Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатсан осол өнөөдөр гарсан. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагад өндөр барилга байгууламжид гарсан галыг унтраах 30 метр хүртэлх буюу 9 давхарт хүрэх хүчин чадалтай автомашин байгаа. Гэтэл сүүлийн үеийн тоон мэдээллээр Улаанбаатар хотод 10 ба түүнээс дээш давхрын 198 барилга бүртгэгдсэн. Цаашид онцгой байдлын байгууллагаас, Монгол болон Франц улсын Засгийн газрын санхүүгийн хэлэлцээрээр дээр барилга, байгууламжид хүрч ажиллах хүчин чадалтай 18 тусгай автомашин нийлүүлэхээр ажиллаж байна.
Онцгой байдлын албан хаагчдын хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэглэлийн хангамж 35-45 хувьтай байна. Ийм л нөхцөлтэй байгаа. Усны хамгаалалттай тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг дөрвөн албан хаагч дундаа дамжуулж хэрэглэдэг. Цаашдаа үүнд анхаарах хэрэгтэй. Харин өчигдөр галын голомт руу орсон албан хаагчид бүгд тусгай зориулалтын хамгаалалтын хувцастай, амьсгалын бие даасан төхөөрөмжтэйгөөр аюулгүй байдлаа хангаж үүрэг гүйцэтгэсэн” гэлээ.
Стандарт тогтооход хаа хаанаа, хэн хэндээ хатуу шаардлага тавьдаг болмоор байна.
Шадар сайд С.Амарсайхан “Онцгой байдлын албан хаагчдын албан үүргээ эрсдэлгүй гүйцэтгэхэд нь шаардлагатай арга хэмжээнүүдийг үе үеийн Засгийн газар зохих түвшинд авч ирсэн. Гэхдээ хангалтгүй байгааг байнга ярьдаг. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг хангалттай хийж чадахгүй байгаагаас болоод сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлүүдийг ашиглахтай холбоотой хүндрэл бэрхшээлүүд учирч байгаа. Шийдвэрлэх алхмуудыг Засгийн газраас хийж байна.
Мөн ахуйн ослоос эхлээд тохиолдож болзошгүй эрсдэлт аюул байнга нэмэгдэх болсон. Тиймээс онцгой байдлын албан хаагчдаас гар татаж болохгүй. Болчихлоо гэж сэтгэл ханаж болохгүй байна. Цаашид энэ албаа бэхжүүлэх, боловсон хүчнээ сургах гээд чадавхыг бэхжүүлэхэд цаашид бүх талаар, бүх байгууллага анхаарч ажиллах ёстой.
Гамшгийг бууруулах бол ганцхан онцгой байдлын албан хаагчдын үүрэг биш улс, орон даяар хамтарч ажиллаж, стандарт тогтооход хаа хаанаа, хэн хэндээ хатуу шаардлага тавьдаг болмоор байна” гэв.