gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Тайвансайхан: Аливааг өөрийн эх мэт санавал амар амгалан цогцолно

Нийгэм
2012-12-01
0
Twitter logo

“Миний ээж” булангийн энэ удаагийн зочноор Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин хийдийн тэргүүн, хамба лам Д.Тайвансайхан уригдлаа.

-Эхийн ач хариулж буян үйлдэх буяны хурлыг Егүзэр хутагтын хийдэд хийгээд ирсэн гэж дуулсан. Эхийн ач хариулах тухайд бурхны номд юу гэж айлдсан байдаг юм бэ?
-Намрын адаг сарын шинийн 22 буюу аргын тооллын арваннэгдүгээр сарын 6-нд Бурхан багш тэнгэрээс заларсан Лхалаа Вавын дүйчэн өдөр тохиодог. Энэ өдөр хүн болгон эхийн ачийг санаж буян үйлдэх ёстой гэж бурхны номд үздэг. Учир нь Бурхан багш ээжийгээ нас нөхчихөд манай гаригаас гурван үе дээш орших Төгсбаясгалант Гандангийн буюу 33 тэнгэрийн оронд заларч 49 хоног хойтын буяныг үйлдэж “Хайлан” хэмээх хурал, бясалгалыг гүйцээн эх нутагтаа бууж ирсэн гэдэг. Тэгснээрээ оюуны гайхамшиг дор биеэрээ орон зайг туулж болдогийг илт харуулсан хэмээн бурхны номд өгүүлдэг. Бурхан багш ийнхүү өөрийн биеэр үзэж, туулсны эцэст амьтан болгоныг энэрч эх болсон зургаан зүйлд хувааж сургааль номлолоо айлдсан гэдэг. Түүнд “Хүн болгон энэрэн нигүүсч, бусдыг хайрладаг болох хэрэгтэй. Бидний зорьж, мөн олон лам, ардуудтай нийлж уншлага буян хийж байгаа явдал нь бусад хүн, амьтанд тустай өгөөжтэй үйл юм. Бусад бүх хийд орон ч энэ зан үйлийг сайн гүйцэтгэх учиртай” хэмээн сургасан байдаг. Миний өсч төрсөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Егүзэр хутагтын хийд, Хуучид хамбын хүрээнд намын адаг сарын шинийн 22 буюу аргын тооллын арваннэгдүгээр сарын 6- нд Санжид монлом Ерөөлийн хаан номыг долоон өдөр, шөнө уншиж хурдаг байсан уламжлалтай юм. Тэрхүү уламжлалыг би аавынхаа хамт сэргээгээд хэдэн жил болж байна. Энэ ном 360 магтаал багтсан Ганжуурын таван бүлгийн нэгний хураангуй учраас асар их адистэд жанлавтай хэмээн бурхны номд үздэг юм. Ингээд нутагтаа очиж ном хураад ирлээ. Сүсэгтэн олон их сайхан хүлээж авлаа.

-Тэгвэл Бурхны шашин дахь Чойрын номуудад юуг гол болгож номлодог вэ?

-Бурхны шашинд эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд залбирдаг. Эх болсон гэж юуг хэлж байна вэ гэвэл, хүмүүст ойлгуулахын тулд эх мэт санаж хайрлан хамгаал, шүт гэсэн утгатай. Энэ бурхан багшийн амьд сургаал, зарлиг юм. Бурхан багш өөрөө арилан дэлгэрсэн хүн. Зарим нь хүн биш бурхан гэж яриад байдаг. Гэтэл хүн байгаад зогсохгүй, хаан язгуураасаа татгалзаж, зургаан жил хатуужил үзэж өвчин зовлонд тарчилж, үхэл хагацалд нэрвэгдсэн хүмүүсийг харж, биеэр уулзаж, тэдэнд тусалж явсаар гэгээрлийн тухай гайхамшигтай номыг зааж багшилсан. Номоо заахдаа хүмүүс бүх зүйлийг шууд сураад авчих бус жишиж мэдэхийн ухаанд нэвтрэх тухай Чойрын хоёр номыг айлдсан байдаг. Онсом гэдэг нь илт мэдэх, Жийваг гэдэг нь жишиж мэдэх гэсэн утгатай. Аль, аль нь амьдралын агуу ухаанд суралцахыг айлдсан. Бурхан багш гэгээрлийн номоо айлдсаар бурхны хутгийг олж Санжаа буюу арилан дэлгэрсэн гэсэн гайхамшигт нэрийг авсан түүхтэй.

-Тэрхүү эхийн ач хариулахын ерөөл оршсон тэнгэрийн орон гэдгийг жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-33 тэнгэрийн орон гэдэгт бидний дээрх тэнгэр, дэлхий ертөнцөөс дээшхи долоон орон бий. Түүний гурав дахь буюу Төгсбаясгалант Гандангийн оронд Майдарын гэгээн буюу сайн цагийн мянган бурхны тав дахь бурхан заларч байгаа газар юм. Тэр газраас анх бурхан багш хүний төрлийг олж, замбуу тивийн хүмүүсийн гай барцадыг нимгэлэх гэж ирсэн. Ээжийнхээ ач буяныг асар их санаж, амьтны зовлонг мэдэрч, зовсныг энэрч, асарч түүнийгээ бусдад ойлгуулахын тулд буяны ном айлдаж, залбирсан. Бүх амьтныг эх мэт санаж энэрч хайрлахыг сургасан. Тиймээс бурхны номд аливаа амьтан байхад заавал эх болох учиртай гэж үздэг. Түүнд хүн болгон арилан дэлгэрнэ, амьтан болгон арилан дэлгэрнэ. Амьтан болгон эхээс төрсөн байдаг. Аль нэгэн төрөлдөө заавал эх болдог гэсэн сургааль бий. Хүн болгон, амьтан бүгд ийм чадвартай. Амьтны зулзага ч гэсэн ээждээ тусладаг шиг зургаан язгуурын амьтнаас хамгийн оюунлаг нь болох хүн аливаа зүйлийн зовлонг даадаг ч жаргалдаа ташуурч, эхийгээ гомдоож болохгүй. Монголчууд бурхны сургаалиас ишлэн буян хийж чадвал бурхнаас хойт насны төрлөө авдаг гэлцдэг. Бусад амьтныг эх мэт үз гэсэн агуу сургаалын учир энэ. Амьтан болгоныг эх мэт үзэж, энэрч хайрлах юм бол бүгд амар жаргалтай, тайван сайхан амьдарч болох юм.

-Бурхны номд эхийн ачийг хариулах тухай Молом тойны намтар гэж бас бий. Тэр домог уу, эсвэл жишиж ойлгох ёстой сургааль үлгэр үү?
-Бодит амьдралтай жишиж харьцуулж хэлсэн болсон явдал. Тамын орон гэж юу болохыг эхийгээ аврах замдаа үзэж, зовлонг туулсан тухай өгүүлдэг. Хэрэв тэр үр нь биш байсан бол өөр хүмүүсийн төлөө тэгж явахгүй л дээ. Тиймээс ээж гэдэг тийм агуу юм, би тэр агуу хүнээс мэндэлсэн учраас ачийг нь хариулах ёстой гэсэн сэтгэл гарч, замбуу тивээр явж там, бирдийн оронд очсон, судалсан. Тэр гай зовлонг биеэр амсч, ээждээ туслах гэж яваа нь тухайн цаг үеүдэд нь тааруулан хүмүүст ойлгуулах гэсэн нэг талаар сурталчилж ухуулсан үлгэр мэт боловч болсон явдал юм. Мөн улааны шашны номд “Мял Богд”- ын намтар гэж бий. Тэр хүн энэ насандаа бурхны хутгийг олсон. Эхийн ачийг хариулах өчнөөн зан үйлийг хийж, түүнийгээ сургааль болгож үлдээсэн байдаг. Авга нар нь хамаг хөрөнгийг нь аваад явахад ээж нь түүнийг хараал сурч ир гэсэн байдаг. Хэдийгээр тэр ээжийнх нь зарлиг байсан боловч сүүлд нь гэмшиж ихээхэн буян номыг үйлдсэн байдаг. Гэхдээ ээждээ хар буруу санаагүй.

-Эхийн ач, буяныг хариулах тухай та бурхны номоос, ээж, аавынхаа сургаалиас бас олж авч, эзэмшсэн байх?
-Миний ээж, аав Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул. Би хар багадаа ээжээсээ өнчирч хоцорсон. Ээж минь лам хүний эхнэр болохоор уншлага номтой, 49-нийхөө жилийг давчихвал сайхан болно гэж өөдрөг сэтгэлтэй явдаг байсан. Харамсалтай нь тэрхүү 49 насныхаа босгыг давж чадаагүй. Ээжээсээ хойш эмэгтэй хүн гэлтгүй хэнийг ч баярлуулахыг хичээж, өглөгийг дээдэлж ирсэн. Оюутан байхад миний халаасанд байнга чихэр, бохь байнга байдаг байлаа. Лам болсноос хойш би утлага, рашаан байхгүй бол айлд ордоггүй, зорьсон хүнтэйгээ уулзаж чаддаггүй болсон. Хөгшин настай хүн, ядарсан эмэгтэйчүүдэд тусалж, хүссэн номыг нь уншаад өгдөг. Өглөг, буяны зам мөрт орсных энэ дадлыг олж авсан байх. Сэтгэлийн болоод буяны, эдийн өглөгийг аль болох таслахгүйг хичээдэг. Бурхны номд өглөг бүү тасал гэсэн гайхамшигтай сургааль ч бий. Тэр дагуу байна. Манай хийд 2005 онд байгуулагдсан цагаас өглөг, буяныг таслаагүй.

-Ярилцлагын төгсгөлд эх хүн агуу гэдгийг та юутай зүйрлүүлж хэлэх бол?

-Элээний сүүдэр дайрчихвал хүү минь үхнэ гэж эх хүн амь хайрлахгүй өөрийн биеэр хааж байсан гэж домогт бий. Энэ байдал одоо амьдрал дээр ч байна. Шүүдрийн мянган дуслаар цай чанаж өгөхөд ганц шөнө босч хөхүүлсний ачийг хариулдаг гэдэг. Эх хүн тийм их ачлалтай. Аав бол тэр болгонд харж асарч, сүйд болохгүй. Гэтэл эх хүний нинжин сэтгэл, хайрын дээд, эхийн сүү гэдэг юугаар ч орлуулшгүй гайхамшигт рашаан. Эхийн тухай монголчууд уран зохиол, түүх сургаальд олонтаа магтсан. Түүнийг гүйцэж хэлэх хүн гарахгүй биз. Тийм болохоор эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд гэж залбирдаг нь учиртай.

Ч.Үл-Олдох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан