gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Салхин цэцэг тусвал яах вэ?

Б.Оюунчимэг
Эрүүл мэнд
2013-04-02
1
Twitter logo
Б.Оюунчимэг
1
Twitter logo
Эрүүл мэнд
2013-04-02
Салхин цэцэг тусвал яах вэ?
Урин дулааны улирал эхлэхээр агаар дуслын болон амьсгалын замын халдварт өвчний тархалт ихэсдэг.

Сүүлийн өдрүүдэд сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудын дунд салхин цэцгийн өвчлөл их байна

Дөрөвдүгээр сарын нэгний байдлаар улсын хэмжээнд халдварт өвчний хамшинж, сэжигтэй нийт 247 тохиолдол мэдээлэгдсэнээс цочмог халууралт, тууралттай хамшинж 28, цочмог халууралт, цэврүүт тууралттай хамшинж 124, цочмог шарлалттай хамшинж 78, цочмог цусархаг суулгалтын хамшинж 13 байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.

Ингээд та бүхэнд салхин цэцгийн талаарх ХСҮТ-өөс өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

САЛХИН ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

Салхин цэцэг гэдэг нь бага зэргийн халууралт, арьсан дээр тууралт гарах улмаар цэврүү үүсч цочмог түгээмэл халдварт өвчин. Агаар дуслын замаар болон хүнээс хүнд халдвар нь дамждаг.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД

Салхин цэцгийн халдвар авсан хүүхдүүдэд өндөр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг шинжүүд тууралт гарахаас  өмнө илэрдэг. Эдгээр шинж тэмдэгүүд нь 1-2 хоног үргэлжилдэг.

Тууралт нь дунджаар 250-500 ширхэг жижиг, шингэн агуулсан, улаан толбон тууралт арьсан дээр гардаг.  Эхлээд нүүр, их биеээр гараад цааш бүх биеэр тархдаг. Цэврүү нь нэг хоёр өдрийн дараагаар  булингартай болж хагарч тавшдаг.

Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинжүүд илэрнэ.

ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ

- Үүсгэгчийн эсрэг:Ацикловир (зовиракс)-ыг эмчийн заавраар хэрэглэнэ

- Загатналт ихтэй үед харшлын эсрэг бэлдмэлүүд хлорфенамин, лоратадин, цертризин гэх мэт эмүүдийг эмчийн заавраар тохирох тунгаар хэрэглэнэ. Маажиж болохгүй.

-Шингэн алдалтаас сэргийлж  амаар шингэн сайн уух. Уух шингэнд буцалсан ус, хросол, шингэн баахуу, будааны шүүс  зэрэг бага концентрацтай уусмалууд орно. Гэхдээ хүйтэн зүйл ууж болохгүй.

-Халууралттай халуун бууруулах парацетамол 10 мг/кг-р бодож уух эсвэл лаа хэлбэрээр ибупрофенийг хэрэглэнэ.

-Цэврүүт тууралтанд 1-2% -ийн бриллиантын ногоон болон метилийн хөх спиртэн уусмалыг түрхэнэ.

-Нүдэнд тууралт гарсан бол, 20%-ийн альбуцидын уусмалаас нүдэнд дусаана.

- Хэрэв бэлэг эрхтэн, амны хөндийн салст бүрхүүлд тууралттай байвал бэлэг эрхтнийг цэвэр усаар угааж тос түрхэх, амны хөндийг хооллосны дараа тогтмол буцалсан усаар, тамединыуусмалуудаар өдөрт 2-3 удаа зайлах шаардлагатай.

- Гадаа гарч болохгүй

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

- Өвчилсөн хүмүүсийг тусгаарлах

- Хэрэв та өвчилсөн хүнтэй цуг байсан урьд нь салхин цэцгээр өвчлөөгүй  бол эмчийн заавраар биеийн дархлаагаа дэмжих эм болон витамин эмчилгээг хийнэ.

Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрвэл юуны түрүүнд эмчид хандаарай.

Х.Алтанзагас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан