Төв цэнгэлдэх хүрээлэн наадмын нээлтийг үзэж сонирхох гэсэн хүмүүсийн хөлд дарагджээ. Тэдний дунд гадаадын жуулчид цөөнгүй харагдана. Монгол дээлээр гоёсон жуулчид тоотой хэд байсан бөгөөд зарим нь дээл, пүүзийг хослуулсан харагдав.
Жуулчид монгол дээл, малгай түрээслэн өмсөж зургаа авахуулах үйлчилгээ эрэлттэй байна. Монгол дээл түрээсэлж зураг авахуулахаас гадна А4-ийн хэмжээтэй нэг зургийг нь хэвлэх үйлчилгээ 15 мянган төгрөгийн үнэтэй байна.
Израилийн жуулчин Том "Өнөөдөр Монгол түмний наадам болж байна. Би Монголчуудын үндэсний хувцас дээл өмсөж үзэхийг хүсэж байсан юм. Маш их таалагдаж байна” гэлээ.