Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар тодрууллаа.
Тэрээр, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг болон хуулийн төсөлд орж буй нэмэлт өөрчлөлтүүдийн талаар дараах мэдээллийг өглөө.
ГУРВАН ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ 5.2 САЯ ХҮН ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЖЭЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, 2015 онд батлагдсан уг хууль 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үндсэндээ хоёр жил зургаан сарын хугацаанд үргэлжилж байна. Өнгөрөгч зургаадугаар сарын 30-ны статистик мэдээллээр 5.2 сая зөрчил бүртгэж, шийдсэн байна. Иргэд Зөрчлийн тухай хуулийг хүчингүй болгох, өөрчлөх тухай санал шүүмжлэл хэлдэг. Үүний шалтгаан нь 5.2 сая хүн гурван жил хүрэхгүй хугацаанд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээсэнтэй холбоотой.
Зөрчлийн тухай хууль нь Монгол Улсын нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулдаг 280 гаруй хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг нь хүлээлгэдэг хууль юм. Зөрчлийн тухай хууль нь бие даасан хариуцлагын тухай хууль гэхээсээ илүү 280 гаруй хуулиар нийгмийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийн тодорхойлолтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг хууль юм.
Зөрчлийн тухай хууль нь Монгол Улсын нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулдаг 280 гаруй хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг нь хүлээлгэдэг хууль юм.
Иргэдийн нийт гаргасан зөрчлийн 96-97 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчил эзэлдэг. Энэ нь насанд хүрсэн хүн бүр тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой.
Бидэнд Зөрчлийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлага байна. Дараах зарчмын өөрчлөлтүүдийг Зөрчлийн тухай хуульд оруулахаар зорьж байна. Үүнд:
- Өмнө нь Эрүүгийн хуульд хуульчлагдсан байсан, жижиг гэмт хэргүүд гэж томьёолж байгаа зөрчлүүдийг буцааж Эрүүгийн хууль руу шилжүүлэх. Өөрөөр хэлбэл жижиг, том хулгай гэж ялгах шаардлага байхгүй. Харин үүнийг шийтгэл оногдуулахдаа л ялгах ёстой. Гэмт хэргийн тоо маш их өсөх сөрөг талтай. Хоногт 200 гаруй зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгддэг ба зарим шөнө 10-15 гэмт хэргийн дуудлага ирдэг. Тэгэхээр зөрчлийн дуудлага мэдээлэл гэмт хэрэг гэж бүртгэгдэн тоо нь өснө гэсэн үг.
- Зөрчлийн хууль бичигдэхэд 250 хуулийн хариуцлага гэдэг хэсгийг тастаж авсан нь буруу байсан. Энэ нь салбарынхаа хуульд үлдчихсэн. Тэгэхээр бид 2300 зөрчлийг дахин шинээр томьёолно. Зарим төрлийн зөрчлийг нэгтгэнэ, давхардлыг арилгана. Хэм хэмжээний бүрдлийг шийднэ.
Зөрчлийн шинж чанар, зөрчил үйлдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгууль ногдуулна. Торгууль нь дээд доод хязгаартай байх юм.
- Туйлын тодорхой заалттай байна. Торгууль тодорхой байна гэсэн үг. Зөрчлийн шинж чанар, зөрчил үйлдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгууль ногдуулна. Торгууль нь дээд доод хязгаартай байх юм. Зарим төрлийн зөрчлүүдэд баривчлах шийтгэл оногдуулах шаардлага байна. Тухайлбал шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд шүүгч тэр дор нь захирамж гаргаж баривчлах шаардлага оногдуулна. Энэ нь шүүхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлдэл. Гэтэл 2017 оны нэмэлт өөрчлөлтийн үед танхимаас санал гаргаж баривчлах шийтгэлийг унагаасан. Өөрөөр хэлбэл зуун мянган төгрөг төлөөд шүүх хуралдааныг хэдэн ч удаа тасалдуулж болно гэсэн зүйл байгаа.
- Торгуулийг хугацаанд нь буюу 7-10 хоногийн дотор төлсөн тохиолдолд шийтгэл, торгуулийг 50 хувиар бууруулна. Энэ нь бусад улс орнуудад байдаг эрхзүйн хөшүүрэг юм. Тухайлбал, ОХУ-д замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөд торгуулийн тасалбар хүлээж авсан хүн долоо хоногийн дотор төлбөл 50 хувь бага төлдөг хууль бий.
- Зөрчлийн тухай хуульд орж буй хамгийн том өөрчлөлт бол дийлэнх зөрчилд сануулдаг үе шат орж ирж байна. Хүний амь, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулахааргүй зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтнууд 7-10 хоногт шаардлага өгч, сануулдаг байх юм. Заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол зөрчлийн харилцаа үүсэж, торгууль шийтгэлийг ногдуулна. Зарим төрлийн зөрчилд сануулах боломж байхгүй. Эдгээр нь замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой.
Монгол Улсад дэг журам тогтоож байгаа хоёр хууль нь Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль юм. Нийгэмд харьцангуй бага хор хохирол учруулж байгааг нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулна. Харин нийгэмд илүү аюултай хор хохирол учруулсныг Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Эдгээр хоёр хууль нь хоорондоо уялдаатай.
ЗӨРЧЛИЙН 88100 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛЖЭЭ
Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог, 2017 оны долоодугаар сараас энэ оны эхний хагас жилийн байдлаар Прокурорын байгууллагаас хийж гүйцэтгэсэн ажлын талаар илтгэл тавилаа. Дээр дурдсан хугацаанд Монгол Улсын хэмжээнд 532 мянган зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, газар дээр нь хялбаршуулсан замаар хянан шийдвэрлэсэн таван сая 489 мянган шийдвэрлэлтэд прокурор хяналт тавьсан байна. Зөрчлийн 88100 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. Прокурорын байгууллага батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
ИРГЭД, ААН ХУУЛИЙГ УНШААД ОЙЛГОХ, ЯМАР НЭГ ЭРГЭЛЗЭЭГҮЙ БАЙДЛААР ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЮМ
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр тусгай ангид заасан зөрчлүүдийг тодорхой болгож, иргэд, ААН хуулийг уншаад ойлгох, ямар нэг эргэлзээгүй байдлаар хуулийг дагаж мөрдөх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн анх удаа буюу тодорхой төрлийн зөрчлүүд дээр зөрчлийн үр дагаврыг арилгах зөрчлийг засах бололцоог олгоно.
ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат, 2018 онд 39 тэрбум гаруй төгрөгийн торгууль ногдуулж ажилласан байна. Гэтэл үүний 19 тэрбум орчим төгрөгийн торгууль одоог хүртэл төлөгдөөгүй байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу хүлээлгэх хариуцлагыг оновчтой тогтоогоод, хэрэгжүүлбэл иргэдийн зөрчлүүд багасна. Иргэд хуулийг торгох, шийтгэх гэсэн талаас нь хардаг. Харин тухайн хуулийг хэрэгжүүлснээр ямар эрхзүйн соёлыг үүсгэж, ирээдүйн үр хойчид журамтай нийгмийг үлдээхэд тустай вэ гэдгийг олж харах нь зүйтэй.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Зөрчлийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэгч 30 гаруй байгууллагын төлөөлөл, 150 гаруй хүн оролцсон юм.