gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орчин үеийн дэвшилтэт технологи Үүлэн тооцоолол, “хэрэглэснээрээ төлбөрөө төлдөг” үнийн бодлого

Боловсрол
2013-04-22
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2013-04-22
Үүлэн тооцоолол гэж юу вэ?

Гадны улс орнуудад сүүлийн үед их дэлгэрээд байгаа орчин үеийн дэвшилтэт технологи болох Cloud Computing буюу Үүлэн тооцоололын талаар Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын ерөнхий захирал Ц.Түвшинтөрөөс тодрууллаа.

Мэдээллийн Технологи нь бусад шинжлэх ухааны салбарыг бодвол харьцангуй хурдан өөрчлөгдөж байдаг салбар билээ. Энэ салбарт байнга техник технологийн том жижиг, олон мянган шинэ шийдлүүд, бүтээлүүд гарч байдаг боловч түүний дотор хамгийн том, хамгийн шинэ өөрчлөлтийг авчирч байгаа технологи бол үүлэн тооцоолол буюу cloud computing юм.  Уламжлалт сервер технологийг виртуалчилах технологиор шинэчилсэн энэ технологи нь МТ-ийн салбарт ХУВЬСАЛ хийж , түүнийг хэрэглэсэнээр цоо шинэ төлбөр тооцоо хийх зарчмыг МТ-д нэвтрүүлж,улмаар бизнесийн салбарт ХУВЬСГАЛ авчирч байна гэж мэргэжлийн ном сэтгүүлүүд бичиж байна.

Гадаадын орнуудад энэхүү технологи нь аль хэдийн хэрэгжиж эхэлсэн бол, манай улсад энэхүү ногоон технологи нь хараахан нэвтрээгүй, энэ талаар өрөөсгөл ойлголтууд ноёрхож байна.

Cloud (үүлэн) тооцоолол гэдэг нь сүлжээнд холбогдсон програм хангамж ба виртуал хэлбэрт шилжсэн техник тоног төхөөрөмж, тэдгээрийг уян хатан удирдан зохицуулах програм хангамж болон үйлчилгээний цогц байдлыг хэлнэ.

Энэхүү тооцоолол нь хэрэглэгчдэд нөөц (техник хангамж, програм хангамж, сүлжээ, хадгалах байр сав гэх мэт) болон үйлчилгээг алсаас хэрэгцээндээ тохируулан ашиглах, ашигласан хэмжээгээрээ төлбөр төлөх боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бүх хэрэгцээт програм хангамж, өгөгдөл болон мэдээллээ интернэт дэх сервэр дээр байрлуулж хэрэглэнэ.

Мэдээллийн аюулгүй байдал, найдвартай байдал, арчилгаа тордлогоо зэргийг сервер ажилуулж байгаа компани хариуцна. Ингэснээр МТ-ийн бус аж ахуйн нэгжүүд компьютер тоног төхөөрөмж, програм хангамжийн тохируулганы асуудал дээр мэргэжлийн хүний туслалцаа дэмжлэг авах хэрэггүй болж харин үүнийг мэргэжлийн МТ-ийн байгууллага алсаас удирдан, хэрэглээний бэлэн байдалд байлгана. Өөрөөр хэлбэл МТ-ийн бус аж ахуйн нэгжүүд компьютер тоног төхөөрөмж, програм хангамж худалдаж авах, суулгах, нууцлалыг хангах гэх мэт нэмэлт ажлуудаас чөлөөлөгдөх бол томоохон компианиуд өөрсдийн систем дээрээ маш олон жижиг хэмжээний виртуал компьютерүүдийг үүсгэн хэрэглэгчдэд түрээслэж, ашигласан цаг, багтаамж, дамжуулсан мэдээлэл гээд олон үзүүлэлтээр төлбөр авax шинэ боломж үйлчилгээ нээгдэнэ. Ингэснээр тэдгээр том компаниуд ашиглагдахгүй байгаа серверүүдийн хүчин чадлын тодорхой хэсгийг эргэлтэнд оруулж хөрөнгө оруулалтаа нөхөх боломжууд нээгдэж байна.

Үүлэн тооцоолол технологийг нэвтрүүлсэнээр гарах үр дүн

Үүлэн тооцооллын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна. Үүнд:
Хэрэглэгчийн компьютер дээр ажиллах програм хангамжийн тоо буурч, интернет хөтөч програмын тусламжтайгаар вэб дээр суурилсан, найдвартай үйл ажиллагааг хангасан програм хангамжуудын тоо өсөж, интернэт хэрэглээ нэмэгдэнэ.

Хэрэглэгчийн хувьд хэрэглэснээрээ төлбөрөө төлдөг шинэ зарчимд шилжсэнээр хэрэглээгээ бүрэн хянах, зохицуулах боломжоор хангагдаж зөвхөн өөрийн үйл ажиллагаанд тохирсон бараа бүтээгдэхүүнийг бодит үнээр сонгох боломжтой болно.

Энгийн болон байгуулагын хэрэглэгчдийн компьютерын ашиглалтын явцад үүсдэг антивирус суулгах, системийг сүүлийн шинэ хувилбараар шинэчлэх, төрөл бүрийн програм болон техник хангамжийн тохиргоог хийх зэрэг шаардлагууд эрс багасах төдийгүй цаашид хэрэглээнээс хасагдана.

Байгууллага болон хувь хэрэглэгчид МТ-ийн мэргэжлийн байгууллагаар компьютер, техникийн асуудлаа бүрэн шийдүүлэх зарчмийг хэрэгжүүлснээр хэрэглэгчийн МТ-ийн програм болон техник хангамждаа зарцуулах өртөг өндөртэй, үр ашиггүй хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулна.

МТ-ийн бүрэн дүүрэн цогц үр ашигтай шийдлийг зах зээлд нэвтрүүлснээр МТ-ийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүийн хувьд олон мянган хэрэглэгчдийг татах, хэрэглэгчийн зах зээлийн бодитой судалгаа шинжилгээ хийх, түүнд үндэслэн хэрэглээний хандлагыг зөв тодорхойлох, дэвшилтэт шинэ технологийг амьдралд нэвтрүүлж, бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүэх өргөн боломж нээгдэнэ.

Орчин үеийн дэвшилтэт интернэт технологи болох үүлэн тооцоолол болон семантик технологийг хөгжүүлсэн, олон улсын түвшинд өрсөлдөхүйц Интернэт технологийн судалгаа шинжилгээний үндэсний хүрээлэнтэй болно.

Хэрэгцээ, шаардлага  

Монгол улсын хувьд МТ-ийн бизнесийн чиглэлийн үйл ажиллагааг өндөр үр ашигтай явуулах боломж хомс байсан хэвээр байна. Техник тоног төхөөрөмжийн болон програм хангамжийн үнэ өртөг өндөр, хэрэглэх хугацаа харьцангуй бага, өөрчлөгдөн шинэчлэгдэх шаардлага их гарч байдаг. Гадны өндөр үнэтэй програм хангамжууд хууль бусаар үнэгүй хэрэглэгдснээр дотоодын програм хангамж хөгжих боломжийг хааж байна. Програм хангамжийг хөгжүүлэх хувь хүмүүс болон аж ахуйн байгуулагуудад өргөн хэрэглэгдэх боломжийг бий болгож ногоон технологийг нэвтрүүлэх шаардлага хэрэгцээ их байна. Энэ тухай нэг жишээ авч үзье. Санхүүгийн програм хангамжийг хөгжүүлдэг компани бүтээгдэхүүнээ 5000 ам доллараар 100 томоохон аж ахуйн нэгжүүдэд борлуулдаг гэж бодъё. Бүтээгдэхүүний үнээс гадна дараа нь ашигт үйлчилгээний зардал ноогдоно. Үүнээс гадна энэхүү өндөр үнийг жижиг дунд аж ахуйн нэгжүүд хүлээн авах боломж хомс. Ингэснээр борлуулалтын зах зээл хязгаарлагдмал болно. Харин жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг ямар боломжоор татах вэ? 1000 томоохон дунд аж ахуйн нэгжүүдэд 500$ доллараар борлуулж чадвал компанийн урьдын орлого буурахгүй гэсэн үг. Тэгвэл жижиг ах ахуйн нэгжүүдийг яаж татах вэ? Тэдний хэрэглээ томоохон аж ахуйн нэгжүүдтэй харьцуулбал харьцангуй бага.

Тэгэхээр ийм тохиолдолд үүлэн тооцооллыг ашиглан, түүний хэрэглэснээр төлдөг зарчмыг баримталбал илүү олон шинэ хэрэглэгчийг татах боломж нээгдэнэ. Мөн програм хангамжийн хэрэглээний өсөлт сайжирна, цаашид зах зээл өсөх боломжтой болно. Бидний жишээгээр тэгвэл том жижиг дунд 100,000 хэрэглэгчид 50 ам доллараар борлуулбал 5,000,000 ам доллар хүрэх боломжтой.

Хэрэгцээ шаардлагатай холбоотой бас нэг асуудал бол олон мянган хэрэглэгчийн зэрэг хандалтыг даах чадвартай дэд системийг яаж бий болгох вэ гэдэг асуудал байдаг. Үүнд үүлэн тооцоолол виртуалчлах технологийн тусламжтай оновчтой шийдэл гаргаж байгаа юм.

2013.05.17-2013.05.21 – ний хооронд Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас Мэдээллийн технологи харилцаа холбоо 2013 үзэсгэлэнг Мишээл Экспо-д зохион байгуулах бөгөөд Үндэсний дата төв Клауд Компьютингийн үйлчилгээг нэвтрүүлж байгаатай холбогдуулан үзэсгэлэнгийн үеэр Клауд Компьютингийн үйлчилгээг олон нийтэд танилцуулж үйлчлүүлэгч , хамтран ажиллагсаддаа өөр олон гэнэтийн бэлгийг барихаар ажиллаж байгаа тул өргөнөөр оролцохыг уриалж байна.

Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын ерөнхий захирал Ц.Түвшинтөр нь Монгол улсад үүлэн тооцоолол технологийг хөгжүүлэхийг зорин ажилладаг. 2010 оноос Монгол улсын их сургуулийн харьяа Мэдээллийн Технологийн сургуульд магистерийн ангид 3 дахь жилдээ үүлэн тооцооллын сургалтыг явуулж байгаа. 2003 - 2006 онд ХБНГУ-ын Берлиний Техникийн их сургуулийн тархалттай хиймэл оюун ухааны лаборатори, 2006 - 2010 онд Үүлэн тооцоолол бол Симантик Вэбийн Судалгааны институтэд тус тус ажиллан докторын зэрэг горилсон мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн юм.

Мэдээ бэлтгэсэн: Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, Үндэсний Дата Төв

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан