Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажлуудын дотор сургалтын төрийн сангийн зээл, тусламжид хамрагдах журмыг шинэчлэн батлах томоохон өөрчлөлт багтаж байсан. Гэхдээ одоо болтол энэ журамд өөрчлөлт ороогүй байна. Хүний хөгжил сангаас олгох мөнгөний тодорхой хувийг сургалтын төлбөрт шилжүүлэхээр тооцох эсэх нь шийдэгдээгүй учир сургалтын төрийн сангийн журам ч хүлээгдэж байгаа аж. Тиймээс өнөө жилдээ хуучин журмыг дагаж мөрдөхөөр болжээ. Сургалтын төрийн сангийн зээл, тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаарх багц мэдээллийг хүргэе.
ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛ ТЭТГЭЛЭГТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Сургалтын төрийн санд хамрагдсан оюутны гэрээг өмнө нь сурлагын амжилтаас нь шалтгаалахгүйгээр сунгадаг байсан. Хоёр жилийн өмнө үүнийг өөрчилсөн. Ингэснээр 2.8-аас доош голч дүнтэй суралцвал төрийн сан нүүрээ буруулж байх болзолтой болсон юм. Өөрөөр хэлбэл, онц сурахгүй бол чаддагт нь байраа тавьж өг гэсэн “хууль” үйлчилнэ гэсэн үг. Тиймээс өнгөрсөн жилийн сурлагын тань дүн болзолт 2.8 голчид хүрэхгүй бол оноо нь хүрч байгаа өөр нэг оюутан таны оронд хөнгөлөлт эдэлнэ.
Сургалтын төрийн санд хамрагдахын тулд юуны өмнө материалаа маш сайн бүрдүүлэх учиртай. Ялангуяа хөдөө орон нутгийн оюутнууд материалаа бүрэн бүрдүүлж чадаагүйгээс олон дахин явах, чирэгдэл үүсэх тохиолдол олон гардаг. Тиймээс иргэдийн дунд Төрийн сангийн материал хөөцөлдөхөд хүндрэлтэй гэсэн яриа байдаг билээ. Бүрдүүлсэн материалаа ирэх сарын 1-ний дотор элссэн сургуульдаа өгнө. Юуны өмнө сургалтын төрийн сан буцалтгүй тусламж, зээл, төрийн албан хаагчийн гэсэн гурван ангилалд тус бүр ялгаатай тусламж олгодгийг ялгаж салгах хэрэгтэй. Үүнээс шалтгаалаад бүрдүүлэх материал нь ч өөр байдаг.
ЗЭЭЛ
Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хагас өнчин, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой болон малчин өрхийн нэг суралцагч зээл хүсэх өргөдлөө өгч болно. Мөн гэрээт цэргийн албыг хоёроос дээш жил хаасан бол зээл авах боломжтой.
Бүрдүүлэх бичиг баримт
-Суралцагчийн өргөдөл
-Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмчигч болон суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
-Сургуульд элссэн эрхийн бичиг /томилолт/
-Эцэг, эхийн аль нэг нь нас барсан гэрчилгээний хуулбар
-Өрхийн нэг гишүүнд ноогдох орлогыг тодорхойлсон албан ёсны бичиг
-Өрхийн нэг гишүүнд ноогдох малын тоо, малчин өрх болохыг тодорхойлсон албан ёсны бичиг
-Хоёр жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн албыг хаасныг тодорхойлсон харъяалах сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт
-Зээлийг буцаан төлөхөө нотолсон баталгаа
Сургалтын төрийн зээлийг яаж эргэн төлөх вэ?
Сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш таван жилийн дотор төлөх үүрэгтэй. Сургуулиа төгсч хөдөлмөрлөж эхэлснээс хойш үндсэн цалин болон бусад орлогын 50 хүртэл хувиар тооцон зээлийг эргэн төлж болно. Мөн суралцагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд түүнийг зээлийн төлбөрөөс чөлөөлнө. Хэрэв сургуулиа төгсөөд төсвийн байгууллагад таваас доошгүй жил, орон нутагт төсвийн байгууллагад гурваас дээш жил ажилласан бол зээлээс чөлөөлдөг.
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ
Хэн хамрагдах вэ?
Элсэгч та улсын хэмжээний олимпиадад эхний гурван байрт шалгарсан, эсвэл олон улсын хэмжээний олимпиад, уралдаан, тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон бол сургалтын төлбөртөө санаа зовох хэрэггүй. Мөн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй буюу эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчийн төлбөрийг төрөөс хариуцдаг. Хэрэв амьжиргааны баталгаажих төвшний 50 хувиас доогуур орлоготой, эсвэл бог малд шилжүүлэхэд нэг өрхөд 50 хүрэхгүй толгой мал ногдох айлын суралцагчийн төлбөрийг төрийн сангаас даана хэмээн 177 тоот журамд заажээ. Түүнчлэн хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу суралцаж байгаа гадаад оюутнууд, сургуулиа төгссөнөөс хойш орон нутагт гурваас дээш жил ажиллахаар гэрээ байгуулсан төгсөх курсын оюутнууд төрийн сангийн буцалтгүй тусламжид хамрагдах эрх нээлттэй.
Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Суралцагчийн өргөдөл
-Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмчигч болон суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар -Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
-БСШУЯ-ны эрхийн бичиг /томилолт/
-Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр (дүүргийн боловсролын газрын дарга / захирал/-ын бичиг)

-Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тогтоосон тодорхойлолт
-Хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон холбогдох байгууллагын тодорхойлолт

-Өрхийн нэг гишүүнд ногдох малын тоо, малчин өрх болохыг тодорхойлсон албан бичиг
-Сумын ИТХ-ын шийдвэр болон аймгийн ЗДТГ-тай байгуулсан гэрээ
-Сургуулийн болон дүнгийн тодорхойлолт
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАГЧ
Эцэг эхийнх нь аль нэг нь төрийн албан хаагч бол тухайн гэр бүлийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг.
Бүрдүүлэх бичиг баримт
-Оюутны төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэхийг хүссэн баримт
-Сургуульд элссэн эрхийн бичгийн хуулбар /томилолтын хуулбар/
-Эцэг, эх нь хоёулаа төсөвт байгууллагад ажилладаг бол нөгөө байгууллагад ажилладаг эцэг эсвэл эхийн ажлын газраас хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлээгүй тухай байгууллагын тодорхойлолт
-Оюутны сургуулиас ирүүлсэн сургалтын төлбөрийн нэхэмжлэл
-Эцэг, эх болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
Гэрээг яаж баталгаажуулах вэ?
Төрийн албан хаагч дээрх материалыг бүрдүүлэн ажиллаж буй байгууллагадаа өгч, сургалтын төлбөрийн гэрээг хийж, нотариатаар баталгаажуулна. Харин ажиллаж буй төсөвт байгууллага нь материалыг хянан үзээд төлбөрийн гэрээг үндэслэн оюутныг санхүүжүүлэх тухай тушаал гаргаж дээд шатны байгууллагад хүргүүлнэ. Орон нутгийн төсөвтэй харьцдаг төсөвт байгууллага нь жил бүрийн наймдугаар сарын 1-ний дотор аймаг, дүүргийн Засаг даргад, төвлөрсөн төсөвтэй харьцдаг төсөвт байгууллага жил бүрийн наймдугаар сарын 25-ны дотор сургалтын төрийн санд бичиг баримтыг хүргүүлэх учиртай. Сургалтын төрийн сан холбогдох материалыг шалган нягталж гэрээг баталгаажуулснаар сургалтын төрийн гэрээ хүчин төгөлдөр болно.
Анхаарах зүйлс
-Хоёрдахь дээд боловсрол эзэмшихийг хүссэн тохиолдолд энэхүү журам үйлчлэхгүй.
-2.8-аас доош голч дүнтэй бол гэрээг үргэлжлүүлэн сунгахгүй
-Төрийн албан хаагчийн зөвхөн нэг оюутны сургалтын төлбөрийг төрөөс хариуцна. Төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд оюутны сургалтын төлбөрийн санхүүжилтыг зээлийн буюу бусад хэлбэрт шилжүүлнэ.
-Давтан үзэх хичээлийн болон цуглуулбал зохих кредитээс илүү гаргаж сонгосон хичээлийн сургалтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.
-Оюутан нь засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын их сургууль, коллежид суралцах болсон тохиолдолд сургалтын төлбөрийн гэрээг цуцална.
-Оюутан зохих журмын дагуу чөлөө авах тохиолдолд сургалтын төлбөрийн санхүүжилтийг түр түтгэлзүүлэх бөгөөд үргэлжлүүлэн суралцах үед нь сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлнэ. -Төрийн зардлаар суралцаж байгаа оюутан сургуулиас хасагдсан, чөлөөлөгдсөн, сургууль мэргэжлээ солисон тохиолдолд төрийн албан хаагчийн бусад хүүхдэд сургалтын төлбөрийг шилжүүлж болохгүй.
Сургалтын төрийн сангаас оюутны сургалтын төлбөрийг бүрэн хариуцдаггүй. Ойролцоогоор 80 орчим хувийг нь даадаг. Мэргэжлийн чиглэлээс нь шалтгаалан өөр өөрөөр санхүүжүүлдэг байна. Сургалтын төрийн сангийн зээл, тусламжид хамруулах эсэхийг сургалтын төрийн сангийнхан мэддэг гэсэн ташаа ойлголт иргэдэд байдаг. Тэгвэл сонгон шалгаруулалтад төрийн сан огт оролцдоггүй, сургуулийн захирлын баталсан сонгон шалгаруулах комисс хэлэлцэн шийдвэрлэдэг аж. Сургуулийн оюутны асуудал хариуцсан ажилтан, суралцагч, эцэг эхийн төлөөлөөс бүрдсэн комисс хуралдаж сургалтын төрийн санд ямар оюутныг хамруулахаа шийдэж, есдүгээр сарын 15-ны дотор Төрийн санд танилцуулдаг байна.
Б.Урам