gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Күнзийн суртал

Боловсрол
2010-08-30
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2010-08-30
Күнзийн суртал
-Танин мэдэхүй-

Дэлхийд социалист нийгмээрээ тогтож үлдсэн цөөн орны нэг Хятад улсын хөгжлийн "бодлого" Күнзийн сургаальтай шууд хамааралтай. Учир нь, түүний хойч үедээ үлдээсэн суртал Хятадад нөлөөлжээ.
"Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж гэмээнэ чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна" хэмээн аугаа гүн ухаантан Күнз багш ард түмэндээ "тэмдэг" болгон үлдээжээ. Энэ нь аль нэг замаар өөрийгөө "хараар буд" гэсэн утга биш юм. Гагцхүү нийгмийн эв зохицлын түлхүүрээр сайн сайхны түгжээг тайл гэх утгыг агуулж буй бололтой.

"Би бүтээдэггүй, дамжуулдаг" гэх үг эрх мэдлээс өөрийн дураар ангижрагч агаад туйлын даруу занг нь илтгэнэ. Күнз өөрөөсөө өмнөх үеийн соёл, сургаалийг баяжуулан ард олондоо итгэл үнэмшлийг цогц болгон түгээж байснаа бүтээгч биш дамжуулагч гэжээ.

Хятад газрын иргэншил, тэр байтугай Солонгос, Япон болон зүүн өмнөд Азийн хятад хэл соёлтой улсуудын нийгмийн тогтолцоо, хөгжлийн хурдасгуур, үнэт зүйлсийг бүрэлдүүлэхэд суут сэтгэгчийн суртал нөлөөлсөөр байж. Тэртээ 2000-аад жилийн урьд номлож байсан сургааль нь өдгөө хүртэл оршин байна гэдэг гарцаагүй үнэн болоод тэр биз. Товчоор хэлбэл, дэлхий дээрхи бүх л зөв амьдрах ухаан зөвхөн Комфүцийнх байж, түүнээс төрсөн эргэцүүлэл бүр эцсийн дүндээ Хятад улсад иргэншлийг авчиржээ.

Күнзийн сургаалиас иш татваас:
-Мэдэхгүй бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авдаг
-Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог
-Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул
-Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй
-Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг
-Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг
-Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн
-Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй
-Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг
-Хүн юу ч хийхгүй байж чадахгүй, яагаад гэвэл хүн бүхний хувьд хийвэл зохих юм бий. Хэдий тийм боловч түүний хийж буй нь зорилгогүй байдаг. Учир нь хийвэл зохих зүйлийн үнэ цэнэ гадаад үр дүнд биш, харин уг зүйлд байдаг юм.

Күнз амьд ахуйдаа гараар нэг ч бичмэл бичээгүй аж. Тиймээс түүний хэлсэн үгс, харилцан яриа, сургааль болон хичээлийн түүврүүдийг нас барсны хойно шавь нар нь хэдэн үе дамжуулан эмхэтгэсэн байдаг. Зарим судлаачид Күнзийг шинэ шашин зохиосон гэж үздэг. Гэвч тэр бурхнаас иш татаж байгаагүй, үхлийн дараах амьдралын тухай маргалдахаас зайлсхийгч төдийгүй хүний толгой эргүүлэх томъёоноос хөндий байхыг эрмэлздэг нэгэн байж.

Хятад хүний амьдрал түүний сургаальтай үлэмж холбогдсоныг харсан европ хүнд энэхүү суртал шашин мэт харагддаг. Гэтэл шашин гэхэд Күнзийн сургааль Платоны эсвэл Аристотелийн сургаалиас илүү гарахгүй. "Дөрвөн ном" Хятад хүний хувьд библи судар болдог нь үнэн хэдий ч тэнд ертөнцийг бүтээсэн тухай өгүүлсэн зүйл байхгүй, там ба диваажингийн тухай ч дурдаагүй байдаг. Күнзийн бүх л амьдрал энэ сургаалийн биелэл болж, ард түмний хөтөч болдог байжээ. Мөн түүний сургааль нь цэвэр суурин, иргэний ёс суртахууны тухай байлаа. Ихэнх шашин дээд хүчинд итгэдэг гэхэд Күнз үүнийг үгүйсгэдэг учир атейст хүн болж таарч байна. Энд л Хятад улсын системчлэгдсэн бодлого нэг утгаар яваад байдаг. Ямарваа орон шүтээнтэй байгаад /хаан, суут мэргэн эсвэл багш/, тэрхүү шүтээн нь иргэдээ зөв ухаанаар удирдан чиглүүлбэл өрх бүр амьдралаа цэнэх ухаанд суралцдаг байна.

Т.Аз

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан