gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ИНЭЭДТЭЙ УЛСТӨР

Ч.Болортуяа
Улс төр
2013-04-05
0
Twitter logo
Ч.Болортуяа
0
Twitter logo
Улс төр
2013-04-05
ИНЭЭДТЭЙ УЛСТӨР

Хаврын синдром ба парламент ...

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хаврын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгчийг “Монголд шударга ёс тогтож эхэлж байна” хэмээн ярьж байхад “битгий худлаа яриад бай. Худалч амьтан бэ” хэмээн тэсгэл алдан хашгирч орхив.

Нээлтийн ажиллагааны сонирхол татам үйл явдлууд үүгээр дууссангүй. УИХ-ын дэд дарга Л.Цог мөн л  “Өмнөх  ерөнхийлөгчөө шоронд хийчихээд юун шударга ёс яриад байгаа юм бэ” хэмээн уурласаар чуулганыг орхив.

УИХ дахь “Шударга ёс” эвслийнхэн ийнхүү нэг хоёроороо гарч байх үед МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүлээн зөвшөөрч чадахгүй нь гэсээр бөөнөөрөө мөн л гарч одов.

МАН –ын бүлэг нээлтийн ажиллагаанд үг хэлэхийг хүссэн ч тэдэнд боломж олдоогүй учир бүгд ширээн дээрээ хэлэхийг хүссэнээ бичиж тавьсан нь энэ хаврын чуулганыг анхнаас нь сонирхол татам болгов.

Ардын намын гишүүд Ерөнхийлөгчийн худал үгийг сонсохыг хүссэнгүй Сүхбаатарын талбайд өөрсдийн зохион байгуулсан жагсаалдаа оролцохыг илүүд үзсэн хэмээн араас нь тайлбар өгсөн.

Хамгийн инээдтэй нь Ардын намынхан талбай дээр иргэдтэйгээ гар барин хувьсгалч байдлаар үг хэлэх нь цаанаа л нэг нүдэнд дасамгүй харагдаж байсныг нуух юун.

Нөгөө том дарга нар ордноос гарч “гудамжинд гарсан нь” зарим иргэдийн инээдийг ч хүргэх шиг болоод өнгөрөв.

Нөгөөтэйгүүр төрийн ордны чуулганы танхимд Ерөнхийлөгчийн магтаалыг сонсон алга ташин суух Ардчилсан намын бүлэг ч бас хөөрхийлөлттэй.

Ерөнхийлөгчийн хэлсэн магтаал бус зэмлэлийг бид дахин онцлон хүргэвэл:

“бид хүнээ мартаад байна. Энд л бидний гол алдаа. Бид уул уурхай, бүтээн байгуулалт, шинэчлэл гээд олон зүйл ярьж байна. Хүнээ хэзээ ярих юм вэ?

·         Хавар цагт махны үнэр ч авч чадахгүй хонож байгаа айл олон байна.

·         Намар болоход аяга самраас 10 төгрөг унагах гэж суудаг хүмүүсээ яах вэ.

·         Эмнэлгийн хонгил дүүрэн зулаад хэвтчихсэн өвчтэй, ханиадтай хүүхдүүдээ яах вэ.
 
·         Нэг ангид 70, 80-аараа сууж хичээллэх сурагчдаа яах вэ? Цэцэрлэгт орж чадахгүй гэртээ цоожлогдон айж бүлтэгнэх нялхсаа яах вэ.

·         Төрөх газар ор олдохгүй өнөө маргаашгүй нярайлах гэж яваа тулгар биетэй сандарсан ээжийн зовлонг хэн нимгэлэх вэ?

·         Харж хандах хүнгүй ганцаардлын галд унасан ахмадуудаа яах вэ?

·         Гудамжинд таних тэмдэггүй харанхуйд тэмтчиж яваа хараагүй, эсвэл өндөр шатнаас унаж гэмтэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ яах вэ” хэмээсэн нь энэ Монголыг эзэнгүй байгааг сануулж буй мэт.

МАН-ын “худлаа улстөр”, Ардчилсан намын хөөрцөглөл яах вэ энэ улс орон чинь хүнээ мартаад байна.

Уг нь бол  МАН УИХ-д бүхэл бүтэн 25 гишүүнтэй хүчтэй сөрөг хүчин. Гэтэл  эрх баригчдад хяналт тавьж, ажилд түлхэц өгөх арга барил нь арай л “инээдтэй” эхэллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан