашны намын тэргүүн байсан. "Пачелли ба Каас" гэсэн энэхүү холбогч шугамаар Ватикан Веймарын бүгд найрамдах улсын бодлогод нөлөөлсөн.
1920-иод оны сүүлээр коммунистууд хүчирхэгжиж, Төвийн нам суларсан. Гэвч Гитлер бол ажилчдын хөдөлгөөнийг хүчирхийллийн аргаар хамгийн үр дүнтэй устгаж чадах хүн гэдгийг бүгд мэдэж байсан. Муссолини засгийн эрхэд гарахын тулд хүч хэрэглэн, ажилчдын хөдөлгөөн ялахаас сэргийлж, Орос дахь улс төрийн ялалтыг бий болгохгүйн тулд ийм загварыг арван жилийн өмнө Италид хэрэгжүүлсэн.
- Тэд үүнийгээ хэрхэн хэрэгжүүлсэн юм бэ?
- Франц Фон Папен зүүний намууд хүчирхэгжиж, хөрөнгөтний намууд суларч байгааг хараад 1925 оноос хойш Германы Рейх ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, дэлхийн нэгдүгээр дайны генерал Гинденбургээс Гитлерийг хүлээн авахыг хүссэн. Гинденбург Гитлерт дургүй байсан. Учир нь дэлхийн нэгдүгээр дайны үед Гинденбург генерал, Гитлер хоёр хамтдаа энгийн цэрэг байсан бөгөөд офицер болтлоо төлөвшөөгүй, цэргийн шатлалд ч ороогүйг нь мэдэж байв. Гэвч Католик намын гишүүн асан Франц Фон Папен Гинденбургээс Гитлертэй ярилцахыг хүссэн ба 1933 оны 1-р сарын сүүлчээр Гинденбург Гитлерийг тус улсын канцлер болгосон үед л үнэндээ ардчиллын төгсгөл ирсэн.
Гитлер 1933 оны 1-р сард Канцлер болсныхоо дараа үндсэн хуулиудаас онцгой байдлын зарим хэсгүүдийг цуцалсан. Хоёрдугаар сарын 28-нд бид Рейхстагийн түймэр гарсан /Германы парламентын ордон шатсан/ нь галыг нацистууд тавьсан нь тодорхой. Үүнд тодорхой нотлох баримт ч бий. Гэвч Гитлер "Үгүй ээ, үүнд коммунистууд хариуцлага хүлээнэ, бид тэднээс салах ёстой" гэж байв. Дараа нь гуравдугаар сарын 5-нд шинэ сонгууль болж, Коммунист нам 12.3 хувийн санал авахад Рейхстагийн 81 суудал авсан юм. Гэвч Гитлер эдгээр 81 суудлыг хууль бусаар хүчингүй болгож, Коммунист намын парламентын гишүүдийн халдашгүй эрхийг хасаж, хорих лагерьт аваачсан. Гэвч Гитлерийн хувьд энэ нь хангалтгүй байсан, учир нь сонгуульд Нацист нам ердөө 43 хувийг авсан юм. Тэгээд ийм хувь эзэлснээр үндсэн хуулиа өөрчилж болохгүй. Үндсэн хуулийг өөрчилье гэвэл гуравны хоёр буюу олонх байх ёстой.
"БИ ШҮТЛЭГГҮЙ. ХАРИН БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНД Л ИТГЭДЭГ"
- Гитлер Ватикантай хэрхэн хамтарсан бэ?
- Гитлер гуравдугаар сарын 23-нд Идэвхжүүлэх тухай хуулийг санаачилсан. Энэхүү Идэвхжүүлэх тухай хууль нь Гитлер хүссэн бүхнээ хийх боломжтой гэсэн үг бөгөөд энэ нь цаашлаад Гитлерийн дарангуйлал бий болж, бусад намуудыг татан буулгах боломжтой болно гэсэн үг. Католик шашны намтай хамтран энэхүү Идэвхжүүлэх тухай хуулийг бий болгосон.
Асуудал биш мэт харагдавч энэ яг л цар тахалтай адил юм. Эхлээд жижиг, энгийн байдлаар эхэлж, дараа нь тархаж байна. Яг л хар тамхи шиг гэсэн үг.
Тиймээс Нацист нам, Германы католик нам болох Италийн Төв намтай хамтран "Эрх олгох тухай хууль”-ийг боломжтой болгосон. Католик намын тэргүүн Людвиг Каас намдаа "Эрх олгох тухай хууль"-д санал өгөхийг даалгаснаар Гитлер хүссэндээ хүрч чадсан. Гуравхан сарын дараа гэхэд Католик шашны лам Людвиг Каасын зөвлөснөөр Төв нам ч өөрөө татан буугдав. Католик нам өөрөө татан буугдсаны дараа Каас Гитлертэй бага хурал хийсэн нь намын гишүүдийг ч гайхшруулсан.
Тэгээд дараа нь Людвиг Каас Ромд очиж, карьераа үргэлжлүүлсэн. Тэрбээр Пап ламыг нас барахад шинэ Пап ламын төлөө санал өгдөг Кардиналын нарийн бичгийн дарга болсон. Тиймээс тэрээр Адольф Гитлерийн дарангуйлалд чухал хувь нэмэр оруулсны дараа Ватиканд маш амжилттай карьераа үргэлжлүүлж байв. Ватикан, Ромын Пап XI Пиус, Евгенио Пачелли (хожмын Пап лам XII), Людвиг Каас, Франц фон Папен нарын дэмжлэггүйгээр Гитлерийн дарангуйлал боломжгүй байх байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдгээр "ноёд" байгаагүй бол бидний түүхэнд Гитлер байхгүй байх байсан, Дэлхийн 2-р дайн, Европ дахь еврей хүн амыг устгасан Холокост, геноцид, үй олноор нь хөнөөсөн үйл явдлууд гарахгүй байх байсан.
Гитлер засгийн эрхэнд гарсан даруйд Ватикантай "Конкордат" (гэрээ) байгуулав. Үүнийг Гуравдугаар Рейх ба Ватиканы хоорондох “Гитлерийн конкордат” гэж ч нэрлэдэг. Гитлерийн улс, Ватикан хоёрын хооронд найрсаг харилцаа бий гэдгийг тодорхой хэлсэн дээ. Мөн католик шашинтнууд намын амьдралаас гарч, тэд зүгээр л бие даасан байдалтай байж, улс төрөөс хол байх ёстой. Тэгээд ч төрийн шашны боловсролыг сургуулиудад хэрэгжүүлдэг болсон ба 1934 онд нацистууд сүмийн татварыг төрөөс авдаг байхаар шийдвэрлэсэн нь одоо ч Германд хэрэгждэг.
Хамгийн гол нь Христийн шашин/Католик шашин бол хүн бүрийн мэдэх ёстой зүйл юм. Одоо Ватикан үнэхээр Монголд нөлөөлөхийг оролдож буйг бид харж байна. Тэднийг Монголд айлчлахаар болсныг сонсоод би үнэхээр цочирдсон. Пап лам ирнэ гэж бодоогүй. Бид наймдугаар сарын сүүлчээр Монголд ирсэн бөгөөд Ромын пап энд ирнэ гэдгийг олон нийтийн сүлжээнээс олж мэдээд би үнэхээр гайхсан. Мөн би энэ асуудлын талаар цаашид ч ярьсаар байх байх болно. Миний гэр бүлийн хүн монгол төдийгүй, би монголчуудад их сайн байдаг тул та бүхэнд энэ талаар анхааруулах нь зүйтэй гэж бодож байна. Монголчуудад Ватикан, Пап ламын тухай, мөн Христийн шашны талаар сэрэмжлүүлэх нь үнэхээр чухал байна.
Филиппин, Солонгос хоёр нэгэнт хожимдсон байж болох ч цагаа олж зогсоох боломж монголчуудад бий
Зүүн Азийн бусад орнуудын талаар сонирхуулахад, Филиппинд маш олон католик шашинтнууд байдаг, учир нь Ватикан олон зууны турш тэнд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Солонгост хүн амынх нь 30 хувь Христэд итгэгчид байдаг. Зөвхөн католик шашинтнууд төдийгүй Христэд итгэгчид олон. Шашны хувьд өдгөө Монгол улс оюун ухаан, гэгээрлийн халуун цэг хэвээр байна.
Католик сүмийн 1300 орчим гишүүнтэй энэ улсад христийн болон католик шашны түрэмгийллийг зогсоох учиртай. Асуудал биш мэт харагдавч энэ яг л цар тахалтай адил юм. Эхлээд жижиг, энгийн байдлаар эхэлж, дараа нь тархаж байна. Яг л хар тамхи шиг гэсэн үг.
Филиппин, Солонгос хоёр нэгэнт хожимдсон байх магадлалтай ч цагаа олж зогсоох боломж монголчуудад бий. Мэдэхгүй юм даа, хааяа нэг өөрчлөлт гарах байх л даа. Гэхдээ Монголд энэ нь газар авахад яг цагт нь зогсоож чадна. Мөн та бид хоёрын өнөөдрийн энэ ярилцлагад ярьсан бүх мэдээлэлд Христэд итгэгчид бага зэрэг бухимдаж магадгүй юм. Тэд миний хэлсэн үгэнд бухимдах эрхтэй ч би хэлсэн үг бүрээ баталж чадна. Хэрэв та ямар нэг зүйлийг мэдэхийг хүсвэл бол түүх, шинжлэх ухааны гээд бүхий л талаас нь судлах хэрэгтэй. Хэрэв та итгэхийг хүсэж байгаа бол бусад хүмүүсийн хэлж буйг ч сонсох хэрэгтэй. Хэрэв Христэд итгэгчид бухимдаж байвал энэ нь тэдний асуудал, бидний асуудал биш.
- Та “Тэнгэр бурхантай ба фашистуудтай цугтаа” ном болон номын зохиолчийн талаар танилцуулаач.
- Энэ номыг бичсэн Карлхайнц Дешнер бол Германы сүмийн шүүмжлэгч, маш алдартай нэгэн юм. Тэрээр арав гаруй жилийн өмнө өөд болсон бөгөөд энэ сэдвээр олон ном бичсэн. "Христийн шашны эрүүгийн түүх" гэсэн арван боть цуврал ном бий. Тиймээс тэрээр энэ асуудлаар хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон. Түүнийг Германд төдийгүй Европт ч сайн мэддэг. 2013 онд би мөн энэ номыг АНУ-д хэвлүүлсэн. Тиймээс тэр АНУ-д ч танигдсан. Миний хувьд номын эрхийг 2010 онд худалдаж авсан. Энэ ном 58 гаруй жилийн өмнө буюу 1965 онд анх бичигдсэн. Гэхдээ энэ нь бүрэн шинэчлэгдсэн хувилбар. Өөрөөр хэлбэл 13 жилийн өмнө эрхийг нь худалдаж аваад Германд номоо дахин хэвлүүлсэн. Энэ нь Германд маш сайн борлуулагддаг. Дараа нь Польшид болон Чехэд чех хэлээр дахин хэвлэгдсэн. Түүний дараа “Prometheus Books” компани 2013 онд АНУ-д хэвлүүлсэн ба цаашлаад Итали, Орост ч хэвлэгдсэн.
Орчуулагч Б.Баярсайхантай хамтран “Бурхан ба фашистууд” номоо “Тэнгэрбурхантай ба фашист цугтаа” нэртэйгээр Монголд хэвлүүлсэндээ их баяртай байдаг. Монголчууд энэхүү номыг уншаасай гэж хүсэж байна.
-Миний сүүлчийн асуулт шашинтай холбоотой. Та ямар шашинд итгэдэг вэ?
-Би шүтлэггүй. Хүн ер нь юунд ч итгэх шаардлагагүй. Хүн бол маш сонирхолтой төрөл зүйл гэж би боддог юм. Тиймээс би байгалийн шинжлэх ухаанд л итгэдэг. Мэдээж хэрэг, өнөө цагийнхаас илүү сайн, шударга хүн төрөлхтнийг, аз жаргал энх тайвныг би хамгийн ихээр хүсэж байна. Энэ бол бид бүгдээрээ тэмцэх ёстой үзэл санаа юм. Хүмүүс хоорондоо хэмлэлдэн зовж буйг, дайн дажныг би эрс эсэргүүцдэг. Хүн төрөлхтөн үүнийг үүрд зогсоох ёстой.
Социализм бол дэлхий дээрх бидэнд тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх, төрөл бүрийн хүмүүс хоорондын бэрхшээлийг даван туулах зөв арга зам байж болох юм гэж би боддог. Гэхдээ би шашин шүтлэгтэй хүн биш. Би шашны тухай ярихдаа ихэвчлэн монотеизм /ганц бурхант үзэл/ буюу Христийн шашин, Иудаизм, Исламын тухай ярьдаг, харин Буддизм, Ламаизм хоёр үүнээс өөр. Энэ нь монотеизмтэй харьцуулахад илүү ухаалаг ч хүн заавал шашин шүтлэгтэй байх албагүй гэж би боддог.
-Ярилцсанд баярлалаа.
Зочны гэрэл зургийг Т.Бархас