2019 оны зун анх надад гадаадын жуулчдыг Монголын говиор дагуулж явах завшаан тохиосон юм. Миний сайн мэддэг онцын үзэх зүйлгүй гэж боддог байсан говь нутагт ямар олон өөр бүтэцтэй гайхалтай газрууд, урьд өмнө харж байгаагүй зэрлэг амьтад байдгийг хараад би маш их гайхаж, зарим үед нүдэнд нулимс хурж байсан билээ. Өвөрмөц бүтэцтэй “Бага газрын чулуу” гэх энэ газар би гэр чулуу байдаг гэж сонсон жуулчиндаа үзүүлэх гэж баахан явж, хөгөө тарьж байснаа санаж байна.
Монголын Grand Canyon гэгддэг Цагаан суварга. Урьд өмнө далайн ёроол байсан хэмээн ярьдаг юм билээ. Солих хувцастайгаа очоод клип хийлгэчихсэн ч болохоор, инстаграмын зургаа битүү Цагаан суварга болгосон ч уйдмааргүй гоё газар даа. Үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд алдартай Баянзаг, домогт өгүүлснээр эндээс үлэг гүрвэлийн жижиг ясны хэлтэрхий олдох магадлалтай гэдэг. Гэхдээ соёлтой жуулчид маань нэг харж сайхан сэтгэлийн таашаал авчхаад дараагийн жуулчиндаа мөн харж баясах боломж үлдээхээ мэддэг нь сайхан. Хонгорын элсний орой дээр авирахын тулд анх уралдаж эхэлсэн тэмцээн маань 2 цаг үргэлжилж орой дээр нь хөлстэйгөө холилдсон би хамгийн сүүлд хэзээ ийм дасгал хийснээ гайхаж орхиж билээ.
Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг дээ. Тийм юм байна лээ. Үнэхээр л тэмээн дээрээс наран ойрхон санагдаж илүү элч дулаан мэдэрч таатай бөгөөд туйлын тайван санагдах нь говийн амар амгалан гэлтэй. Алсыг харах зөөлөн хирнээ гунигтай нүд нь яагаад ч юм гүн гүнзгий олон бодлыг төрүүлж орхино. Хонгорын элс дагуу тэмээ унаж, хармаг түүж идээд л өөрийгөө Арабын гүнж болсноор төсөөлж урьд өмнө мэдрээгүй сайхан мэдрэмжийг ёстой л нэг говиос мэдэрсэн юм даа. 2 цаг тэмээ унасны маргааш нь манай жуулчин сайн алхаж явж чадахгүй хэсэгтээ амрах болж билээ.
Удаан үргэлжилсэн аялал маань дуусах тийшээгээ хандаж Хустайн нуруу орох боллоо. Битүү ой модоор хүрээлэгдсэн дархан цаазат энэхүү газар цаанаа л нэг сүрдэм. Тэнд тахь, бүргэдийн дэгдээхий, тарган тарвага, буга гэхчлэн олон амьтдыг харж инээж баясаж явсан юм. Хүмүүс бид байгалиасаа холдох аргагүй хүйн холбоотой гэдгийг би олон олон аяллаас мэдэрдэг. Гайхан биширмээр сүрлэг уул усыг харж, цэцгэн дунд төөрсөн мэт сүрлэг хангайг би үзсэн ч сэтгэл зүрхийг минь уярааж, яагаад ч юм эх дэлхийн талаар, улаа бутран газарт шингэж буй нарны талаар, тэмээний нүдэнд харагдаж алсад бэлчсэн бодлын талаар надад говь л бодогдуулдаг. Уудам, тайван, гайхалтай.
Хангай газрууд ижилхэн байдаг бол Говийн бүх л газар өөрийн гэсэн онцлогтой, өөр өөр байсан. Нэг нууц хэлэхэд жуулчны баазууд нь хангай газрынхаас үйлчилгээ, хоолоороо ялгагддаг шүү. Говиор аялахад та хэзээ ч уйдмааргүй инстаграмын гоё зургуудтай болохоос гадна Монголоо улам илүү таньж мэдэх, хайрлах боломж юм шүү аялагчид аа!
Дэлгэрэнгүйг joinme.mn-ээс хүлээн авна уу.