Японы Ерөнхий сайд Фүмио Кишидаг өнөөдөр Вакаяма хотод үг хэлж байх үеэр бөмбөг дэлбэрсэн байна. Тухайн үед хүчтэй дэлбэрэлт сонсогдож утаа дэгдсэн бөгөөд Ерөнхий сайдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
Japan Times сайтад гар хийцийн тэсрэх бөмбөг эсвэл утаа гаргагч байсан байж болзошгүй гэж мэдээлсэн байна. Дэлбэрэлт сонсогдсоны дараа хүмүүс зугтаж гүйлдэцгээж байгаа нь бичлэгт үлджээ.
Уг хэрэг гарсны дараа Японы хууль сахиулагчид нэгэн эрэгтэйг баривчилсан байна. Тус улсын эрх баригчид Ерөнхий сайд ямар нэг бэртэл гэмтэл аваагүй гэж мэдэгджээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны долоодугаар сард Нара мужид Ерөнхий сайд асан Шинзо Абэ гар хийцийн буугаар буудуулж амиа алдсан юм.
Эх сурвалж: Japan Times