Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гарагт хаалттай хуралдаан зарлахтай зэрэгцэн Төрийн ордонд Засгийн газрыг хөнтрөх ажиллагаа сэм эхлэв. Улстөрчдийн зүгээс хамтарсан Засгийн газрын хэд, хэдэн сайдыг огцруулах операцийг өнгөрсөн хавар далдуур явуулсан ч бүтэлгүйтсэн.
Тэд тухайн үед Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарыг танхимаас нь "сугалах"-аар үгсч байсан бол энэ удаад Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарыг огцруулах ажиллагаагаа амжилттай явуулна гэдэгтээ тун итгэлтэй байна.
Хамтарсан Засгийн газрыг хөнтрөх зүү ороох технологийг МАХН, Ардчилсан намынхан хүч хавсран хэрэгжүүлэх ажилдаа хэдийнэ оржээ. Тэднийг "Хоёрдугаар ээлжийнхэн" гэж тун товчхоноор нэрлэж болох юм. Учир нь ажиллагаанд оролцож буй улстөрчдийн зарим нь үүнийг хүлээн зөвшөөрч байна.
Гэхдээ залуу сайд нарыг юуны учир ийм дайрлага дайрав гэдэг нь сонирхол татна.
С.Баярцогт сайдын хувьд, Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг асуудалд орооцолджээ. Тэрбээр нэгэн байгууллагад төсвийн мөнгөнөөс урьдчилгаа хэлбэрээр 30 хувийн төлбөр төлөх ёстой байсан ч эрх мэдлээ хэтрүүлэн 70 хувийг нь өгсөн аж. Үүнийг "ангийнхан" нь Могойн голын нүүрсний уурхайд түшиглэн барих дулааны цахилгаан станцтай холбон тайлбарлаж байна.
Д.Зоригт сайдын хувьд ч ялгаагүй Могойн голтой нэр холбогдоод байгаа. Тэрбээр өнгөрсөн сарын 26-нд хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр "Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах зорилгоор Могойн голын нүүрсний уурхайн дэргэд дулааны цахилгаан станц барина" хэмээн мэдэгдсэн ч цаад санаа нь өөр байгаа аж. Сайд ийм шийдвэр гаргаснаараа баруун бүсийнхнийг туйлдуулах алхам хийжээ. Учир нь ОХУ-аас олон жилийн туршид эрчим хүчээ авч байгаа баруун бүсийнхэн Д.Зоригтын балгаар хятадуудад өр төлөөс төлдөг болох нь. Эрхэм сайд Могойн голын асуудлаар хятадуудтай 30 жилийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн нь эцэстээ хамтарсан Засгийн газрын "хүзүү"-г ороож эхлэв.
Сайд нарыг огцруулах ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцож байгаа нь Ардчилсан намынхан. Тэд намын дотоод хүрээнд асуудлыг шийдвэрлэн УИХ дахь намын бүлгээрээ тун удахгүй хэлэлцүүлнэ. Энэхүү ажиллагаанд УИХ дахь МАХН-ын бүлгийнхэн ч идэвхтэй оролцож байна. Тэд Ардчилсан намын бүлгээс гарсан шийдвэр дээр үндэслэн бүлгийн хуралдаанаараа асуудлыг оруулах нь тодорхой. Хэрэв хоёр намынхны боловсруулсан цахилгаан төлөвлөгөөг бүлгүүдийн хуралдаанаар саадгүй дэмжвэл байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар С.Баярцогт, Д.Зоригт нарыг огцруулах эсэхийг хэлэлцэх дэгтэй.
Эх сурвалжууд хоёр сайдыг огцруулах операци амжилттай болно гэдгээ "Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хүч нам, улс төрийн хүрээнд суларсан. Тэрбээр МҮДН-ын угшилтай зарим нөхөдтэй хуйвалдаж, Ардчилсан залуучуудын холбоог гартаа авсан ч энэ нь олигтой нөлөө үзүүлж чадахгүй. МАХН-ын хувьд ч ялгаагүй. Гаднаа нам жим мэт боловч дотооддоо дажинтай хэвээр байгаа. С.Батболдод шаардлага хүргүүлсэн 26-наас гадна "Хоёрдугаар ээлжийнхэн" болох нөхөд төлөвлөгөөг дэмжсэн кноп дарах болно. Тийм учраас л С.Баярцогт, Д.Зоригт нарыг огцруулах цахилгаан төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ гэж байгаа хэрэг" хэмээн тайлбарласан юм.
Үнэхээр ч Ардчилсан намын удирдах институцид олонхи болсон Ардчилсан хүчний холбооны удирдлагууд тэр чигтээ УИХ-ын гишүүд. Тэд бусад гишүүндээ нөлөөлж, дээр нь МАХН-ынхан нэмэгдэн "YES" кноп дарвал хоёр сайдын хувь заяа хэцүүдэх нь тодорхой. Ямартай ч улс төрийн хүрээнд ойрын өдрүүдэд өрнөх халуухан үйл явдлын нэг нь С.Баярцогт, Д.Зоригт нарыг огцруулах ажиллагаа болж таарна.
Эл үйл явц М.Энхболдын тэргүүлж байсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын сургамжийг хамтарсан Засгийн газар давтахад ч хүргэж мэднэ. Тэр үед Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд нар ар, араасаа огцорч байсан түүхтэй. Ялангуяа С.Баярцогтын хувьд Л.Одончимэдийн адил "ял зэм" үүрчихээд байгаа. Учир нь Л.Одончимэд Төсвийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр сайн дураараа огцорч байсан юм. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг бутаргах захиалгат "хөгжим"-ийг 2007 онд МАХН, Ардчилсан намын гишүүд хамтран захиалж байв. Энэ түүх давтагдаж эхэллээ. Тавантолгойн асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед "чухал" сайд нарын асуудлыг ийн хөндөж байгаа нь нөхцөл байдлыг ээдрээтэй болгож мэдэх юм.
С.Баттулга