gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бага сургуулийн эхний ээлж XII сард ашиглалтад орох боломжтой

Боловсрол
2013-06-07
0
Twitter logo

Нийслэлд сургууль цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ ихээхэн шаардлагатай байгаа билээ. Тиймээс хотод 80 байршилд бага сургууль байгуулахаар болсон. Уг нь хөгжилтэй орнууд бага сургуулийг тусад нь байгуулдаг. Энэ нь нэг талаараа хүүхдийн суурь хүмүүжлийг багаас нь зөв төлөвшүүлэх сайн талтай аж.

Харин сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муугаас бага ангийн хүүхдүүд өсвөр насны ах, эгч нартайгаа хамт суралцдаг. Ингэснээр хүүхдүүд буруу үлгэр дуурайлал авах, бага насны хүүхдүүдийн хичээллэх орчин бүрдэхгүй зэрэг сөрөг талтай. Тиймээс хүүхдийн амьдрах орчинг эрүүл, аюулгүй болгох зорилгоор бага сургуулийг гэрийнх нь ойролцоо барих ажлыг судлан, хэрэгжүүлэхийг нийслэлийн удирдлагаас зорьж, хийж хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа аль хэдийн ороод байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 115 сургуульд 186 мянга гаруй хүүхэд суралцдаг гэсэн тоо бий.

Мөн жилд дунджаар 20 мянга орчим хүүхэд шинээр сургуульд элсэн ордог байна. Ингэснээр сургуулийн суудлын тоо хүрэлцээгүй, анги дүүргэлт тогтоосон нормативаас давж сургалтын орчин болон чанарт сөргөөр нөлөөлдөг гэлцдэг. Улаанбаатар хотын хэмжээнд 80 байршилд бага сургууль баригдсанаар шинэ суурьшлын төвөөс 500 метрийн радиус дотор 24 мянган хүүхэд суралцах нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.

Өнөөдөр 126 мянган эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгдөг гээд бодохоор 54 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгааг хийжээ. Тэгэхээр гэрийнх нь хажууд бага сургууль, цэцэрлэгийг нь байгуулчихвал түгжрэлийг 30 хувиар бууруулах тооцоо гаргасан байна. Түүнчлэн эдийн засгийн үр ашгийн хувьд ч хэмнэлттэй юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийг хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат төслийг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо 31 мянга давжээ. Харин сургуульд огт хамрагдаагүй 134 мянган хүүхэд байна гэсэн тоо байдаг аж.

Тэгэхээр сургууль, цэцэрлэгүүд ачааллаа хэд дахин нэмэгдүүлээд хүүхдүүдээ хамруулж байгаа ч цаана нь олон хүүхэд хамрагдаж чадахгүй байгаа нь сургууль, цэцэрлэг байгуулах зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.

Дүүргүүдийн хувьд нийтдээ 42 хороо цэцэрлэггүй, 31 хороо сургуульгүй байгаа аж. Харин аль аль нь байхгүй 14 хороо байгаа юм. Тиймээс нэг бага сургууль
байгуулахад 4000 ажлын байр шинээр нэмэгдэх, эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх, түгжрэл, ачааллыг тодорхой хувиар бууруулах зэрэг ач холбогдолтой хэмээн танилцуулсан юм. Тус бага сургуулийн цогцолбор нь 360 хүүхдийн багтаамжтай олон хэлбэрээр ашиглаж болох заалтай байх юм байна. Өртгийн хувьд 1,5 тэрбум төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тооцож байгаа аж. Тэгэхээр 86 цогцолбор сургууль байгуулахад 129 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна. Харин эрчим хүчний хувьд нарны энерги ашиглах боломжтой гэж байлаа. Бага сургууль нь 120 хүүхэдтэй хоёр ээлжээр хичээллэж, цэцэрлэг нь 190 хүүхэдтэй өдрөөр хичээллэх юм байна.

Танилцуулгын дараа удирдлагын зөвлөлийнхөн асуулт асууж тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр:
-Бага сургууль байгуулах нь нийслэлд хийж хэрэгжүүлэх, анхаарал татсан томоохон ажил мөн. Гэхдээ бага сургуулийг барих ажил хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ. Одоогоор хэд, хэдэн байршилд ажил шууд эхлэхээр газрын зөвшөөрөл нь байгаа гэж ойлгож байна?
-С.Очирбат: Эхний ээлжинд зургадугаар сарын 10-н гэхэд Засгийн газрын хуралдаанаар оруулаад Бондын хөрөнгөөр шийдвэрлэнэ гэсэн шийдвэр гарчих юм бол эхний 20 байршилд шууд ажлаа эхэлнэ. Тэгээд бусдыг нь боломжоороо үргэлжлүүлээд хийнэ гэсэн урьдчилсан тооцоотой байгаа. Эхний барилгуудаа арван хоёрдугаар сарын 31-н гэхэд ашиглалтад оруулна. Харин барих технологи талаас нь хурдан явуулахад анхаарах шаардлагатай.

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Бага сургууль барих ерөнхий эскиз нь гарчихсан юм байна. Технологийн хувьд ямар байх вэ. Одоогоор шийдэгдээгүй байгаа юм шиг байна. Канад технологи ямар вэ?
-С.Очирбат: Одоогоор шийдэгдээгүй байна. Эдийн засгийн сайд Канад технологи зүгээр гэж байсан.

-Э.Бат-Үүл: Канад технологи улирал харгалзахгүй, нөгөө талаас эрүүл аюулгүй. Гэхдээ хулхи канад технологи оруулж ирж болохгүй. Ер нь технологи өөрчлөгдөхөөр өртөг өөрчлөгдөх үү?
-Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж: Бага сургуулийн эскиз нь канад технологи биш уламжлалт технологиор хийгдэхээр суурилагдсан. Цаашдаа энэ барилгыг зэрэг олноор нь канад технологиор барих боломжгүй. Яагаад гэхээр канад технологиор нийтийн олон байр барих стандарт батлагдаагүй. Гүйцэтгэгчийн хувьд ч зэрэг орох боломжгүй. Уламжлалт технологиор угсармал барилгыг барихад хугацааны хувьд нэг их шаардахгүй.

Асуулт, хариултын дараа удирдлагууд саналаа хэлсэн юм. Бага сургууль байгуулахад талбай болон газар, чөлөөлөлтийн асуудал бэрхшээлтэй байгаа аж. Учир нь газар чөлөөлөхөд 25,4 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэлээ. Тэгэхээр хууль бусаар олгогдсон газруудаас анхны үнээр нь мөнгө босгож газар чөлөөлөлтийн төлбөрөө төлөх боломжтой юм байна. Боловсролын үйлчилгээ дутмаг байгаа энэ үед ажлаа чанартай, хурдан хийх шаардлагатай байгааг удирдлагын зөвлөлийнхөн хэллээ.

Цаашдаа бага сургуультай болсноор гэр хороолол инженерийн шугам сүлжээнд холбогдож орон сууцны хороолол болох боломжтой гэв. Мөн хотын дарга энэхүү ажлыг үе шаттайгаар, чанартай хийж гүйцэтгэх үүрэг өглөө.

Ахмадын нэгдүгээр хотхоныг Ногоон нуур орчимд байгуулах саналыг хэлэлцэв

Удирдлагын зөвлөлийн дараагийн хэлэлцсэн асуудал нь Ахмадын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай байлаа.

Өөрийн хөрөнгөөр болон урт хугацааны зээлээр орон сууц авах боломжгүй олон хүн байдаг. Тэр дундаа өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр хороололд амьдрахад хүндрэлтэй байдаг. Тиймээс нийслэлийн удирдлагууд Ахмадын орон сууц хөтөлбөрийг боловсруулж НИТХ-аар батлуулсан. Харин ахмадуудыг орон сууцжуулах сургаар хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн тоо эрс нэмэгджээ.

Иргэдийг хүлээж авах төвд өдөрт 6-12 иргэн орон сууцны хүсэлт ирүүлдэг талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Түүнчлэн хотын удирдлагуудтай энэ асуу-лаар уулзах иргэдийн тоо нэмэгдэж нийгэмд ахмадын орон сууцны хүлээлт үүсчээ. Харин хүсэлт тавьсан иргэдээс тодорхой шалгуураар шалгаж хөтөлбөрт хамруулах юм. Тиймээс эхний ээлжинд тэдгээр иргэдийг шалгаруулах комисс байгуулах аж. Хоёрдугаарт сонгон шалгаруулах журам боловсруулж дараа нь гэрээний загвар батлах юм байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр шалгарсан найман компани энэ ажилд хамтарч ажиллахаа мэдэгдсэн байна.

Сүхбаатар дүүргийн XI хороо VII хороо Ногоон нуур орчимд нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан 300 айлын орон сууц байгаа юм байна. Гүйцэтгэл нь үндсэндээ дуусч улсын комисс хүлээж авахад бэлэн болжээ. Анх баригдахдаа иргэдийг түр нүүлгэн шилжүүлэхээр баригдсан. Гэхдээ хотын дарга, Ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар болон бусад холбогдох, албаны хүмүүс очиж барилгын ажилтай танилцаад түр шилжүүлэн суулгах байр биш Ахмадын нэгдүгээр хотхон болгох нь зүйтэй гэж үзжээ.

Тиймээс 300 айлын орон сууцыг “Ахмадын хотхон-1” болгох саналыг хуралдаа-наар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн гэж байлаа. Хэрвээ энэ асуудал дэмжигдэх юм бол НИТХ-д өргөн барьж хурлаас зөвшөөрсөн тохиолдолд нийслэлийн өмчид бүртгэж авах аж. Тус 300 айлын орон сууц нь 9400 м2 талбайтай бөгөөд нэг м2 талбайн ноогдох түрээсийн төлбөр нь 1215 төгрөг байгаа аж. Мөн орон сууцны хамгийн том өрөө нь 37.5    м2 байгаа бол жижиг нь 25.5 м2 юм байна.

Харин халуун болон цэвэр, бохир ус, цахилгаан, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, жижүүр, лифт зэрэг бүх зардлуудыг гаргаж үзэхэд нэг өрхөөс авах байрны төлбөр м2-аас хамаарч 74 мянгаас 92 мянган төгрөгийн хооронд байх аж.

Тус байр нь 10,9 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж байгаа юм байна. Энэ асуудал НИТХ-аар шийдвэрлэгдэх юм бол хотхоны захиргаа байгуулагдаж иргэдтэйгээ гэрээ байгуулах зэрэг үе шаттай ажлууд зохион байгуулагдах аж. Харин удирдлагын зөвлөлийнхөн энэ асуудлыг хэлэлцээд иргэдийг шалгаруулах шалгуураа чангатгах хэрэгтэй гэв. Учир нь орон сууцанд орох хүсэлтэй олон иргэн байгаа. Тиймээс шалгаруулалтаа зөв явуулах хэрэгтэй гэлээ. Түүнчлэн халамжийн тэтгэмж, тэтгэврээс өөр орлогогүй иргэдийг хамруулах талаар нарийн судалгаа хийж, үе шаттай ажил хийх хэрэгтэй гэлээ.

Ж.Ганцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан