Амьдрал гэдэг амралтанд байхтай адил гэсэн найрагчийн гэгээн мөрүүд санаанд бууж байна. Хэдийгээр сэтгэлийн халгиа цалгиа мэт санагдавч амьдралын үнэ цэнийн тухай сануулга ч байж мэдмээр. Амьдралын орон зай аугаа болоод уудам.
Нийслэлчүүд дөрвөн хананы дунд бус дөрвөн уулынхаа хараа бараанд амьдардаг хүмүүс. Монголчуудын дийлэнх хэсэг нь Хүн чулууны энэ хонхорт өглөөг угтаж, үдшийг үддэг болохоор ая тух, амьдрахуйн орчны тухай асуудал ямагт анхаарал татсаар ирсэн байж таарна. Ер нь суурин соёл иргэншлийн сүүдэр мэт дагуул нь мөнөөх ая тухын асуудал байсаар иржээ. Харин манайхны зарим хэсэг нь ая тух гэхээр гэр орон, хашаа байшин, унтах ор, оочих аяга толгойд нь эргэлддэг гэм бий. Уг нь их өргөн цар хүрээтэй ойлголт юм билээ. Ажиллаж байгаа байшин, алхаж буй зам, амьсгалж байгаа агаар, зорчиж яваа унаа, айж эмээхийн зовлонгүй амар тайван байдал энэ бүхэн мөнөөх амьдралын ая тухтай байдлын нэг хэсэг. Чухамдаа энэ мэт байдал хангагдсан орнуудыг манай гаригийн диваажин хэмээн нэрлэдэг нь санаандгүй хэрэг биш аж.
Үндсэн хуулинд Монгол хүн "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй"-г хуульчлаад цагаан дээр хараар биччихсэн байгаа. Хэрэв Монголд хууль хэрэгждэгсэн бол уншаад баймаар сайхан заалт байгаа биз. "Сайхан хоолны нэр хэл ваа" гэдэг шиг иймэрхүү мөрөөдлийн хууль ч зөндөө л байдаг бололтой юм. Үүнийг огоорч амьдарч буй хотынхоо ая тухыг нэг анзаарч харъя.
Аюулгүй байдлын талаарх албан ёсны тоо баримттай эхлээд танилцлаа.
2010 оны эхний долоон сарын байдлаар нийслэлд 1025 гал түймэр гарчээ. Өнгөрсөн жилийн мөн үетэй нь харьцуулахад 41.9 хувиар өссөн байх юм. Хамгийн харамсалтай нь энэ гал түймрийн дийлэнх хэсэг нь нь санамсаргүй байдлаас, эсвэл цахилгааны шугамын гэмтлээс шалтгаалсан гэжээ. Үүний улмаас 19 хүний эрдэнэт амь эрсдэж, 900 гаруй барилга байгууламж, гэр, орон сууц шатжээ.
Жил жилийн зун үер ус нийслэлчүүдийн зарим хэсгийг түйвээдэг ч, харин энэ зун азаар аюул алсуур өнгөрөх шиг боллоо. Хэдийгээр хот маань хана хатгаснаасаа хойш 370 гаруй жил өнгөрч байгаа ч эдүгээг хүртэл үерийн найдвартай хамгаалалттай болж чадаагүй л байна.
Улаанбаатарчууд хэр тайван амьдардаг вэ гэсэн асуултыг статистик баримт түшиглэн тодотгоё. Оны эхний долоон сард хотод 6122 гэмт бүртгэгдсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл цаг тутамд 1.25 гэмт хэрэг гарч байдаг байх нь. Гэмт хэргийн улмаас 2193 хүн гэмтэж осолдсоноос 15.8 хувь нь буюу 346 хүн цаг бусаар хорвоог орхижээ. Гэмт этгээдүүд төр, ард иргэдэд 15.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Нийслэлд хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг энэ онд 6.8 хувиар өссөн тухай албан ёсны тоо баримт байна. Түүнчлэн бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх гэмт хэргийн "шинэ" төрөл нэмэгджээ. Ийм учир шалтгааны улмаас өнгөрсөн онд 418 хүн "сайн дураараа" амьдралаас буцсан байх юм. Нийгмийн амар амгалан байдлын дүр төрх иймэрхүү янзаар харагдаж байна.
Улаанбаатарчуудын хувьд өвлийн улирал "Утааны" гэх тодотголтой. Дарга нарын байнгын сэдэв. Хэл нь загатнаад хэн нэгэнд таалагдъя гэвэл утааг ярьдаг. Тэгээд үлгэр хөвөрнө.
Өвөл цагийн хэцүү утаагаар хязгаарлагдахгүй. Хальтиргаа гулгаа гэж бас нэг аюул бий. Өмдөндөө баасан хужаа гэдэг шиг хальтиргаа дээр өөвөгнөж явна гэдэг бэрхтэй. Гулгаж хальтирч унаад бэртэх бол энүүхэнд, бүр амь насаа алдаж байсан тохиолдол ч цөөн биш. Хүйтний улиралд мөсөн хучлагатай өнжих явган хүний зам, урин дулааны үед машин угаалгын газар болон хувирч угаадсаар урсаж өнжинө. Нийслэлд байгаль орчны зөрчил хамгийн олон гардаг бөгөөд үүний 32 хувь нь ургамал хөрсний бохирдлын зөрчил байв. Хөрсний бохирдол бол хэрэг дээрээ Улаанбаатарчуудын хувьд утаанаас өөрцгүй ноцтой асуудал. Энэ мэт болж бүтэхгүй байгаа бүхнийг үргэлжлүүлэх гэвэл үг цөөдөж, цаг гарздаж мэднэ. Бидний нийтийн ая тух гэвэл иймэрхүү байна.
Бүх нийтийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажил бий. Үүнийг үгүйсгэх гэсэнгүй. Усан оргилуур ногоон байгууламж гээд. Энэ бүхний төлөө нийслэлийн удирдлагуудад талархах ёстой ч дээр өгүүлсэн бүхэн бас зэрэгцэн байгааг л сануулах гэсэн хэрэг.
Амьдралын ая тух бол сэтгэл ханамж төдийхөн зүйл биш. Үүнийг бүтээмж хэмээх ойлголт түгээмэл байдаг. Иргэдийнхээ төлөө хэр санаа тавьдаг, эх оронч сэтгэлгээний хэр хэмжээ энэ нийтийн ая тухтай байдлаар илэрхийлэгддэг гэж ярих юм билээ. Тэгэхээр ая тух бол асар үнэтэй зүйл байх нь. Чухамдаа энэ ая тух л улс үндэстний эрхэмсэг байдлыг бий болгодог. Асар үнэтэй ая тухын араас нэхэх шалтгаан энэ болой.
П.Ядамдорж