- Хүүхдүүдийг суралцах чадвараар нь ялгаварлаж, хүссэн хичээлээрээ ЭЕШ өгөх эсэхэд нь нөлөөлөх болжээ
- ЕБС-ийн ихэнх сургууль хичээлийн эхний долоо хоногт эцэг эх, сурагчтай гуравласан гэрээ байгуулдаг бөгөөд тус гэрээнд “Сурагч сурах явцад идэвхгүй байсан, хичээлийн дүн муу гарсан, сургуулиас зохион байгуулсан сонгон, давтлагад хамрагдаагүй тохиолдолд ЭЕШ өгч болохгүй” гэсэн заалт байдаг аж
- Ийнхүү сургалтын чанараа сайжруулахыг хичээж, багш нарын хөдөлмөрийг үнэлж буй нь сайшаалтай ч, багшийн болон сургуулийн чансаа шалгалт өгсөн хүүхдүүдийн онооны дунджаар тодорхойлогддог болсон учир хүүхдүүдийг суралцах чадвараар нь ялгаварлаж, хүссэн хичээлээрээ ЭЕШ өгөх эсэхэд нь нөлөөлөх болжээ
Сүүлийн жилүүдэд аймаг, дүүргийн боловсролын чансааг тухайн жилийн ЕБС төгсөгчдийн элсэлтийн шалгалтын дундаж оноогоор үнэлдэг болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс удирдах албан тушаалтнууд нутгийнхаа боловсролын салбарын нэр хүндийг шавхайтай хутгахгүйн тулд элсэлтийн ерөнхий шалгалтад (ЭЕШ) сурагчдаа сайн бэлтгэсэн сургууль, багшийг урамшуулж, мөнгөн шагнал олгодог болжээ. Тухайлбал, Дорноговь аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг нэг сая, бэлтгэсэн багшийг 500,000 төгрөгөөр урамшуулдаг бол Увс аймагт шавь нь 800 оноо авбал багшийг нь 300 мянган төгрөгөөр, 750-799 оноо авсан бол 50-100 мянган төгрөгөөр шагнадаг аж.
Мөн ихэнх аймаг, дүүрэг төгсөгчдийн онооны дунджаар багш нарын ажлын үр дүнг харж, үнэлдэг байна. Ийнхүү сургалтын чанараа сайжруулахыг хичээж, багш нарын хөдөлмөрийг үнэлж буй нь сайшаалтай ч, багшийн болон сургуулийн чансаа шалгалт өгсөн хүүхдүүдийн онооны дунджаар тодорхойлогддог болсон учир хүүхдүүдийг суралцах чадвараар нь ялгаварлаж, хүссэн хичээлээрээ ЭЕШ өгөх эсэхэд нь нөлөөлөх болжээ. Саяхан 12 дугаар ангийн дүү маань утас цохин “Би хуульч болох хүсэлтэй ч тооны хичээлд маруухан. Гэвч хуулийн ангид орохын тулд математикаар ЭЕШ өгөх зайлшгүй шаардлагатай юм байна.
Манай сургууль сонгон, давтлагад яваагүй хүүхдэд шалгалт өгөхийг зөвшөөрдөггүй. Ямар хичээл сонгож, гүнзгийрүүлэн судлахаа намар шийддэг юм.
Гэтэл багш маань “Чи сонгон, давтлагад явдаггүй, хичээлд идэвхгүй оролцдог, хоосон толгой. Тиймээс энэ хичээлээр шалгалт өгч, муу оноо “чирээд”, сургуулийн нэр сэвтээх хэрэггүй” гээд тус хичээлээр ЭЕШ өгөхийг маань зөвшөөрсөнгүй. Математик ойлгодоггүйгээс болж хуульч болох мөрөөдлөө биелүүлж чадахгүйд хүрчихлээ. Нийгмийн ухаан, англи хэлээр шалгалт өгвөл ямар мэргэжил эзэмших боломжтой вэ” гэж асуулаа. Энэ асуудал сургууль төгсөж буй ихэнх хүүхдэд тулгардаг бөгөөд үүнээс болж сургуулиа солих, мөрөөдлөө орхих тохиолдол цөөнгүй гардаг байна.
Үүгээр ч зогсохгүй, нэг хүүхэд гурваас дээш хичээлээр ЭЕШ өгөхийг нь хориглодог сургууль ч олон бий. Тухайлбал, Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн төгсөгчид шалгалт өгөх хичээлээрээ илүү цагийн давтлага авдаг байна. Гэхдээ нэг хүүхэд хамгийн ихдээ дөрвөн хичээл сонгож, гүнзгийрүүлэн судлах боломжтой бөгөөд давтлагад суугаагүй бол тус хичээлээр шалгалт өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, дөрвөөс дээш хичээлээр шалгалт өгөхийг сургуулийн захиргаа зөвшөөрдөггүй аж. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн төгсөгч “Манай сургууль сонгон, давтлагад яваагүй хүүхдэд шалгалт өгөхийг зөвшөөрдөггүй. Ямар хичээл сонгож, гүнзгийрүүлэн судлахаа намар шийддэг юм.
Хэрэв буруу хичээл сонгож, өөрчлөхийг хүссэн тохиолдолд багшдаа хүсэлт гаргана. Онц сурдаг, тухайн хичээлийн шалгалтаа сайн өгөх боломжтой хүүхдийг багш нар давтлагад суухыг нь зөвшөөрч, дуртай хүлээж авдаг. Харин сурлага тааруу бол олон хичээлээр шалгалт өгөх тухай санах ч хэрэггүй. Үүнээс болж хүссэн мэргэжлээ эзэмшиж чадахгүй хохирсон хүүхэд их байдаг. Багш нарын хувьд хүүхдүүдийн дундаж оноо өндөр байх нь л чухал” гэлээ.
Сурагчдыг суралцах чадвараар нь ялгаварлаж, ЭЕШ өгөхийг шаардах болон эс өгөхийг тулгах нь багшийн ёс зүйг зөрчиж буй хэрэг юм.
ЕБС-ийн ихэнх сургууль хичээлийн эхний долоо хоногт эцэг эх, сурагчтай гуравласан гэрээ байгуулдаг бөгөөд тус гэрээнд “Сурагч сурах явцад идэвхгүй байсан, хичээлийн дүн муу гарсан, сургуулиас зохион байгуулсан сонгон, давтлагад хамрагдаагүй тохиолдолд ЭЕШ өгч болохгүй” гэсэн заалт байдаг аж. Үүнд сурагч, эцэг эх гарын үсэг зурахгүй байх боломжгүй. Учир нь тухайн сургуульд хүүхдээ сургахыг хүсэж байгаа л бол гэрээ байгуулах нь бичигдээгүй хууль аж. Харин хичээлийн жилийн төгсгөлд дээрх гэрээгээ өмнөө бариад, шалгалт өгөх эрхийг нь хааж, өөрсдийн нэр төрийн төлөө түмний хүүхдийн ирээдүйг “булшилдаг” байна. Үүнтэй холбоотой гомдол Боловсролын үнэлгээний төвд цөөнгүй ирдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Тус байгууллага тухайн аймаг, дүүргийн боловсролын газар, сургуулийн захиргаатай холбогдож, сануулдаг ч “гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна” гэх тайлбар тавьдаг байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяа “Манай байгууллагад иргэдээс ийм гомдол их ирдэг. Зарим тохиолдолд бидэнтэй холбогдож, хичээлээ нэмж бүртгүүлэх нь ч бий. Ер нь багш нар хүүхдийн ЭЕШ өгөх, эсэхийг нь шийдэж болохгүй. Хүний эрхэнд халдаж байгаа хэрэг шүү дээ. Сурагч хамгийн багадаа хоёр хичээлээр, ихдээ 10 хичээлээр шалгалт өгөх боломжтой.
Гэвч өөрийн болон сургуулийн нэр хүндийг өсгөж, аймаг, дүүргийнхээ ЭЕШ-ын дундаж оноог нэмэгдүүлэхийн тулд хүүхдийн сурах эрхэнд халдах явдал газар авч байна.
Үүнд хөндлөнгөөс нөлөөлж оролцох эрх хэнд ч байхгүй” гэж тайлбарлалаа. Сурагчдыг суралцах чадвараар нь ялгаварлаж, ЭЕШ өгөхийг шаардах болон эс өгөхийг тулгах нь багшийн ёс зүйг зөрчиж буй хэрэг юм. Багшийн ёс зүйн дүрэмд сурагчдын суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүй хандаж, сурлагын амжилтыг бодитой үнэлэх, сурлагын түвшин, суралцах чадвараас нь болж хичээлээс хөөх, шилжүүлэх зэргээр сургууль завсардуулахгүй байх гэх мэт олон заалт бий. Хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд, багшлах эрхийг нь түдгэлзүүлэх хүртэлх арга хэмжээ авдаг.
Гэвч өөрийн болон сургуулийн нэр хүндийг өсгөж, аймаг, дүүргийнхээ ЭЕШ-ын дундаж оноог нэмэгдүүлэхийн тулд хүүхдийн сурах эрхэнд халдах явдал газар авч байна. Нэг жишээ дурдахад, энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сараас эхэлсэн. Гэтэл 32 мянга орчим шалгуулагчаас одоогийн байдлаар ердөө 1210 сурагч л шалгалт өгөх хичээлээ бүртгүүлсэн байна. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс арав дахин бага тоо юм.
Үүний учир нь, нэгдсэн байдлаар ЭЕШ өгөх хичээлийн бүртгэлийг сургуулиас хийхийг багш, сурагчдад үүрэг болгосонтой холбоотой аж. “Хөл хорио дуусаж, хичээл орж эхлэхээр багш бүртгэнэ гэсэн” гэх тайлбарыг төгсөх ангийн сурагчид өгч байлаа. Мөн Боловсролын үнэлгээний газраас мэдээлж буйгаар жил бүр нийт шалгуулагчийн 75 орчим хувь нь 4-5 хичээлээр ЭЕШ өгдөг байна. Хүүхдүүд цөөн хичээлээр шалгалт өгдөг нь дээрх асуудалтай холбоотой болохыг үгүйсгэх аргагүй юм.
Даваасүрэн Отгонбаяр
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ