gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Татварыг хөнгөлөх, чөлөөлөх зэрэг урамшууллын хөшүүргийг бий болгоно

Нийгэм
2009-03-14
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-03-14
Мөдхөн ТОП компаниуд тодрох гэж байна. Энэ жил найм дахь удаагаа Монголын шилдэг аж ахуйн нэгжууд шалгарч, олон нийтэд нэрээ дуудуулах болно.

Засгийн газартай хамтран зохион байгуулдаг энэ шалгаруулалтын талаар МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүйтэй уулзлаа.

-Энэ жилийн шалгаруулалт урд өмнөхөөсөө юугаараа онцлог болох бол оо?

- Шалгаруулалтын гол үндсэн үзүүлэлтүүд хэвээр байна. Өөрөөр хэлбэл, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан жинтэй хувь нэмэр, ололт амжилтыг нь уралдуулан өргөмжлөгдөх юм. Харин энэ удаагийн онцлог нь аж ахуй нэгжүүд хэрэглэгчдэд чиглэсэн шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээг бий болгосон, тэдний эрх ашгийг хамгаалах талаар бодитой юу хийсэн талаар түлхүү дүгнэх болно. Түүнээс гадна эдийн засгийн салбаруудын ТОП 100 компанийг шалгаруулахаас гадна "Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ТОП-10" компани, банк бус санхүүгийн байгууллагын ТОП-10, ТОП-5 банк болон шилдэг аж ахуйн нэгжид өрсөлдөгч ТОП-50 компанийг тус тус зохих үзүүлэлтээр шалгаруулна.

-Шалгаруулалтын гол үзүүлэлтийг танайх Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын судалгааны үндсэн дээр тулгуур болгодог бил үү?

-Тиймээ. Тухайлбал, компанийн борлуулалтын нийт хэмжээ, орлогын болон гаалийн татварууд, НДШ-ийн төлбөр, шинээр бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалтын хэмжээ зэргийг дурьдаж болох юм.

-Тэгвэл заавал аж ахуйн нэгжүүдээс материал авах нь ямар учиртай юм бэ?

-Шалгаруулалтанд хавсаргах материал зайлшгүй хэрэгтэй байдаг. Танхим эдгээр материалаар мэдээллийн нэгдсэн бааз үүсгэдэг юм. Ийм мэдээллийн бааз ямарч газар байдаггүй.
Дэлхийн зарим улс орнууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр нь баячуудаа жагсаадаг.

-Жагсаалтаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд цацдаг билээ. Манай улс ингэж баячуудаа ил гаргах боломжтой юу?

-Уг нь болохгүй зүйл байхгүй, гаргаж болно. Гэхдээ нэг асуудал байна. Манайхан элдэв татвар хураамжаас болгоомжлоод орлогынхоо дүн мэдээг үнэн зөвөөр ер гаргадаггүй. Хоёрт, ил гаргалаа гэхэд ямар нэгэн байдлаар тухайн бизнес эрхлэгчтэй зөвшилцөх хэрэгтэй. Энэ бол ёс зүйн асуудал.

-Шилдэг компаниар шалгарна гэдэг нь тухайн байгууллагын болон бизнесийн нэр хүндэд ач холбогдолтой. Тэгвэл шалгаруулж буй газар ТОП аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн урамшууллын давхар хэлбэрийг сонгох тал дээр бодсон зүйл байгаа юу?

-Бид өмнөх жил Засгийн газарт шилдэг аж ахуй нэгжүүдийг шагнан урамшуулах механизмын талаар санал оруулсан юм. Манай санал дэмжигдэж, энэ оноос эхлэн Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрт тусгагдсан байна лээ. Тодруулбал, ажил үйлсээрээ тэргүүнд яваа аж ахуйн нэгжүүдийн захирлуудыг төрийн одон медалиар шагнах, эсвэл татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх зэрэг тодорхой урамшууллын хөшүүрэг бий болгосон байгаа.

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар 40 мянга гаруй аж ахуйн нэгж байдаг байх аа?

-Нарийн тоо гаргая гэвэл 45 мянга байх шүү.

-Тэгвэл эдгээрээс шилдэг 150-ыг тодруулна гэдэг бага тоо биш үү?

-Тогтмол болон байнгын үйл ажиллагаатай нь 20 мянга орчим байдаг. Тиймээс үүнийг бодолцоод Танхим ТОП-150 компанийг шалгаруулдаг нь ийм учиртай.

-Жил болгоны шалгаруулалтын эхний байранд нөгөө л Эрдэнэт үйлдвэр, Төмөр зам гээд төрийн өмч давамгайлсан байгууллагууд ордог. Хамрах хүрээ, төсөөт оруулж буй татварын хэмжээгээрээ тэд үнэхээр агуу том. Харин үндэсний үйлдвэрлэгчдийг дээгүүр оруулах "арын хаалга" байж болдог уу?

-Болохгүй. Бид шалгаруулалтыг хувь, хувьсгалынх гэж ер ялгадаггүй шүү. Манай газар жил болгон ТОП аж ахуй нэгжүүдээр судалгаа хийдэг. Үүнээс үзэхэд хувийн компаниуд сүүлийн жилүүдэд дээгүүр давхих болсон нь сайшаалтай.

-Дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалж, ихэнх компаниудын ашиг орлогын төлөвлөгөө биелээгүй, татвар бага төлөгдсөн байх. Энэ нь шалгаруулалтанд нэг их нөлөө үзүүлэхгүй байх даа?

-Үгүй. Татвар буурсан нь хамаагүй. Бид гол шалгуур үзүүлэлтээ харах болно.

Б.Туяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан