-Өдрийн сурвалжлага-
Ундарга сайтай булаг шиг олгойдон байх ганц баялаг нийслэлд байдаг нь утаа. Барагддаггүй “байгалийн” хий болчихоод байгаа утаанаас салгаад өгөөч хэмээн дээшээ хэчнээн хашгираад тоохоо больчихсон улиг болсон утааны сэдвээр хэвлэл мэдээллийнхэн бичээд ч тусыг эс олов бололтой. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах хүсэлтэй хотоос залхсан “хотынхон” утаанаасаа харшил авч ханиалгаад эмийн сангуудыг элбэгшүүлэв.
Утааны улирал эхлэнгүүт л униартсан хавартай золготол ханиад тээдэг болсон нийслэлийнхэнд харшлын эм, хамрын маскнаас эхлээд амин чухал хэрэгцээнүүд нэмэгдсээр байна. Төр нь хүртэл мананжсан энэ цагт түмэн олон нь угаартаж таван цулын ужгирсан өвчтэй болж байна гэчихвэл буруутахгүй болов уу. Томчууд нь ч яахав яс, үс нь бэхжсэн утаа мэтийн гамшигт тэсээд байх юм гэж бодвол бидний гэрэлт ирээдүй хүүхдүүд эмнэлгийн тусламжаар утааны улирлыг барж байна гэдгийг сануулахаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-өөс энэ өдрийн сурвалжлагаа бэлтгэлээ.
Төөрдөг байшин гэж андуурмаар олон хэсэгтэй, хаана ямар эд эрхтэн эмчилдэг эсэх нь тодорхойгүй тойрсоор гадна нь бараг цаг болов. Эмнэлгийн аль ч хаалгаар орсон хүүхдээ тэвэрсэн ээж, аавууд хүн хүлээгээд ч байгаа юм шиг, хүүхдээ үзүүлэх гээд ч байгаа юм шиг...хана түшиж сандал бараадан байх нь орчин цагийн Монгол эмнэлгийн танил дүр зураг гэлтэй. Гэсэн ч эрсэн хүн олдог доо. ЭХЭМҮТ-ийн эмнэлгийн тусламжийн чанарын албаны дарга А.Оюунчимэгт учир явдлаа хэлсэнээр тус эмнэлгийн талаар уншигч авхай танд хүргэх ойлголттой боллоо. Утаанаас ч юм уу юунаас эх авч байгаа нь үл мэдэгдэх ханиадны тархац хэр байгааг Оюунчимэг эмчээс лавласанаар бидний яриа эхэллээ.
Өнгөрсөн өдрийн байдлаар яаралтай тусламжийн төвд 14 хүүхэд ирсэн бол 19 хүүхэд эмчлүүлэхээр хэвтсэн мэдээг эмч өглөө. Тэрбээр үргэлжлүүлэн “Ерөнхийдөө эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Ханиаднаас үүдэлтэй ачаалал харьцангуй бага байна. Жил бүр ханиад, томууны үе эхэлж толгой өвдөх, нүд улаах, хамар битүүрэх зовиураар хүн бүр өвчилж байгаа нь манай орны хуурай, сэрүүн агаарт амьсгалын замын вирүсүүд ихээр бий болчихсон байдагтай холбоотой. Энэ нь олон өөр вирүсээс бүрддэг болохоор хүн үүнд өртөх магадлал нэмэгддэг. Агаарт байгаа тухайн вирүсүүдийн аль нэг нь илүү давамгайлсанаас шалтгаалан ханиадны шинж тэмдэг өөр өөр байгаа хэрэг. Түүнчлэн давамгайлж байгаа вирүс нь өөрчлөгдөж хувирч байдаг болохоор яг ийм, энэ тэр гээд шалтгааныг нь хэлэхэд хэцүү. Утаа бол амьсгалын замын өвчин үүсгэдэггүй. Гэвч цааш нь хүндрүүлэхэд нөлөөлдөг. Ханиад томуу тусах, эдгэрэхэд гэр бүлийн болон хүүхдийн асран хамгаалагчдын үүрэг их. Хүүхэддээ анхаарал хандуулж чанартай хоол цайг бэлтгэх хэрэгтэй. Харшилтай болон бие муу хүүхдийг эмчид үзүүлж зохих эмчилгээг хийлгэж байх нь ямар ч төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг гэдгийг чухалчилмаар байна.
Бид хүүхдийнхээ биеийн эсэргүүцэл жаахан сульдаад ирэхэд эмийн сангаас дур мэдэн эм худалдан авдаг нь нэг талаараа буруу. Эмийн сан бол нэг талын бизнесийн байгууллага. ЭХЭМҮТ-ийн эмч нар дэлхийн стандартын дагуу эмчилгээ хийдэг бөгөөд зарим нэг эм ашиглалтаас гарсан гэдгийг онцолмоор байна. Тэгэхээр ханиад томуу бол хүндрэлтэй зүйл биш ахуйн нөхцөл, биеийн эсэргүүцэл сайн байхад айгаад байх шаардлагагүй юм” гэлээ. Мөн тэрбээр дулаан хувцаслаж толгой нүцгэн явахгүй байх нь эрүүл мэндэд чухал нөлөөтэй гэдгийг ч онцлов. Учир нь -20 хэмд толгойн судас агшиж, тэлдэг бөгөөд энэ нь хүний биед муу нөлөө үзүүлдэг байна. Одоогийн хүүхдүүд гоё, ганган харагдах гэж үс гэзгээ эрэвгэр дэрэвгэр болгодог нь ханиад томуу тусах нөхцөл бүрдүүлж байна гэдгийг ч эмч зөвлөсөн юм.
Монголчууд ид ханиадны улирлаар багагүй баярладаг. Учир нь шинэ жил, цагаан сар, хосуудын, эмэгтэйчүүдийн, цэргийн гэх мэт баяр ёслолууд хөвөрдөг. Тиймээс Монгол үндэстний баяр болох Цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан хуурайшилтын цаг ойртсоныг тус төвийн эмч нар сануулж байна. Хуурайшилтын энэ үед 0-5 насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг манай сониноор дамжуулж дайлаа. Энэ хуурайшилтын цагийг угтаад хорооны харьяалалгүй иргэд бүртгүүлж эмчийн хяналтад орохыг ЭХЭМҮТ-ийн эмч нар зөвлөлөө.
Эмч нар охины онгоцны буудал хүртэл үдэж өгнө
Тус эмнэлгээр бууж мордохын бас нэгэн учир нь сувилагчийн гарт түлэгдчихсэн бяцхан охины биеийн байдлыг мэдэх байв. Охины биеийн байдал харьцангуй сайжирч байгаа бөгөөд өнөөдөр гэртээ харих гэнэ.
Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламжийн чанарын албаны дарга А.Оюунчимэгээс цөөн зүйл тодруулав.
-Баянхонгор аймгаас түлэгдэж ирсэн нярайн биеийн байдал ямар байна?
- Охин Гэмтлийн эмнэлэгт хоёр хоноод манайд ирсэн байгаа. Анх ирэхдээ биеийнх нь байдал нэлээд хүнд байсан. Одоо бол орон нутаг руугаа буцах хэмжээнд сайжирсан. Өнгөрөгч амралтын өдөр ЭМЯ-ны сайд Удвал тэргүүтэй хүүхдийн асуудал хариуцсан бусад ажилтнууд ирж хүүхдийн биеийн байдалтай танилцсан. Эмчлэгч эмчтэй нь уулзаж гэмтэл түлэгдэлтийн эдгэрэлт 90 хувьтай байгааг харсан. Цаашдаа бол байнга тос түрхэж сорви үлдээхгүй эмчлэх зөвлөгөөг манай эмч ажилчид охины ээжид зөвлөж байна. Орон нутагтаа очоод хэрэглэх тосыг бэлтгэж өгсөн. Ерөнхийдөө хүүхдийн биеийн байдал сайн, сорви тогтох зүйл байхгүй. Нярай хүүхэд болохоор шарах нь хурдан эдгэрч байгаа. Бид охиныг эмнэлэг хооронд шилжүүлж онгоцны буудал хүртэл үдэж өгнө.
-Хүүхдэд хийсэн эмчилгээний талаар?
-Эмчилгээг нярайн нарийн мэргэжлийн эмчилгээ болох хордлого тайлах буюу бусад шаардлагатай эмчилгээ болон өвдөлттэй байгаа учир өвчин намдаах эмчилгээ хийсэн. Гэмтлийн мэргэжлийн эмч нар манай төв дээр ирж боолт болон эмчилгээг хамтран хийж байгаа. Хоёр эмнэлэг хамтран эмчилж байгаа болохоор эмчилгээ үр дүнтэй сайн болсон.
-Хэсэг хугацааны дараа дахин эмчилгээ хийх шаардлагатай юу?
-Одоо бол шаардлагагүй. Галын түлэгдэл шиг эвгүй сорви тогтоогүй ээ. Энэ бол сорвигүй эдгэрнэ. Түүний тулд л зургаан сарын турш тос түрхэх хэрэгтэй байгаа юм.
Бидний яриа эмчийн цаг наргүй ажлын завсар чөлөөгөөр эхэлсэн учир Оюунчимэг эмчийн өрөөний хаалга онголзох бүрт суудлаасаа өндөлзөх хэдхэн минтуттай өрсөв. Монголын нэг ч гэсэн ээж зовлонгүй хоцорч эх үрийн хайраар дутахгүй болжээ гэсэн тайвширал тээсээр эмнэлгээс гарав.
Эрүүл Монгол хүүхэд улам олуулаа болоосой.
Г.Золбоо