Энэ жилийн морины уралдаан элдэв будлиангүй, хүнд болон хүндэвтэр бэртэж гэмтсэн хүүхэд байхгүй сайхан болж байна. Өчигдөр буюу 07,10-ны өдөр Дааган нас, Хязаалан насны морьдын уралдаан болсон. Энэ талаарх мэдээллийг бид та бүхэнд цаг тухайд нь хүргэж байгаа билээ.
Өнөөдөр өглөөний 09,00 цагт азарганы уралдаан болсон. Харин өдрийн 13,30 минутанд соёолон насны уралдаан боллоо. Соёолон насанд 200 адуу уралдах байснаас 187 соёолон уралдсан байна. Айргийн тавын дүнг танилцуулъя.
Энэ жилийн түрүү магнайгаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Тод манлай уяач Эрдэнэчулууны бидэрхонгор зүсмийн соёолон, аман хүзүүнд Төв аймгийн Алтан булаг сумын Д.Ганзоригийн бор хээр, гуравт өвөрхангай аймгийн Бүрт сумын “Иточу” ХХК-ийн монгол талын захирал Энхбатын хүрэн соёолон, дөрөвт Сүхбаатар аймгийн Дарьгангын алдарт уяач Ц.Бямбадоржийн буурал, айргийн тавд Кёкүшюзан Батбаярын хонгор халзан соёолон орлоо.
Соёолонгийн тоосонд дарагдахаар тэмүүлсэн наадамчин олны цуваа тасрахгүй хөвсөөр Хүй долоон худгийг давсан. Энэ жилийн соёолонгийн тоосонд дарагдсан монгол хүн бүрийн хийморь нь сэргэг байх биз ээ.
О.АриунбилэгЭнэ жилийн морины уралдаан элдэв будлиангүй, хүнд болон хүндэвтэр бэртэж гэмтсэн хүүхэд байхгүй сайхан болж байна. Өчигдөр буюу 07,10-ны өдөр Дааган нас, Хязаалан насны морьдын уралдаан болсон. Энэ талаарх мэдээллийг бид та бүхэнд цаг тухайд нь хүргэж байгаа билээ.

О.Ариунбилэг