Жил бүрийн намар модны навчис гудамжаар хөглөрч хог болдог нь аливаа хотын уламжлалт дүр зураг биз ээ. Тэгвэл унасан навчийг байгаль экологи, хүрээлэн буй орчинд тустай, өөрт хэрэгтэй байдлаар ашиглах аргуудыг дэлхийн хотууд хэрэгжүүлж байна.
Зарим хотууд навчсыг цуглуулан хөдөө аж ахуйд бордоо болгон ашиглаж байгаа бол зарим нь түүгээр цаас бүтээж байна. Тухайлбал Украины Киевийн их сургуульд биотехнологичоор сурч байсан Валентин Фречка хаягдал навчаар цаас хийх аргыг 2018 онд боловсруулсан ба Кени, Тунис, АНУ зэрэг улсад танилцуулж байжээ.
Энгийн цаас бүтээх аргаас маш хямд өртгөөр, байгальд ээлтэйгээр бүтээх түүний технологийг Дани, Финланд улсууд ихээр сонирхсон ба Фречка одоогоор Украины "Житомир" картон цаасан хайрцгийн үйлдвэрт "Re-leaf Paper" гэж нэрлэх болсон технологио нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Фречкагийн хэлснээр хэрэв дэлхий даяар жилд 10,000 тонн навчны цаас үйлдвэрлэвэл цаас үйлдвэрлэхийн тулд жил бүр тайрдаг 17 сая модны 2 хувийг орлох юм.
Түүний судалгаагаар 20 мянган хуудас цаас бүтээхэд 1681 кг навч хэрэг болдог ба энэ нь 10 мод тайрахаас сэргийлдэг байна. Мөн цаасны нэг тонн түүхий эдийг навчнаас гаргаж авахад 450 ам.доллар зарцуулсан бол, энгийн модоор хийхэд доод тал нь 650 ам.доллар зарцуулах юм.
Гэхдээ навчаар хийсэн цаасан нь бидний ихэвчлэн хэрэглэдэг цагаан цааснаас өнгө болоод хэрэглээний хувьд ялгаатай. Үүгээр картон цаас, бэлгийн боодол, ариун цэврийн цаас, нэг удаагийн хэрэглээний аяга, таваг, сав, баглаа зэргийг хийдэг байна. Харин Герман, Японы эрдэмтэд өргөн хэрэглээний цаасыг царс, фикус модны навчаар хийхээр оролдож байгаа аж.
Фречкагийн санаа анхдагч нь биш бөгөөд ойролцоогоор зуун жилийн өмнө Францын байгаль судлаач Эдмон Перье энэ санааг дэвшүүлж байсан ч үйлдвэрлэх оролдлого хийж байгаагүй.
Уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяар нөлөөлж, ой мод, байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах шаардлагатай өнөө үед хаягдал навчаар цаас бүтээх нь маш зөв санаа болохыг судлаачид онцолсон юм.
Эх сурвалж: Kyivpost, Ecoreactor, Thespruce