“Аварга малчин” цол хүртээх гэж жил бүр дээр доргүй хөл алдацгаадаг жишиг тогтоод уджээ. Аварга малчин маань үнэхээр сайн малчин мөн үү, өнөө үед сайн малчин гэж хэнийг хэлэх вэ? Харьцуулах зүйлгүй ”хөмөрсөн тогоо” шиг орчинд удсан хүн өөрийгөө хөндлөнгийн нүдээр шүүн харахад илүүддэггүй. Бид малчдаа буруу замаар будаа тээлгээд байгаа юм биш байгаа хэмээн доорх харьцуулалт хийв.
Манай Малчин | Олон улсын жишиг |
Нийтийн газраас “өөрийн хэмжээ”-ээр хүртэж амь зуудаг. Нийтээр ашиглах нэрийн дор эзэнгүйдэж, хуулийн засаглалгүй болсон орчинд хариуцлагагүй уул уурхай, аялал жуулчлал, бөх, бөө, уяач, мянгат, овгор гээд сайн, муу нэр нөлөөгөөр түрээ баригсдад бэлчээрээ булаалгадаг, нөхөн төлбөр авдаггүй. |
Фермер бүр өөрийн гэсэн хувийн өмчийн аль эсвэл төрийн өмчөөс 10-с доошгүй жилээр гэрээ хийсэн баталгаат бэлчээртэй. Бусдын газрыг дур мэдэн авахын эсрэг хаалт, бусдад газраа гарцаагүй алдахад хүрвэл нөхөн төлбөр авах нь хуулиар хамгаалагдсан. |
Хөрөнгөө оруулаад үр шимийг нь хүртэхгүй тул нийтээр ашигладаг бэлчээрт хөрөнгө оруулдаггүй, аль болох шим шүүсийг нь сорж, хэтрүүлэн ашиглаж доройтуулдаг. Малын тоогоо өсгөж үйлдвэрлэлээ нэмэгдүүлдэг. Малаа өсгөх гэж хаяа тэлэн бусдын бэлчээрийг булаасан, аль эсвэл бэлчээрээ доройтуулж, ирээдүй үеэ хохироосны төлөө “мянгат”, “аварга” цолоор өргөмжлөгддөг (Уул нь бэлчээрээ сайжруулж, даацыг нь нэмэгдүүлээд малаа өсгөсөн бол урамшуулахаас аргагүй. Бэлчээрээ сайжруулаагүй байж малаа өсгөнө гэдэг нь бусдын эсвэл отрын бэлчээрийг авна, эс бөгөөс байгаа бэлчээрээ доройтуулдаг). Өндөр үнэтэй органик зах зээл хаалттай. |
Үр шимийг нь хүртэх нь хуулиар хамгаалагдсан тул өөрийн бэлчээр, түүн дээрх малын чанарт хөрөнгө оруулах нь үйлдвэрлэлээ өсгөх гол арга нь болдог /хавтгай уруугаа биш босоо буюу бүтээмж чанарт хүч, хөрөнгөө хаядаг/. Бүтээгдэхүүнийхээ чанар, бүтээмжээр өрсөлдөн ашиг орлогоо нэмэгдүүлж урамшдаг, төр засгийн аливаа цаасан малгайг сонирхдоггүй. Даац нь хэтрээгүй соргог бэлчээрт идээшилсэн малын бүтээгдэхүүнийг жирийн бүтээгдэхүүнээс 70-100% илүү үнээр худалдан авдаг органик зах зээлд хүрч, ашиг орлогоо нэмэгдүүлж чаддаг. |
Бэлчээр түүн дээрх ус, хужир мараа гээд аливаа нөөцийг үнэгүй ашигладаг, доройтуулсны хариуцлага, татвараас чөлөөлөгдсөн |
Бэлчээр, байгалийн аливаа нөөцийг төлбөртэй ашигладаг, дээр нь орлогоосоо татвар төлдөг |
Барьцаа болох үл хөдлөх хөрөнгөгүйгээс урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл авч чаддаггүй, сарын 2 хувийн хүүтэй хэрэглээний богино зээлд “шатдаг”. |
10-с доошгүй жилийн гэрээтэй бэлчээрээ барьцаалан жилийн 3-5 хувийн хүүтэй, 15-30 жилийн хугацаатай зээл авч үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хийдэг. |
Түүхий эдийг ангилан ялгаатай үнээр борлуулах боломжгүйгээс мал, бүтээгдэхүүний тоо, жинг хөөцөлдөхөөс өөр аргагүй болдог. Чанартай, чанаргүй ижил үнэ үйлчилдгээс чанарт илүү хөрөнгө, хүч зарсан нь алдагдалд ордог. Ингэж сонирхолгүй болсноор төрөөс малын чанар, эрүүл мэндийн чиглэлээр зарж байгаа хөрөнгө эрэлтгүй зүйлд зарцуулагдсанаас үр дүнгүй болдог. Шинэ технологи нэвтрүүлж, хөгжих хэрэгцээ бага орчинтойгоос залуу үе нь дайжих болсон. |
Олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд чанарт нь байнга анхаарч хөрөнгө оруулалт хийдгээс өндөр үнэ хүргэж чаддаг, боловсрол, шинэ технологи өөд тэмүүлдэг, ингэснээрээ өсөж дэвждэг, залгамж хойч үеийнхээ сонирхлыг татах орчныг бүрдүүлж чаддаг. |
Дээрх харьцуулалтаас үзвэл бид яах аргагүй малчдаа “Мянгат” гэсэн цаасан малгай өмсгөөд буруу замаар будаа тээлгээд байна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг. Тоогоор хөөцөлдсөний харгайгаар бид өнөөдөр соргог бэлчээргүй, отрын нөөц нутаггүй, биологийн олон янз бүхий онгон байгальгүй, олон улсын зах зээлд үнэ хүрч өрсөлдөж чаддаггүй, хоол тэжээлийн архаг дутагдлаас давжаарч ашиг шим нь жилээс жилд доройтсон, малчдад хөрөнгө, орлого болж наалддаггүй хоосон хөөс болсон олон малтай л болоод байна. Бэлчээр нутгийн хэмжээ тэлэхгүй, үржил шим нь доройтоод малын ашиг буурна гэдэг нь мах, сүү үйлдвэрлэл багасна гэсэн үг. Энэ нь Монгол улсын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдалд учирч байгаа хамгийн том аюул юм.
Тэжээлийн ужиг дутагдал малын жин буурахад хүргэдэг төдийгүй өвчин, ган зудад эмзэг болгодог. Махан тарга авч чадаагүй мал биедээ өөх ихээр хуримтлуулдаг, үүнээс болж гулуузны морфологи бүтэц өөрчлөгдөж, олон улсын зах зээлд үнэ нь буурч байна.
Зуд бол бэлчээрийн ачаалал хэтэрснийг “байгаль зохицуулж” байгаа хэлбэр юм. 2009-2010 оны ган-зудын дараа тэжээлийн хангамж сайжирч, тухайн үед байсан 35 сая малд хангалттай хүрэлцэхээр байжээ. Гэвч малын тоо 70 сая орчим болж өссөнөөр тэжээл хангамж 36 хувь болтлоо буурч, нэг хонины идэх тэжээлийг 2.8 хонь хуваах хэмжээн хүрсэн байна.
Өнөөдөр бэлчээрийн даац хэтэрсэн, хэтрээгүй гээд улсын хэмжээний тоо цаасан дээр тавиад маргалдах нь ач холбогдол бага. Мал ярьдаггүй л болохоос хэрэгцээнээс 2 дахин бага идээд ирэхээр генетик нөөц нь алдагдаж, ашиг шим буурах нь тодорхой шүү дээ. Бэлчээр талхлагдсанаас соргог бэлчээртэй байсан үетэй харьцуулбал хонины амьдын жин 8.3%, ямааных 5.7%, ямааны ноолуурын гарц 2%, хонины ноосны гарц 8%, хонины саам 36%-р буурсан болохыг судалгаа харуулсан байна. Үүнээс зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гурван үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр 1 малчин
өрхөд 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна.
Базаад хэлбэл манай “мянгат малчин” сайн малчин байж чадахгүйн учир нь хөрөнгө, орлогоо шударга бус аргаар өсгөдөг юм байна. Сайн малчин болъё гэвэл малын үндэс, хойч үеийнхээ өмч болсон бэлчээрээ доройтуулж, ядруу нэгний бэлчээрийг булаан малаа өсгөж, дошин дээрээ аархах биш, харин бэлчээрээ бүлгээрээ гэрээлэн зохистой ашигладаг, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн чанартай мал, бүтээгдэхүүнээрээ дэлхийн тавцанд өрсөлдөгч болох хэрэгтэй байх нь.
Хамгийн гол нь хаяа тэлж, бусдын бэлчээрийг “булаах” юм уу эсвэл даацыг нь хэтрүүлэн доройтуулж, хойч малчдынхаа боломжийг “хулгайлах” замаар биш харин өөрийн бэлчээр, малынхаа чанарыг өсгөж хөрөнгө орлогоо нэмэгдүүлэх эрх зүйн орчин, сонирхлын механизмыг бий болгоогүй цагт МАА-н хөгжил тогтвортой хөгжлийн замд орох боломжгүй, бэлчээр, малын чанар, эрүүл мэндийг сайжруулах төрийн ямар ч бодлого, хэчнээн хөрөнгө эрэлтгүй зүйлд зарцуулагдаж, элсэнд асгах ус мэт үр дүнгүй болдгийг өнгөрсөн 30-д жилийн туршлага харуулж байна. Малаа чанаржуулах, эрүүлжүүлэх үндэсний эрх ашиг байна, гагцхүү үүнийг малын эзэн болсон малчны бодит хэрэгцээ, сонирхол болгох механизм нь алга байна.
Малын тоогоо өсгөх нь малчдын буруу юу, хэрхэн өөрчлөх вэ?
1. Малын тоо хэд байвал бэлчээрийн даацад тохирох вэ гэдгээ мэдэж байвал малчид эрхбиш нэгийг бодно. Бэлчээрийг нийтээр дундаа ашиглаж байгаа үед энэ мэдээллийг малчинд өгөх нь бүү хэл, төр өөрөө ч мэдэхгүй байна. Одоо бэлчээрийн даацыг сумаар тогтоож буй нь жалгын нэг малчдад хүрч хөшүүрэг болж чадахгүй байна.
Иймд малчин буруугүй, төр энэ ажлаа хийх нь зүйтэй гэсэн үг. Бэлчээрийн хил заагийг хот айлаар тогтоовол нэг сум хэтэрхий олон хуваагдаж, зардал өснө, их том нутгаар тогтоовол гишүүн өрхүүд хэн хэдэн малтай байх талаар зөвшилцөж, хамтын шийдвэр гаргах боломжгүй. Иймд хамтын шийдвэр гаргах чадвартай хамгийн том нэгж байх зарчмаар малчдаар шийдүүлэхээс өөр гарцгүй. 2019-2021 онд Хангай, говь- хээрийн 13 суманд энэ зарчмаар хил заагаа малчид өөрсдөө хөршүүдтэйгээ зөвшилцөн тогтоож, бэлчээр ашиглалтын гэрээ /БАГ/ байгуулсан туршлагаас үзвэл бүлгийн хэмжээ 5-15 өрх,
дунджаар 8 өрх байна. Эдгээр бүлгүүд нь сумын Засаг даргатай гэрээ байгуулан малын тоог 2 жил дараалан цөөлж чадсан байна.
2. Аль ч эдийн засагт бүтээгдэхүүний тоог өсгөх үү, чанарыг сайжруулах уу гэдэг шийдвэрийг зах зээлийн үнэ тодорхойлдог. Өнөөдөр малчдын гар дээрээс авч байгаа үнэ нь малыг тоо, ноолуурын жин дээр суурилсан байна. Ноолуурыг ангилан ялгалгүй нэг үнээр авч байгаагаас бүдүүн ширхэгтэй ч гарц ихтэй эр ямааны тоог өсгөж, ноолуурт тоос чигжиж, жин нэмэх хавсаргатай хаварт баярладаг нь малчдын буруу биш юм. Ийнхүү малчдын орлогыг бүрдүүлэгч мал/мах, ноолуурын үнэ кг, толгойн тоогоор үнэлэгдэж байгаа цагт малчид малын тоогоо өсгөхөөс аргагүй, үүнийг өөрчлөөгүй цагт малын тооноос чанарт шилжих зорилт цаасан дээр л үлдэнэ. Төвлөрсөн тогтолцооны үед ноолуурыг 3 ангилан 1-р ангийн ноолуурын кг дутам 72 төгрөг, 2-р ангийнхыг 36 төгрөг, 3-р ангийнхыг 18 төгрөгөөр худалдан авдаг байсан нь малчдын зүгээс бэлтгэх ноолуурынхаа жинг нэмэх биш харин чанарыг сайжруулах гол хөшүүрэг болж, Монгол ноолуурын чанар дэлхийд нэгд эрэмбэлэгдэж байв. Малчдаас авдаг махны үнэ одоогийнх шиг толгойн тоогоор биш, үйлдвэрт тушаасан малын жин дээр суурилж, 1-3 зэрэгтэй, ялгаварт үнэтэй байсан нь төвлөрсөн тогтолцооны үед ч бид үнийн хөшүүргийг ашиглаж
байсныг гэрчилнэ.
Мал, түүхий эдэд ангилалт хийж, чанарын ялгаварт үнээр борлуулах нь өнөөгийн портерт ачин тал тал тийшээ зөөж байгаа тогтолцоонд боломжгүй. Мал, түүхий эдийн чанар, гарал үүслийг гэрчилгээжүүлэх нь ч энэ тогтолцооны үед нэр төдий Facebook-р явагдаж, худалдан авагчийн итгэл, үнэмшлийг төрүүлж чадахгүй байна. Иймд мал, түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлэн хоршоогоор дамжуулан борлуулах тогтолцоо зайлшгүй шаардагдана /Зургийг харах/.