УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы танхимын цахим систем болон микрофоныг ирэх онд 12 тэрбум 669 сая төгрөгөөр шинэчилнэ гэлээ. Гэхдээ энэ нь гишүүдийн тоо нэмэгдсэнээс үл хамааран өмнө шийдсэн гэдгийг тайлбарлалаа.
Тэрбээр өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд чуулганы танхимын ширээ сандал солих болон цахим системийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар тайлбар өгсөн юм.
Чуулганы танхимын сандал, ширээг солиход төсөв зарцуулах талаар мэдээллийг сэтгүүлчид тодруулахад УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын чуулганы хуралдааны ширээ, сандлыг 50-иар нэмнэ. Үүнийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын парламентын хамтын ажиллагааны хүрээнд бэлэглэхээр болсон. Өмнө нь Лаосын тусламжаар хийж байсан. Харин цахим системүүд болон микрофоныг КОЙКА-гийн тусламжаар шинэчилж байв. Гэвч уг бүтээгдэхүүн нь ахин үйлдвэрлэхээ больсон учир шинэчлэх боломжгүй болж, хугацаа нь дууссан. Тиймээс ирэх онд 12 тэрбум 669 сая төгрөгөөр шинэчилнэ.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Ингэснээр төрийн босоо хариуцлагын тогтолцоо бус хариуцлага хяналтын тогтолцоог бий болгосон. Мөн D-Parliament цахим системийг нэвтрүүлээд жил гаруй болж байгаа бөгөөд энэ цахим системийг хөгжүүлэн D-Petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг боловсруулж дуусах шатандаа орсон" гэж хариуллаа.