“GoGo-ийн асуулт” булангийн энэ удаагийн дугаарт жүжигчин О.Самданпүрэв оролцлоо. Бид түүнтэй "Шадар гурван цэрэг" физикл жүжгийн бэлтгэлийн үеэр нь очиж уулзсан юм.
О.Самданпүрэв арван жилдээ сахилгагүй хүүхэд байсан ч онц сурлагатай байжээ. Уран зохиолынхоо хичээлдээ болон зураг зурах дуртай байсан тэрээр урлагийн ертөнцөд хөл тавиагүй байсан бол архитектур мэргэжлийг сонгох байснаа хуваалцлаа.
Гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх Шадар гурван цэрэг физикл жүжгийн Д’Артаньяны дүрийг бүтээж буй тэр өдөр бүр хичээх ёстой гэж өөртөө шаардлага тавьдаг аж. 18 насандаа эргээд очвол өөртөө юу гэж захих байсан бол гэх асуултад “ном их унш, компьютер тоглоом бага тогло гэх байсан даа" гэсэн юм.
Түүнийг жүжгийн дүрээсээ ямар зан чанараараа ялгаатай вэ гэж асуухад “Д’Артаньяны бол ямарваа нэгэн зүйлийг шууд хүлээж авдаг. Харин би маш их бодсоныхоо дараа шийдвэр гаргадаг. Харин ижил зан чанарын тухайд сэтгэл хөдлөл ихтэй, нэг зүйлд хэт автахаараа гүн, гүнзгий автдаг” гэлээ.
Хичээл, зүтгэл, хөдөлмөр, авьяас гэж өөрийгөө тодорхойлох тэрээр хамгийн сүүлд хэнээс урмын сайхан үг сонссон бол гэх асуултад ээжээсээ "овоо доо" гэх үг сонссон нь сайхан санагдсан хэмээн мишээв. Ингээд түүнийг “GoGo-ийн асуултууд”-ад хэрхэн хариулсныг хүлээн авч үзнэ үү.
БИЧЛЭГ: