gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 801, Ардын хувьсгалын 86 жилийн ойн баярын мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлж байна

Нийгэм
2007-07-10
0
Twitter logo

Эртний түүхт Их Монгол Улсын гал голомтыг залгамжлагч Бүрэн эрхт, тусгаар тогтносон, Бүгд найрамдах, Монгол Улсын  иргэд ээ,

Дэлхийн улс орнуудын хүндэт зочид, гийчид ээ,

Элэг нэгт Монголчууд аа,

Монгол түмний Үндэсний их баяр - Наадам, Их Монгол Улс байгуулсаны 801, Ардын хувьсгалын 86 жилийн ойг тохиолдуулан нийт ард түмэндээ баярын мэнд дэвшүүлж, эрдэм боловсрол, элбэг  хангалуун амьдрал, эрүүл энх,  амжилт  бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Өнө эртний өвөг соёлоос улбаатай Монгол наадам гурван цагийн хэлхээнд утга агуулга нь төгөлдөржин баяжиж, улам бүр өргөн дэлгэр өрнөн, монголчуудын үндэсний бахархал, эв нэгдлийн илэрхийлэл болсоор байна.

Үндэсний их баяр наадам нь монгол хүмүүн бүрийн эрх чөлөөт, тэгш дүүрэн амьдралыг мэдрүүлж, хийморь золбоог нь бадрааж, урам зоригийг нь хурцалж, эв нэгдлийг нь бататган, эрч хүчийг нь нэмж, төрт ёсны түүх, соёлын уламжлалыг нь арвитган баяжуулдаг эрхэм хүндэтгэлт баяр цэнгэл билээ.

Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг өнөөдрийг хүртэл сахиж ирсэн шигээ монголчууд Хөх Монголыг Хөрстөд дархалж, шинэ мянганд Монгол Улсын төрийн алтан жолоог тасалдуулалгүй атгаж, хөгжил дэвшлийг цогцлоон бүтээж чадна гэдэгт Төрийн тэргүүн миний бие итгэл төгс байна.

Та бид наадан цэнгэж баярлан хөгжихийн бас нэгэн их утга нь 86 жилийн тэртээ Ардын хувьсгалыг үүсгэн ялалтад хүргэж, эх орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн батжуулсан Д.Сүхбаатар тэргүүтэй эх орончдын гэгээн үйлс, алдар гавъяа юм.

Одоогоос нэг жилийн өмнө монголчууд Та бид Их Монгол Улс байгуулсаны 800 жилийн ойг дэлхийн хамтын нийгэмлэг, түүний гишүүн улс орнуудын халуун дэмжлэг, эв санааны тус дэмээр ёслол төгөлдөр нэн өргөн хүрээнд тэмдэглэсэн билээ. Энэхүү их ойн арга хэмжээ нь Эзэн Чингис хааны үр хойч Та бидний эртний түүхт эх орноороо бахархах үзэл, Монгол Улсаа шинэ мянганд цэцэглүүлэн хөгжүүлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг нь бататган бэхжүүлж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх урам зориг, үндэсний ухамсар сэтгэлгээг өдөөн хөгжөөсөн чухал үйл явдал болсон. Их ойн жилийг угтаж улсын гадаад, дотоодод олон бүтээлч ажлыг санаачлан бүтэн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр ч зарим ажлууд нь  үргэлжилсээр байна.

Өнгөрсөн жилийн наадмаас өнөө жилийн наадам хүртэлх хугацаа нь монголчууд бидний хувьд улс орныхоо улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын түүхийг шинэ хуудсаар баяжуулан зузаалж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодотгосон чухал үе байлаа.

Дэлхийн хамтын нийгэмлэг хамтран тодорхойлсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ынхаа хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавин ажиллаж буй цаг үед түүнийг цаг хугацааны хувьд төдийгүй агуулгын хувьд нь баяжуулан Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын баримт бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, Засгийн газар, улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэд идэвхтэй оролцон боловсруулалцаж, УИХ-д өргөн барьсаныг чухамхүү энэ их баяр наадмын өмнөхөн УИХ хэлэлцэж эхлээд байгаа нь ихээхэн утга учиртай юм. УИХ түүнийг хэлэлцэн баталснаар монголчуудыг хөгжлийн үзэл баримтлалын хувьд нэгтгэх төдийгүй үндэсний онолын сэтгэлгээний салбарт томоохон ахиц гарах бөгөөд Улс Монгол маань улам хөгжин дэвшиж, хүн ард нь элбэг дэлбэг, амар амгалан амьдрах болно.   Дэлхийн жишигт нийцэн хөгжиж, аж төрөх, ардчилсан хөгжлийн нийтлэг жам ёсоор урагшлан, шинэ мянганы хөгжлийн зорилтод тэмүүлж, улс эх орноо хөгжил дэвшлийн өндөрлөгт хүргэхэд  Монгол төр, монгол хүн бүрийн хичээл зүтгэл хамтын ажиллагаа нэн чухал байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засгийн салбарт аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, мал аж ахуй, газар тариаланд бодитой ахиц дэвшил гарлаа.

Төрөөс нийгмийн салбарт хөрөнгө оруулж, эдийн засгийн өсөлт, хуримтлалыг хүүхдийн мөнгө, цалин, тэтгэврийн нэмэгдэл хэлбэрээр хүн бүрт тэгш хүртэхүйцээр хуваарилж  байна.

Оюуны үйлдвэрлэл, урлаг, спортын салбарт ч олон шинэ бүтээл, бахдам амжилт гарч, тив, дэлхийд нэр алдраа дуурсгасан алдартан, авъяастнууд төрөн гарчээ.

Монгол Улсын олон талт гадаад харилцаа өргөжин тэлж, гадаад улс орнуудаас Монгол оронтой харилцах харилцаанд эрх тэгш, найрсаг уур амьсгал тод томруун мэдрэгдэж байна. Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 404.3 сая ам.доллараар өсч, Монгол Улсын олон улс дахь нэр хүнд өсөн нэмэгдэж, гадаад орчин нь таатай болсоор байна.

Гэвч ажилгүйдэл, ядуурал дорвитой буураагүй, гэмт хэргийн гаралт өссөн, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж эрдэнэт хүний амь нас эрсдэж хохирсон зэрэг сэтгэл зовоосон үзүүлэлтүүд ч бас байгаад дүгнэлт хийн, засаж залруулах арга ухааныг эрэлхийлэн ажиллаж, хариуцлага тооцож сурах хэрэгтэй байна. Энэ талаар улс төрийн хүрээнийхэн эв эеийг хичээхийн хажуугаар зөвд зөөлөн, бурууд хаатуу байх зарчмын дагуу зөв шийдэлд хүрч ажиллах нь чухал юм.

Энэ жил Монгол орны ихэнх нутаг гандуу байснаас зуншлага оройтож, байгаль дэлхийгээс хамааралтай боломж, өгөөж хумигдаж байгааг мал аж  ахуй, газар тариалан эрхлэгчид маань одооноос эхлэн илүү их хичээл зүтгэл, хөлс хөдөлмөрөөр нөхөх болж байгааг анхааруулж хэлье.

Алдаа дутагдлаа засч, ололт амжилтаа бататган, улам ихийг хийж бүтээх урам зориг дүүрэн байж, улс орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр шамдан ажиллах эрч хүч, эрмүүн хүслийг үндэсний их  баяр наадам сэргээн тэтгэх нь лавтай.

Ард иргэд, наадамчид аа,

Монгол наадам нь өргөн түмний жинхэнэ оролцоог хангаж, хот хөдөө,  хөгшин залуугийн ялгаагүй ард нийтээр баясан цэнгэдэг, түүх, соёл уламжлал, ёс заншлын  ариун  бэлгэдэлт төр түмний бахархалт зан үйл мөн. Өөрөөр хэлвэл наадам бол төрийн ч, иргэний ч баяр. Монгол Улсын иргэн бүр боловсрол мэдлэгээ дээшлүүлж, түүх, уламжлалаасаа суралцан, аливаа нийтлэг зүй зохист шинэчлэл өөрчлөлтийг  соргогоор мэдэрч, хүлээн авах чадвартай байх ёстой. Шинэ мянганы иргэдэд цаг үргэлж хөгжин боловсорч байх даяаршсан хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Иргэд нь, хүн нь хөгжиж байж улс орон хөгждөг харилцан шүтэлцээтэй байдаг билээ. Монгол хүн - Монгол Улсын хамгийн үнэт баялаг учраас төр засаг нь ч, түмэн олон нь ч хүний хөгжлийг эрхэмлэж, монгол хүнийг аливаа бодлого, үйл ажиллагааны төвд тавьж,  “хүний төлөө нийгэм”-ийг  зорьж ажиллахыг төрийн болон иргэний нийгэм, аж ахуйн нэгж, байгууллагууд, нийт иргэддээ хандан уриалж  байна.

Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг, төрийн далбаа, уртын дуу, хуурын татлага, хүчит бөхчүүдийн дэвээ шаваа, цэц мэргэн харваачдын уухайн түрлэг, хүүхдийн цовоо цолгиун гийнгоо, хүлгийн тоос, амар мэндийн ерөөл, айлчин гийчинтэй Монгол наадам маргааш орон даяар ёслол төгөлдөр эхэлж, монгол хүн бүрийн баярын магнай тэнийнэ.

Өвгөдөөс уламжлалт, өөр хаана ч үгүй Монгол наадмаараа үндэс угсаа, хэл соёл, үзэл бодлын ялгаа зөрүүг умартан эвийг эрхэмлэж, өвгөдийн сургаалыг сонсож, горим журамлаг, шударгуу, хичээнгүйгээр төрт их ёсныхоо омог сүрийг бадруулан баярлан цэнгэж наадацгаагаарай.

Баруун Алтайн хязгаарын сүрлэг уулсаас Дорнын уудам тал хүртэл, Өмнийн шаргал говиос Умрын их хөвч хангай хүртэлх эх орны минь уудам дэлгэр нутгийн өнцөг булан бүрт оршин суугаа нийт монголчууд, өргөн дэлхийн олон улс орнуудаас Монгол оронд морилон саатаж буй хүндэт зочид, төлөөлөгчид, жуулчин, гийчид Та бүхэн  Үндэсний их баяр наадмаар хөөр цэнгэлийн дээдийг эдэлж, юу санасан есөн цагаан хүсэл тань санасан ёсоор сэтгэгчилэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Монгол Улсын иргэн бүр аз жаргалтай, түмэн олон нь эв найртай, төр нь сүр хүчтэй байх болтугай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан