БНХАУ-ын импорт 7.9 хувиар буурч, 205 тэрбум ам.доллар болжээ.
Энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын импорт буурснаар аль хэдийн эргэлзээ үүсгээд байгаа эдийн засгийн өсөлтийн төлөвт нь дарамт болж байгааг харууллаа.
Тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар нэмэгдэж, 295 тэрбум ам.доллар болсон нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын таамгаас өндөр байна. Харин импорт нь 7.9 хувиар буурч, 205 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь 0.2 хувиар буурах шинжээчдийн таамгийг давсан дүн боллоо.
Эрэлт өндөр хадгалагдаж байгаа Зүүн Өмнөд Азийн орнууд БНХАУ-ын экспорт өндөр байхад нөлөөлсөн байна. Түүнчлэн өнгөрсөн оны мөн үед Шанхай зэрэг олон газар хөл хориотой байсан нь экспорт боомтоор гаргахад хүндрэлтэй байжээ.
Эдийн засагчдын үзэж байгаагаар экспортын дүн удаан хугацаанд өндөр түвшинд байхааргүй байна. Үнийн өсөлт, дэлхий даяар нэмэгдсэн бодлогын хүү, нөөцийн хэмжээ нэмэгдсэн зэргээс шалтгаалан 2022 оны дээд түвшинд хүрэхгүй гэж дүгнэж байна.
АНУ-ын эдийн засаг суларч, Европт өсөлтгүй байгаа энэ үед БНХАУ-ын экспорт удаан хугацаанд өндөр түвшинд байхгүй гэж Хонконгийн “ING Group”-ийн Ахлах эдийн засагч мэдэгдлээ.