“Өнөөдөр” сонин Нийслэлийн захирагчийн хаягаар нэг бус захидал илгээсэн. Наадмаас өмнө хог, нохдоосоо салъя хэмээн уриалсан. Нийслэлд ажиллаж амьдарч байгаагаа “ухаарсан” бидний хувьд төдийгүй их хотын иргэн бүрийн зүй ёсны үүрэг энэ юм.
Улаанбаатар хотын хог, ноход, тэнэмэл хүмүүсийн асуудлыг хөндсөн цуврал нийтлэл, ярилцлагууд цаашид ч үргэлжлэх болно. “Өнөөдөр” сонин бодит үр дүнд хүрэхийн төлөө ийнхүү хотын асуудалд хормой шуун хөл тавьсан бөгөөд энэ талаар илэн далангүй ярилцахаар Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр болон түүний багийнхныг урьсан юм.
“Монгол ньюс” группийн ерөнхий захирал Ц.Балдорж хөтөлж, “MN-Мэдээллийн төв”-д өрнөсөн энэхүү халуухан ярилцлагад хотын ерөнхий менежер Г.Мөнхбаяр, Хот тохижилтын газрын дарга Д.Болд, Замын газрын дарга Бат-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Л.Найдан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга А.Амарсайхан нарын хүмүүс оролцож, санал бодлоо солилцож, хийж амжуулсан болон цаашид төлөвлөсөн ажлынхаа талаар “тайлагнасан” юм.
-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд
хүргэе. “Өнөөдөр” сонин хотын асуудлыг хөндөн бичиж байгаа. Тэгэхдээ та
бүхнийг баалж, гоочлох гэсэн юм биш, болохгүй бүтэхгүй байгаа асуудлаа
хамтраад шийдье гэж уриалж байгаа юм.
Ц.Батбаяр: -Та бүхний санаачлагыг манайхан их шуурхай хүлээж авсан.
“Өнөөдөр” сонины хөндөж, гаргаж тавьж байгаа асуудлуудыг шийдэх, бодит
үр дүнд хүрэх тал дээр анхааран ажиллаж эхлээд байна. Тэгэхээр хогноос
эхэлье л дээ. Иргэн нь хог тарьдаг, хот цэвэрлэдэг байж болох уу? Хог
цэвэрлэх нь манай хот тохижилт, үйлчилгээний байгууллагуудын үндсэн
үүрэг.
Гэхдээ тарьсан хойно нь хогийг араас нь цэвэрлээд байх уу,
хүмүүсийнхээ сэтгэлгээнд ямар нэг эдийн засгийн хөшүүргээр дамжуулан
нөлөөлөх үү гэдгийг урьтал болгох хэрэгтэй байна.
Нөгөө талаар хог
цэвэрлэхэд машин, бензин, хүн хүч, мөнгө зарцуулагддаг. Тиймээс бид
ажлаа аль болох хөнгөн, шуурхай амжуулахын тулд хогийг худалдан авах
гэхчлэн зарим арга хэмжээ хэрэгжүүлж байгаа.
Иргэнтэйгээ “Та энэ хэсгийг цэвэрхэн байлгавал бид танд тэдэн төгрөг өгнө” гэсэн зарчмыг бас барьж ажиллах эхлэл тавигдлаа.
-Хогноос гадна энэ нохдыг яах вэ?
-Жилдээ
бид 3800 орчим нохой устгадаг. Өдий тоогоор устгаад уг нь болоод байдаг
юм. Манай мэргэжилтнүүд “Дарга аа, нохой жилд хоёр төрөөд байх боллоо”
гээд байгаа. Бүтэн жилд устгадаг нохойгоо 2007 он гарсаар эхний таван
сард устгалаа. Танай сонин дээр гарсан нийтлэлийн дараа, яг тэр
зурагнуудад байгаа газрыг хөөж хотын төв хэсэг болон гэр хороололд нийт
101 нохой устгасан. Цаашдаа энэ ажил үргэлжилнэ. Захирагчийн албанаас
дахин мөнгө төсөвлөсөн.
-Хотын хогноос гадна зуслангийн хог гэж аймшиг байна. Энэ чиглэлд танайхан ямар ажил хийж байна?
-Зуслангийн
хогны асуудал маш хүнд байна. Би энд түрүүн дурьдсан хувь хүний үүрэг
хариуцлагын талаар дахин хэлмээр байгаа юм. Танай нийтлэлийн дараа,
уржигдархан Сүхбаатар дүүргийн Засаг даргад үүрэг өгч бүх хогийг нь
цэвэрлүүлсэн. Ердөө нэг хоногийн дараа яваад очиход дахиад хогоор
дүүрчихсэн байсан. Тэр хавьд замаас зайтайхан машинтайгаа зогсоод
нэлээн харлаа. Замаар давхиж яваа машинтай хүмүүс цонхоороо ууттай хог
шидээд байх юм.
Гайгүй сайн ууттай хог нь газар унамагцаа задрана.
Муу ууттай нь зам зуур задарч, салхинд хийсэн, тэр хавийг хогоор будаж
байхыг харлаа. Өчигдөрхөн зуслангуудаар дахин явж үзлээ. Зусланд зундаа
нийт 4000 гаруй айл гардаг.
Тэдний 180 орчим нь л хогны мөнгөө өгдөг
гэж байгаа. Олонх нь “Би хотын байрандаа хогны мөнгө өгдөг” гэж
тайлбарладаг. Хогийг машинаар, мөнгөөр, бензинээр зөөдөг гэдгийг иргэд
маань ойлгоосой.
-Тодорхой юм ярьмаар байна л даа. Анх та хотын
захирагч болохдоо Улаанбаатарыг гэрэлтэй болгоно гэж амлаж байсан.
Нийслэлийн иргэдийн сэтгэлд энэ үг ойрхон санагдсан л даа. Гэтэл хот
харанхуй хэвээрээ байна. Саяхан, гурав, дөрөв хоногийн өмнө оройхон
хотоор явлаа. Сүхбаатарын талбай, Төв шуудан, Хотын захиргаа тойрсон
гэрлийг эс тооцвол МУИС, ХХБ, Жуулчны гудамжнаас эхлээд харанхуй байна
лээ. Цаадуул чинь танд баахан хулхины гэрэл шахчихдаг, тэр нь хоёр
хонолгүй шатчихдаг юм биш биз?
-Би өчигдөр явж үзлээ. Таны дараа
явсан юм байна л даа. Соёлын төв өргөөнөөс 32-ын тойрог хүртэл зургаан
гэрэл шатсан байсан. Одоо, өнөө орой ч бас явж гэрэлтүүлгээ үзнэ. Энэ
ажилд зарим компани, байгууллагуудыг татан оролцуулах шаардлагатай
байна. Орчноо тохижуулахыг удаа дараа санал болгоод, албан бичиг
илгээгээд байхад хариу өгдөггүй, хүлээж авдаггүй компаниуд байдаг.
-Жишээлбэл?
-”Номин”
байна. Орчноо гэрэлтүүлээд, тохижуулаад, гаднах талбайн үйлчилгээгээ
цэгцэлж болноо доо. АПУ компани хот тохижилтод тодорхой үүрэг
гүйцэтгэж, идэвхтэй оролцож байгаа. Энэ мэтээр сайн, муу зэрэгцээд л
байна даа.
-Манай “Монгол ньюс” компани 30 сая төгрөг зарж орчноо
гэрэлтүүлэгтэй болгосон. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бусад
компаниуд гаднах тохижилтондоо идэвхтэй, санаачлагатай хандахыг манайх
цаашдаа уриална. Хэрэв энэ ажлыг дэмжихгүй байгууллага, компани байвал
та “Өнөөдөр” сонинд уламжилж болно. Бид нийтэд ил, тод зарлаад өгье.
-Болж
байна. Нийслэлийн сэтгэл зовоосон асуудлуудыг уг нь иргэн бүр,
байгууллага, хамт олон бүр шийдэлцэх боломжтой. Үүнийг бид “Өнөөдөр”
сонины жишээнээс харлаа. Сонин хэвлэл дээр ил, тод тавиад эхлэхээр
асуудал хариуцсан хүмүүсийн ажилдаа хандах хандлага илэрхий сэргэдэг юм
байна лээ.
-Одоо 1619 дугаарт холбогдож байгаа үзэгчийн асуултыг авъя. Байна уу, таныг сонсч байна?
1619:
-Туул голын асуудлыг яах вэ, Захирагч аа? Төв цэвэрлэх байгууламжийн
дарга Болдбаатар гэж ажлаа мэддэггүй хүнээс болж Туул гол ширгэх нь.
Болдбаатар дарга мэргэжлийн бүх хүнийг халсан. Одоо энэ байгууллага
тэдний хамаатан садан, ах дүүсээр дүүрлээ. Туул голыг гамшгийн байдалд
оруулсан, завааруулсан гол буруутан нь Төв цэвэрлэх байгууламж.
Захирагч та яагаад үүнд хяналт тавьдаггүй юм бэ. Загаснууд нь хордоод, бөөн бөөнөөрөө үхчихсэн байгаа гэсэн. Та тэнд очиж үзэв үү, захирагч аа?
Д.Мөнхбаяр:
-Энэ хүн их тодорхой асуудал хөндлөө. Ус суваг ашиглалтын газрын
бодлого болон боловсон хүчний тухай ярьж байна. Энэ асуудлыг эргэж
харах нь зүйтэй байх аа. Эхлээд хогны талаар би яримаар байна.
Улаанбаатарт хог хаягдал боловсруулах үйлдвэр байхгүй. Энэ нь хөрөнгө
оруулалтаас шалтгаалдаг. Хот өөрөөсөө мөнгөө гаргаад ангилан цэвэрлэнэ,
үйлдвэр байгуулна гэвэл бүтэхгүй. Гэхдээ энэ талаар санал солилцож,
судалгааны төвшинд ярьж байгаа ажил бий.
Хогтой холбоотой
торгуулийн систем гэж байдаг. Орчноо бохирдуулж, хог хаягдлаа ил залгай
хаясан иргэд болон албан байгууллагуудад авах арга хэмжээг журмын
хүрээнд шийдвэрлэх нь зөв. Хог хаягдлыг багасгахад голлон нөлөөлөх
хуулийн төсөл дээр бид ажиллаж байна.
Хогийг цэвэрлэхэд мөнгө
хэрэгтэй байдаг тухай дээр ярьсан. Тиймээс архи, пиво, ундааны хуванцар
сав оруулж ирж байгаа аж ахуйн нэгжүүд үүнийхээ төлөө татвар төлдөг
байх хэрэгтэй байна.Энэ мөнгө эргээд хог цэвэрлэхэд зарцуулагдах
учиртай.
Нөгөө талаар энд зайлшгүй хөндөгдөх ёстой нэг асуудал бол
Улаанбаатар хот бүтцээ дангаараа тогтоогоод, батлаад явах боломж
байдаггүй. Гэтэл орчин үеийн хотуудад эдийн засаг, төсвийн хувьд бие
даасан байх шаардлага тулгардаг. Нийслэлийн иргэн 600 мянга орчим
байхад л ажиллаж байсан бүтэц, хүн хүчээрээ бид ажлаа нугалж байна.
Яахав, нааштай нэг хандлага байгаа нь иргэд, олон нийтийн санал
санаачлага дээр тулгуурлан зарим асуудлаа шийдэх боломж бүрдэж байгаа.
Тухайлбал, хогийн сав байна. Урьд нь хогийн саванд хотын төсвөөс мөнгө
зардаг байсан бол аж ахуйн нэгжүүд үүнд оролцсоноор ачаалал хөнгөрч
байна. Хог, хаягдал, орчны бохирдолд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол
үйлдвэрүүд. Төмөрлөгийн үйлдвэрийг хотоос арай гэж нүүлгэж дууслаа.
Үйлдвэр
худалдааны яамтай хамтран газрыг нь үнэгүй олголоо. Гэтэл нийслэлээс
хол оршиж байгаа боловч цахилгаан, дулаан, усны үнэ нь адилхан, ямар ч
хөнгөлөлт байхгүй. Тэгэхээр иймэрхүү бодлогын чанартай асуудлыг
захиргааны бус, эдийн засгийн хөшүүрэг ашиглан хийх учиртай болж байгаа
юм. Арьс ширний үйлдвэрүүд байна. Энэчлэн олон асуудлыг энд ярьж болно.
Миний хэлэх гээд байгаа гол зүйл бол Улаанбаатар хот бие даасан
тогтолцоотой, хууль зүй, эрх зүйн талаасаа бие даах шаардлагатай
байна. Энэ бол улсын эдийн засгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх тухай
асуудал юм.
-Тийм том, ерөнхий асуудал энд яриад яахав. Таны ярьж
байгаа Улаанбаатар хотын хууль, эрх зүйн асуудлыг энэ 76 мангуу ойрын
хугацаанд шийдчихнэ гэж байхгүй. Тэгэхээр ойрхон, хажууд байгаа,
одоохон барьж аваад хийчихэж болох зүйлийн талаар ярилцъя. Жишээлбэл,
хотын хүн амын даац хэтэрлээ?
Г.Мөнхбаяр: -Улаанбаатар хотод шинээр суурьшигчдын тоо өсч
байгаагаас үйлдвэрүүдийг алслагдмал дүүрэгт шилжүүлэх шаардлагатай болж
байна.
-Хэдийнээс, хааш нь шилжүүлэх гэж байгаа юм?
-Багануур, Налайх, Багахангай дүүрэгт шилжүүлж болно. Монгол Улс шиг нийслэлийнхээ төвд үйлдвэр байгуулдаг улс байхгүй. Арьс
ширний үйлдвэрийг Улаанбаатараас Багахангай руу нүүлгэх шийдвэр гарсан.
Энэ үйлдвэрийн хувьд цэвэр усны шугамаас хол байх хэрэгтэй учраас
Багануур, эсвэл Налайх руу нүүлгээгүй. Ер нь томоохон захуудыг ч хотоос
гаргамаар байгаа юм.
-Захын худалдаачид бослого гаргах байлгүй дээ?
-”Нарантуул” болон автомашины захуудыг 22-ын, Баянзүрхийн товчоо тийш нүүлгэхэд болохгүй гэх газаргүй.
-Захаа биш гэр хорооллыг нүүлгэж болохгүй юу?
-Гэр
хорооллыг нүүлгэхээс хямд өртөгтэй тусна шүү дээ. Энэ талаар судалж
үзсэн. Мэдээж, зах дээр худалдаа хийдэг наймаачдын эрх ашгийг
бодолцоно. Тэдэнд зориулсан орон сууцыг захын ойр орчимд барих тооцоо
гаргаж байгаа.
-Хотын захиргааны ажилд мөнгө төсөв дутах юм уу?
-Нийслэл
энэ онд төсвөөс мөнгө аваагүй. Жилд 14 орчим тэрбум төгрөг улсад
тушаадаг. Үлдсэн гурван тэрбумаар зам засч байна. Одоогийн байдлаар
бидэнд бүтэн жилийн төсөв дутчихаад байгаа.
-Тэгээд хог хаягдлыг цэгцлэх, гэрэлтүүлэг тавих ажлаа яаж хийх болж байна? Зогсоох уу?
-Зогсоохгүй ээ. Санхүүгийн өөр эх үүсвэр олохоор ярьж байна. Хөрөнгө барьцаалж бонд гаргах боломж бий.
-Хотын
захирагч гэдэг онцгой статустай албан тушаал шүү дээ. Танд дээрээс,
дэргэдээс дарамт, шахалт учрах юм уу. Өчигдөр гэхэд телевизээр НИТХ-ын
дарга мээртэй холбоотой зүйл хэлж л байгаа сонсогдсон?
-Би чадах
юмаа хийнэ л гэж хэлдэг. Чадахгүй бол чадахгүй. Улаанбаатар орчин үеийн
стандартаар хөгжих ёстой гэж үздэг. Дээр, доороос дарамт, шахалт алга.
-Та манай редакцид олон даргаа дагуулаад иржээ. Эд сайн ажиллаж байгаа юу?
-Улаанбаатарын ажлыг ганц Батбаяр хийдэггүй. Хамтын хүчээр ажилладаг.
1619:
-Ерөнхий сайд М.Энхболд хотын дарга байхдаа Хан-Уул дүүргийн нэгдүгээр
хорооны нутаг дэвсгэрт газрын зөвшөөрөл олгож эхэлсэн. Энэ ногоон бүсэд
барилга баригдсаар байх юм. Болж байгаа юм уу?
-”Цаст” констракшны
барилгыг хэлж байх шиг. Барихаа больж, газрыг анх байсан хэвэнд нь
оруулахыг шаардсан. Барилгын зөвшөөрлийг нь би цуцалсан. Гэтэл тэр
хавийн СӨХ-ныхон нь барилга барихаар боллоо гэсэн бичиг төлөвлөчихөөд
байгаа юм билээ.
-Дахин цуцлах уу?
-Цуцалж болно.
1619: -Нийслэлийн захиргаа төсөв, мөнгөө өөрсдөө мэддэг болмоор юм. Хот дотроос эх үүсвэрээ хайж болдоггүй юм уу?
Г.Мөнхбаяр:
-Зөв асуудал хөндөж байна. Реклам, зар сурталчилгаанаас 20 сая төгрөг
орж ирсэн. Бид НИТХ-аар рекламны самбарын тухай шинэ журам, тариф
боловсруулна. Цаасан, хулдаасан самбаруудыг болиулмаар байгаа юм.
Чанарыг нь сайжруулъя гэсэн байр суурийг хагас жилийн өмнөөс баримталж
байна.
Ц.Батбаяр: -Бид гурван үндсэн зүйлд эргэлт гаргана.
Нэгдүгээрт, энэ жил нийслэлийн ойн /аравдугаар сарын 29/ өмнө рекламыг
гэрлэн самбар болгож өөрчилнө. Хоёрдугаарт, хотыг хогноос нь салгана.
Гуравдугаарт, орчин үеийн стандартад нийцсэн автобусны 200 буудалтай
болно. /Улаанбаатарт автобусны 350 буудал байдаг
аж/
Л.Найдан: -Хотын хог үнэхээр хүнд байгаа нь үнэн. Хогтой тэмцэх
төсвийг шийдэж байсангүй. Нийслэлээс УИХ-д сонгогдсон 20 гишүүн бий.
Төсвийг шийдээд өгчихвөл хог мөнгө болдог олдохгүй эрдэнэ шүү дээ.
Бид
Байгаль орчны яамтай хамтран Хогийн сан байгуулах тухай гэрээ хийсэн.
Нэг кг гялгар уутыг 150-200 төгрөгөөр худалдан авах боллоо. Манай
дүүрэгт нэг машин хогийг 26000-32000 төгрөгөөр худалдан авч байгаа.
Иргэд
хог хаягдлаа жигнэж зарах нь хогноос салах нэг арга юм. Бас хогоо
цэвэрлэдэггүй, ил задгай хаядаг оршин суугч, байгууллагад хариуцлага
тооцдог хуультай болох хэрэгтэй. Хотын дарга ч хэллээ, хогоо үнэлэхэд
иргэдийн оролцоо чухал юм.
-Хогийг хаана, яаж худалдан авч байгаа юм?
Ц.Батбаяр: -Хог худалдаж авдаг цэгүүд бий. Тоог нь нэмж 15 болгох гэж байгаа. Удахгүй хаягийг нь сонин хэвлэлээр зарлана.
1619: -Микроавтобус гэж муухай унаа байна аа. Энийг яаж
цэгцлэх вэ. Чиглэлээ зарлаж хашгирдагийг нь болиулна гэсэн, хэвээрээ л
байна. Ямар учиртай юм бэ. Арга хэмжээ авдаг хүн байна уу?
-Микрог УИХ-ын гишүүн Т.Бадамжунайн “юм” гэж та сонссон уу?
Ц.Батбаяр:
-Улаанбаатарт 3000 гаруй микроавтобус байдаг. Нийтийн үйлчилгээнд 240
нь явдаг юм. 1995 оноос өмнө үйлдвэрлэсэн 900 гаруйг тээврээс хассан.
Ямар их бэрхшээлтэй тулгарсан гээч. Эсэргүүцэл илэрхийлж өөрсдийгөө
шатаана гээд ч явж байх шиг.
Би сая Францад Дэлхийн банктай гэрээ хийж, нийтийн тээвэрт зориулан 150 автобус оруулж ирэхээр болсон.
-Хэдийд орж ирэх юм?
-Энэ оны арав,
арваннэгдүгээр сард багтааж авчирна. Бас ОХУ-ын нэг компани бидэнд
санал ирүүлсэн. Эхний ээлжинд автобусыг нь туршилтаар явуулах
төлөвлөгөө бий.
Г.Мөнхбаяр: -Та түрүүнд микрог Бадамжунайнх гэлээ. Зөв ойлго...
-Үгүй ээ, би энд хамаагүй. Хэвлэл дээр гарсан зүйлийг ярьж байна. Олон нийт сонирхоод байна шүү дээ?
-Хотын захиргааны эрх дарх үнэхээр багадаад байгаа юм. Олон оршин суугчийн асуудлыг зоригтой шийдэх ёстой.
1619: /40, 50 мянгатын оршин суугч асуув/ -Манай энэ хавьд
шинээр намхан барилгууд ч баригдаж л байна. Захиргааны Болдсайханых гэх
юм билээ?
Ц.Батбаяр: -Болдсайханых юм байх даа. 40, 50
мянгатад өндөр барилга барих төлөвлөгөө бий. Одоогийн орон сууцнууд
бүгд актад орсон.
-Хийх гэж байгаа ажлаа яриад байх нь нэг хэрэг. Ажлын бүтээмжийг дээшлүүлэх төлөвлөгөө гаргасан уу?
А.Амарсайхан:
-Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх талаар
цуврал нийтлэл гаргаж байгаа танай сонины хамт олонд баярлалаа. Үр
бүтээлтэй ажиллахын тулд бид дор бүрнээ хичээж байна. Төлөвлөгөө
гарган, аль болох хурдан хугацаанд хог, нохойноосоо салахаар ажиллаж
байгаа. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.
А.Энхбаяр: Нийслэлийн дүүрэг бүрт байгуулагдсан Хог хаягдлын сан
өнгөрсөн дөрөвдүгээр сараас ажиллаж эхэлсэн. Намар есдүгээр сар гэхэд
Хог хаягдлын сангийн үйл ажиллагааг 90 хувьд хүргэнэ гэж тооцоолж
байгаа. Өнгөрсөн саруудад далан сувгийн хогийг цэвэрлэхэд 110 сая
төгрөг зарцуулсан. Гэсэн ч эргээд л хогоор дүүргэчихдэг нь харамсалтай.
-Гудамжны зарим гэрэл асахгүй байгаа?
А.Амарсайхан:
-Асахгүй байгаа гэрлийг үзэж шалгасан. Цахилгаан холбоо компаниас
мөнгөө төлөөгүй гэсэн үндэслэлээр 4-5 гудамжны гэрлийг асаагаагүй байна
лээ. Хагарсан, шатсан гэрлийг солих ажил хийгдэж байна. Манай дүүргийн
нутаг дэвсгэрт нийслэлийн төв гудамж, төрийн гол байгууллагууд оршдог.
Иймээс гудамжны гэрэлтүүлэг чимэглэлийг шинэ шатанд гаргахаар ажиллаж
байна. Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай, Их сургуулийн гудамж
зэрэгт орчин үеийн гэрэлтүүлэг тавьж эхэлсэн.
А.Энхбаяр: -Хотын
гэрэлтүүлэгт шаардлагатай сэлбэг материалыг хангаж өгсөн. Засвар хийх
ажилд ороод байна. Олон жил болсон кабелийн утас муудсанаас зарим
газрын гэрэл асахгүй байсан. Наадмаас өмнө кабелийг шинэчилж дуусгана.
1619: -Ийм нэвтрүүлэг явуулж байгаа “Өнөөдөр” сонин, “25
дугаар суваг” телевизийн хамт олонд баярлалаа. Оюутны холбооны урд талд
барилга барихаар нүх ухсан. Одоо болтол тохижилтын ажил хийгдээгүй. Энэ
ажил хэзээ дуусах вэ?
А.Амарсайхан: -Монголын оюутны холбоо
манай дүүргийн VI хороо, Кубын Элчин сайдын яамны урд байрладаг. 2003
онд Засаг даргын захирамжаар энэ газрыг барилгын компанид өгснөөр
суурийн ажил нь хийгдэж эхлээд байсан. Тухайн үед нь мэргэжлийн комисс
томилогдон судалгаа хийснээр захирамж хүчингүй болсон. Дараа нь ухсан
нүхийг булсан. Эвдэгдсэн газрыг тохижуулахаар төлөвлөгөө гаргаад
байгаа. Удахгүй тохижилтын ажил хийнэ.
1619: -40, 50 мянгатын байрнуудын суурийн давхарт ажил
үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Олон
хүний эрх ашгийг хохироож байгаа юм биш үү?
Ц.Батбаяр:
-Суурийн давхруудад үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд сүүлийн
жилүүдэд нэг ч зөвшөөрөл олгоогүй. Худалдаж авахдаа мэргэжлийн
байгууллагаас асууж, зөвшөөрөл авч, үйл ажиллагаа эрхэлж болох эсэхийг
судалж байхыг иргэддээ зөвлөе.
-Гарын үсэг зурсан, баталгаажуулсан, тухайн үеийн Засаг даргын тогтоол нь байгаа шүү дээ.
-Долоогоос
найман газарт л ийм зөвшөөрөл байдаг. Дахин нэг ч байгууллагад ийм
зөвшөөрөл олгоогүй. Үйл ажиллагааг нь зогсоох юм биш, согтууруулах
ундаагаар үйлчлэхгүй байх шийдвэр гарсан. Өөр төрлийн бизнес эрхэлж
болно шүү дээ. Энд ажилладаг нэг хэсэг иргэний асуудал биш нийслэлийн
нэг сая хүмүүсийн эрх ашиг яригдаж байгаа болохоор энэ шийдвэрээсээ
буцахгүй.
Л.Болормаа (“Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч): -Хотын өмнө
тулгарч байгаа олон асуудал тухайлбал, хогноосоо салах мэтийн ажилд
нийслэлчүүдийг татан оролцуулаач. Нийслэлд байдаг том компаниуд,
иргэдээс татвар авдаг болбол яасан юм бэ?
Ц.Батбаяр:
-Нийслэлийн татварын хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд
оруулсан. Засгийн газарт яаралтай авч үзэх хүсэлт гаргаад байна. Эрх
зүйн орчин удахгүй бүрдэх байх. Эрхээ эдэлж байгаа бол үүргээ ч бас
биелүүлдэг болох хууль эрх зүйн орчин удахгүй бүрдэнэ. Мөн хотод
байрладаг авто засварын газар, машин угаагчдыг нэг газарт
төвлөрүүлэхээр боллоо. Ирэх наймдугаар сард тендер зарлана. Дүүрэг бүрт
хяналтын байцаагч ажиллуулж, урамшуулал олгоно.
Д.Заяабат (“Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, нийгмийн мэдээллийн албаны дарга):
-Урин
дулаанд утааг бид мартдаг. Удахгүй утааны улирал эхэлнэ. Энэ өвөл хотын
утааг 30 хувиар багасгана гэсэн. Энэ талаар төлөвлөсөн, хийж байгаа
ажил байна уу?
Г.Мөнхбаяр: -Агаарын бохирдлыг бууруулахаар
УИХ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад дотоодын хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлье гэсэн шийдэлд хүрсэн. 50 тэрбум төгрөг
зарцуулахаар болоод байна. Удаан бодож байж хамгийн зөв аргаар шийдэх
ёстой. Улаанбаатарт ажиллаж байгаа нам даралтын зуухыг тоолсон. Ийм
зуух ашиглаж буй хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд технологийн шинэчлэл
хийх, шахмал түлш хэрэглэ гэсэн хатуу шаардлага тавьж байгаа.
1619: -Манайх 15 дугаар хорооны 15 дугаар байранд амьдардаг.
Байр маань хогийн бункертэй ч ашигладаггүй. Айл бүр хогоо уутанд хийн
нэгдүгээр давхартаа тавьдаг. Хогийг байрны жижүүр ангилан, машинд
ачдаг. Үүнийг сурталчлаад өгөөч. Хогноосоо салах бас нэг арга шүү дээ?
Ц.Батбаяр: -Энэ талаар судлая. Дэмжиж ажиллах болно.
Р.Эмүжин (“Өнөөдөр” сонины тоймч): -Манай сонины дараагийн
сэдэв “Хүн хог”. Улаанбаатарт тэнүүчилж байгаа, хэв журам алдагдуулж
байгаа хүмүүсийг яах вэ?
Ц.Батбаяр: -Баривчлах арга хэмжээ авч болно.
Г.Мөнхбаяр:
-Үнэхээр нэг тийш нь болгох ёстой асуудал. Хүчээр шийдэхээсээ өмнө орон
нутгийн засаг захиргаа руу шилжүүлэх замаар хамтран шийдэж болох юм.
1619: -Сургууль, цэцэрлэгийн ойр орчимд цагаан утас барьж, тамхи ширхэглэн зарж байгаа хүмүүст ямар арга хэмжээ авч байна вэ?
Ц.Батбаяр: -Ширхэгийн худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохоо больсон. Тийм үйл ажиллагаа явуулж буй хүн байвал бидэнд мэдэгдэж болно.
1619: -Барилга барьж буй компаниудад зөвшөөрөл өгөхдөө ойр
орчмынхоо тохижилт, цэвэр байлгах талаар анхнаас нь хамтарч ажиллаж
болохгүй юу?
Ц.Батбаяр: -Болно. Төсөл оруулж ирдэг
компаниуд энэ талаараа тусгаж өгдөггүй байсан. Үүнийг болиулж төсөлдөө
заавал суулгахыг шаардаж байгаа.
Р.Эмүжин: -Нохой устгахдаа заавал буудах шаардлагатай юу. Хот суурин газарт зохицсон өөр арга орчин үед баймаар юм?
Ц.Болд:
-Манайхан нохой устгахдаа ихэвчлэн буу ашиглаж байна. Өдрийн цагаар
тороор барих ажлыг хийдэг. Дэлхийн жишгээр нохой устгах 10 гаруй арга
байдаг юм билээ. Үргүйдүүлэх, хор өгөх, шүүрдэх аргыг манайд хэрэглэж
болно.
-Ц.Балдорж: (”Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч): -Хоёр цаг
бидэнтэй уулзаж нийслэлээ хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар болсонд
баярлалаа. Энэ урилга зөвхөн манай сэтгүүлчдийн урилга биш нийслэлийн
иргэдийн урилга гэж бид ойлгож байгаа?
Ц.Батбаяр: -Нийслэлээ хөгжүүлэхийн төлөө санаачилга гарган ажиллаж байгаа танай сонины хамт олонд ч бас баярлалаа.
-Манай
сониноос иргэддээ хандан “Нийслэл надаас эхлэнэ” гэсэн уриа гаргасан.
Гурван сарын дараа нийслэлийн өдрийн өмнөхөн эргээд уулзаж болох уу.
Ц.Батбаяр:
-Энэ жилийн аравдугаар сард нийслэлийн өдөр болно. Энэ үеэр дахин
уулзацгаая. Гурван сарын хугацаанд бидэнд хийж амжуулахаар төлөвлөсөн
зүйл их бий.
Тэмдэглэсэн Б.АРИУНАА, Р.ЭМҮЖИН, Б.ЭНХЦЭЦЭГ