Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулж байна. Мэдээллийг ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын ахлах статистикч С.Норов танилцууллаа.
Тэрбээр, Улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор 3.5 сая хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар буурчээ. Энэ бууралт нь шимтгэлийг нь улсын төсвөөс хариуцан төлсөн иргэд өмнөх оны мөн үеэс 39.4 хувиар буурсантай холбоотой. Энэ оны эхний хагаст 33 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өссөн үзүүлэлт.
Халдварт өвчнөөр өвчлөгсөд 25.2 мянга хүрсэн нь өмнөхөөс 90.2 хувиар буурсан. Энэ бууралтад ковидын халдварын тохиолдол буурсан нь голлон нөлөөлсөн. Салхинцэцгээр өвчлөгсөд 6991 болж 6.8 дахин нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд мөн хугацаанд ХДХВ-ийн халдвартай 12 хүн илэрсэн нь өмнөх оны мөн үеэс зургаан тохиолдлоор нэмэгдсэн гэж мэдээллээ.