Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг батлаад 10 жилийн нүүр үзсэн ч нийт иргэдийн дөнгөж 10 хувь нь газраа өмчилж авсан гэх итгэмээргүй баримт бий. Газар бол зөвхөн дээр нь гэр байшин барьж оршин суухаас гадна эдийн засгийн эргэлтэд орох хамгийн үнэ цэнэтэй баялаг. Гэлээ ч хөрөнгийн эрхийг нь баталгаажуулж өгөхгүй л бол иргэн хэдий газартай байлаа гээд нэмэргүй. Уг нь энэ ажлыг төр идэвх санаачилгатай хийсэн бол бид ийм инээдэмтэй ч гэмээр, өрөвдөлтэй ч гэмээр байдалд орохгүй байлаа. Харамсалтай нь өнөөдөр хувь хүн газраа өмчилж авахын тулд хот, дүүргийн дарга даамлуудын аяыг харж, дорой царайлан суухаас аргагүйд хүрээд байна.
Иргэдийн хувьд газар өмчилж авна гэдэг амар ажил биш. Төрийн байгууллагуудаас хамгийн их ачаалалтай нь газрын албад. Газрын албанд дугаарлаж, материал бүрдүүлж өгөхийн тулд дор хаяж долоо хоногийн ажлаа алдах хэрэгтэй болно. Газрын албадын ачааллаас гадна мэдээллийн тодорхой бус байдал иргэдийг хамгийн их чирэгдүүлдэг.
Тодруулбал, тухайн дүүрэгт ямар хугацаанд ямар хэмжээтэй газар өмчлүүлэх талаар иргэддээ нээлттэй мэдээлдэггүй. Жил бүр иргэдэд газар өмчлүүлэх ажлыг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр гаргадаг гэх бөгөөд аль дүүргийн иргэн, хэзээ газраа өмчлөх боломжтойгоо мэдэх ямар ч боломжгүй. Зав зай гарсан үедээ дүүргийнхээ газрын албаар орвол “Материал хүлээж авахгүй, газар өмчлүүлэхгүй байгаа...” гэсэн бүрхэг үгээр ам таглана. Хэзээ, хэрхэн гэдгийг тодруулах гэвэл “Мэдэхгүй ээ, тодорхойгүй байгаа” л гэнэ. Ёстой аз таарсан хүнд л материал хүлээн авч буй тэр торгон агшин нь тохиодог байх. Бодит байдал ийм байхад иргэд яаж газраа өмчилж авах билээ.
Өөрсдөө ийм бүрхэг ажиллаж байгаа төрийнхөн хэвлэл мэдээллээр “Газар өмчлөл удааширч буй нь иргэд идэвхтэй холбоотой” гэсэн амьдралаас тасархай юм ярихыг яана. Саяхан нэг дүүргийн Газрын албаны дарга “300 мянган хүн амтай дүүрэгт тавхан мэргэжилтэн ажилладаг учраас ачааллаа дийлэх ямар ч боломжгүй. Одоо бүр илүү цагаар ажилласаар байгаад өнөө таван хүн маань ядаргааны туйл болоод эмнэлэгт хэвтэж байна” гэж ярив. Үнэхээр тийм нөхцөл байдал байгаа бол төр арай өөр алхам хийх ёстой бус уу. Ажиллах хүч, төрийн үйлчилгээний салбарт эрэлтээ дийлэх нийлүүлэлт байх хэрэгтэй баймаар. Ямартай ч, энэ мэт жишээнээс үзэхэд төр буюу иргэдээ төлөөлөх давуу эрхтэйгээр ажиллаж буй хүмүүс газар өмчлүүлэх ажлыг түргэн шуурхай, оновчтой зохион байгуулж чадахгүй байгаа нь илт байна.
Харин төрийн хийж чадахгүй байгаа ажлыг төсөл хөтөлбөрийн байгууллага арай дээр түвшинд гүйцэтгэж буй. Жишээ нь, Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөл гэр хорооллын иргэдэд хашааны газрыг нь өмчлүүлэх, хөрөнгийн эрхийн бүргэлд бүртгүүлэхэд нь цогц дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ бас л учир дутагдалтай тал бий. Юу гэвээс, энэ төсөл иргэн бүрт тэгш тусламж үзүүлэхгүй. Угаасаа тийм боломж байхгүй учраас дэмжлэг үзүүлэх иргэдийг санаандгүй байдлаар сонгодог аж. Иргэн таны аз ивээж “бинго” хожвол төслийнхөн таны өмнөөс бүх материалыг нь бүрдүүлээд, газрыг тань маш богино хугацаанд өмчлүүлээд өгнө. Харин азгүй бол төрийн болхи ажил хэзээ цэгцрэхийг хүлээж суух сонголт л танд үлдэнэ. Өрөвдөлтэй байгаа биз.
Энэ нь өнгөн дээрээ зөвхөн газар зохион байгуулалтын ажлын уялдаа холбоогүй, урагшгүй байдал юм шиг боловч үнэн хэрэгтээ манай нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамгийн том гажуудлын илэрхийлэл юм. Аливаа өмч хөрөнгө заавал бүртгэлтэй, хариуцах эзэнтэй байж л үнэ цэнэтэй болдог. Үгүй бол эсрэгээрээ. Иргэдийн амьжиргаа төдийлөн сайжрахгүй, банкнаас сайн нөхцөлтэй зээл авч чадахгүй, барьцаа хөрөнгийн чадамжгүй байгаа нь ердөө л газар өмчлөх эрхийн харилцааг муу зохицуулсантай холбоотой. Монголын эдийн засгийн анхдугаар форумыг 2010 онд зохион байгуулах үеэр дэлхийн нэрт эдийн засагч Эрнандо Де Сото хүрэлцэн ирж “Танай улсад 7.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэх өмч ямар ч бүртгэлгүй, үхмэл хөрөнгө хэлбэртэй байна.
Үүнийгээ нэн даруй цэгцэлбэл уул уурхайгаасаа ч илүү үр өгөөж хүртэнэ шүү” гэж захиад явсныг тод санаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл Монголын төрөөс энэ чиглэлд хүч хөрөнгө зарж, дорвитой ажил хийсэнгүй. Одоо хотын дахин төлөвлөлт нэрээр газар эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг улам бүр удаашруулж, зогсонги байдалд орууллаа.
Иргэн бүртээ газар өмчлүүлэх ажлыг үнэхээр хийе л гэж бодож байгаа бол зохион байгуулалт, сэтгэлгээгээ шинэ түвшинд гаргах хэрэгтэй. Иргэд нь төрөөсөө юм гуйж царайчлаад байгаа юм шиг бус, төр нь иргэндээ тусалж, түргэн шуурхай үйлчилж байж л энэ ажил амжилтад хүрнэ. Тэгж чадахгүй бол дахиад 10 жилийн дараа иргэдийн 20 хувь нь ч газраа өмчилж чадаагүй байх вий.