gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Булганчууд тариалалтаа 20 хоногт багтаана

Нийгэм
2010-05-19
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-05-19
Булганыхан будаатай гэдэг. Будаагаа ургуулах их ажлынх нь гараа яг одоо болж байгаа. Өвлийн хүйтэн уярч, газар гэсэхийг хүлээж байсан тариаланчид хаврын их ажлаа жигдрүүлж эхэллээ. Өнгөрсөн онд тэд 48 мянга гаруй тонн үр тариа хурааж сүүлийн 15 жилүүдээс хамгийн дээд амжилт гаргасныгаа өнөө жил бататгах эрмэлзэл дүүрэн байна.

Энэ онд 31250 га-д үр тариа, 870 га-д төмс, 326.7 га-д хүнсний ногоо, 543.7 га-д малын тэжээл тариална. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн газрын ерөнхий агрономич Д.Энхбаяртай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр "Өнөө жилийн тариалалтад 5150 тонн үр шаардлагатай. Түүнээс 4150 тонныг нь аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө нөөцлөн бэлтгэж авсан. Дутагдах 1000 тонн үрийг тариалан эрхлэлтийг дэмжих сангийн орон нутаг дахь нөөцөөс олгохоор шийдвэрлүүлж захиалгын дагуу татан авахуулсан.

Газрын хөрсөнд булсан бүхнээ ургуулахын тулд сайн цэвэрлэх, нарлуулах гээд их ажил байдгийг үе шатаар нь хийлээ Аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтнүүдээр үрийн буудайныхаа дээжинд шинжилгээ хийлгэсэн" хэмээн ярьж байна.

Тус аймгийн хэмжээгээр энэ жил гинжит трактор 57, дугуйт трактор 144-ийг тус тус ажиллуулахаас гадна 270 гаруй хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин, 280 гаруй үрлэгч ажиллуулна. Тэдгээртээ үзлэг шалгалт хийж засвар үйлчилгээг бэлэн болгожээ. Мөн 487 тонн дизелийн түлш, 27.0 тонн масло шаардагдахаар тооцсон байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн газраас тариаланчдынхаа нэгдсэн зөвлөгөөн, сургалтыг ХААИС, Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтран Хутаг Өндөр суманд хийж хаврын тариалалтад баримтлах зөвлөмж, агро удирдамжийг хэлэлцүүлэн батлуулсан байна. Энэ бүхний дүнд хаврын тариалалтыг ажлын 20 орчим хоногт багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.

Ж.Мөнх-Очир http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан