gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Нямаа: “Надаар эхэлсэн эх орныг хэн дуусгахыг ард түмэн мэд юү”

Нийгэм
2009-02-09
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-02-09

Ломбын Нямаа гуай нэг хэсэг чимээгүй явсан хүн. Хан Хэнтийд суудалтай тэрбээр хот хүрээ орж ирээд бас л хэсэг чимээгүй суусан. Хааяа нэг уулзахад, гэрээрээ ном хуйгаа нухаж байгаа,гараас сайн юм гарахгүй байна. Гэхдээ зүгээр суугаагүй. Хэрвээ юм яривал тухтай сууж яримаар байна. Чи манайхаар нэг тухлаач. Манайх хотын баруун тийш, зайдуудуу байдаг болсон. Би хааяа хот руу орж ирдэг.  Амьдрал нэг л өөр харагдаад байх юм гэж өгүүлнэ. Ломбын Нямаа бол манай зохиолч, сэтгүүлч хэдэн Нямаагаасаа арай өөр, өвөрмөц. Хэн хүнтэй, хэр баргийн үг солихгүй. Үг сольж гэмээнэ ухаан сорьж арав таван үг унагаах жишээний цөлх, бодь нэгэн бөлгөө. Тэгэхдээ уншиж, судлах, ухаарах, эргэцүүлэхийн шүүлт ихтэй "Шар толгой". Заримдаа дуугарахаараа, өөр өнцгөөс, уяа зангилаа нь тайлагдахааргүй учиг хөндөж, хөвөрдөж, түүнээсээ болоод үг сөргөх, санал бодол зөрөх явдлууд гаргана. Өөрийн бодлоосоо амархан буцахгүй, үзүүр ёзоорыг нь ухаж байж санаа нь амарна. Ийм л эр. Харин саяхан тэрбээр редакцид маань ирж ийн өгүүлэв. 

-Монгол ард түмэн, эх орныхоо тухай бодож явдаг хэдэн  саналаа хэлье. Төв азийн өндөрлөгт эзэн болж, бие олсон  Хүннүгийн үеэс гэж яривал 2200 гаруй жилийн түүхтэй ард түмэн. Хүннүчүүд хүн төрөлхтөний түүхийг сэргээсэн ард түмэн гэж,  дэлхий хүлээн зөшөөрсөн. Одоо Хүннү судлал дэлхийн түүх, археологийн том судлал болчихоод байна. Маш олон орны эрдэмтэн Хүннүгийн түүхийг судалж байгаа. Хүннүгийн уугуул нутаг учраас монгол нутаг дээр эрдэмтэн судлаачид ирж, маш олон үнэтэй зүйлийг  олж илрүүлж байна. 2200 жилийн өмнө  Хүннүчүүд шүдний сойз хэрэглэж байсан гэдгийг батлахуйц таван ширхэг шүдний сойз археологоор олдсон .Үүнийг сонссон  дэлхий сэрж байна. Шүдний сойз саяхны зүйл шүү дээ. Энэ бол Хүннүчүүд ямар их соёлтой, агуу гүрэн бэ гэдгийг харуулж байгаа хэрэг. Хүннү гүрний нэг гайхалтай агуу ололт бол хүн төрөлхтөнд Төр гэдэг  "Агуу чадвар" бэлэглэсэн .Тиймээс агуу их сэтгэгч Гегель "Төв азийн өндөрлөгт аж төрж байсан нүүдэлчин аймаг бол хүн төрөлхтөнд төр удирдах агуу чадварыг бэлэглэсэн ард түмэн юм аа" гэж хэлсэн байдаг. Төр байгуулагдсанаар ард түмэн хүчирхэг болсон.

Тиймээс монголчууд  Төр гэдэг "Сюрприз"-ийг хүн төрөлхтөнд бэлэглэсэн гэж бахархах ёстой.  Хүннүгийн төрөө жолоодож байсан арга ухааны цөм нь  Мянгат, түмтийн систем юм. Тэд төрийн жолоодохуйн урлаг, төрийг хүндэтгэхүйн урлагийг бий болгохдоо төрийн өөрийн агуу сүрлэг, чанарыг илтгэсэн төрийн хүн тусгай хувцастай байхыг санаачилсан . Бид  2200 гаруй жил явж ирсэн Хүннүгийн түүхээр бахархаж, тэр урт хугацаанд хүчирхэг байсныг даган дуурайж хүндэтгэх ёстой.

-Та тэгэхээр монголчууддаа  нэг юм хэлэх гээд л иржээ дээ?
-Монголчууд нэг л юмыг ойлгох ёстой. Монгол  хүн гэж хэн бэ? Монгол хүн гэдэг Төв азийн өндөрлөгт төрсөн, эрс тэс байгаль, нийгэм хоёрт дасан зохицох чадвартай ард түмэн. Монгол хүн "Ард түмэн" болсон нэг чадвар бол байгальтайгаа дасан зохицох. Манай орон жилийн дөрвөн улиралтай. Нүүдэлчний амьдралаар амьдарч, жилийн дөрвөн улиралд хөдөлгөөнтэй нүүж, сууж байсан ард түмэн учраас одоо болтол мөхөөгүй байна. Дэлхий нийтээр манай  уртын дуу, хөөмий, нүүдэлчний соёл, аж төрөх ёсыг судалж байна.
Монголчуудын мал маллах ухаан  бол агуу сургаал, агуу ухаан. Байгальтайгаа зохицох, тэнгэртэйгээ зохицох агуу ухааныг монголчууд л эзэмшсэн. Нүүдэлчний амьдралын гол ухаан тэнгэртэй зохицох, тэнгэрийн байдлыг хэрхэн өөрчлөгдөхийг шинжиж чаддаг байсан чадвар юм. Чингис хаан Мөнх хөх тэнгэрийг өөрийн дээд шүтээн мэт шүтэн тахиж явсан нь монголчууд мөнх хөх тэнгэр шиг ухаан сэтгэлтэй ард түмэн гэдгийг баталж байгаа хэрэг . Сансарын философич Б.Сезовский хэлэхдээ "Монголчууд бол тэнгэрийн аясаар амьдардаг, тэнгэрийн зан араншинг судалсан яаж өөрчлөгдөхийг нь мэддэг ард түмэн юм аа" гэжээ.

Монголчууд байгальтайгаа дасан зохицох чадварыг баталсан хүн бол жил зургаан сарын дотор Эверестийн оргилд хоёр удаа гарсан уулчин, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр байна. Эхний удаа өөрөө гараад, дараа нь эмэгтэй уулчдад газарчилсан. Дэлхийн түүхэнд жил зургаан сарын дотор Эверестийн оргилд  хоёр удаа гарсан тохиолдол байхгүй.   
Германы эрдэмтэн Фогтс " 21 дүгээр  зуунд монголчуудын уураг тархи дэлхийг эзлэх болно" гэж хэлсэн байдаг.

-Монгол хүний уураг тархийг нэн өөр гэж та ярих дуртай. Тэрийгээ хөндөх гээд германы эрдэмтний үгийг онцлоод байна уу, үгүй юү?
-Би юунд итгэдэг юм бэ гэхээр монгол хүний уураг тархи маш гайхалтай, сэргэлэн, цовоо, байгууламжийн хувьд гайхамшигтай. Яагаад гэхлээр монгол хүний  тархи хөгжлөөр тэргүүн байх хэд хэдэн зүйл байна.
-хүйтэн сэрүүн уур амьсгал нөлөөлдөг
-үйл ажилагааны хувьд хурдан хөгждөг
-монгол хэл, маань  үйл үг олонтой учраас сэтгэлгээний цар хүрээг өргөн болгодог.
Яагаад монгол хүн дэлхийд ой ухааны чадамжаар эхний 21-д ордог хэрнээ, манай улс хөгжлөөрөө 180-д ордог вэ гэхлээр монгол хүнийг хөгжүүлэх төрийн бодлого буруу явж ирснийх юм. Манай эх оронд хүний оюун ухааныг хөгжүүлэх, хүний давтагдашгүй авьяасыг хөгжүүлэх  боловсролын тогтолцоо хэрэгтэй байна.Төрийн бодлогоор боловсролыг хөгжүүлэхдээ хүүхдийн авьяасыг дээдэлсэн тэдний чадварыг хөгжүүлэх шудрага байх тийм уур амьсгалыг миний хойч үеийнхэн боловсролын тогтолцооноос хүсч байна.Өнөөдөр монголын боловсролд их мөнгөтэй аавын мангуу хүүхэд доктор болж ядуу ардын ухаант охид хөвгүүд төмсны худалдагч хийдэг тогтолцоогоо өөрчлөх ёстой.

-Тархи задалсан хүмүүжил хэрэгтэй байх нь ээ?
-Монголын ард түмэн  үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн агуу их туршлагатай ард түмэн. Монголчууд  хүүхдээ хүмүүжүүлэх  "Эх" төвтэй хүмүүжлийн философитой ард түмэн.  Ээжийгээ хайрлаж, ээжийнхээ хормойноос зүүгдэж, эхийн өлгийн дууг сонсож хүмүүжсэн хүүхэд дөлгөөн, тайван бие хүн болж төлөвшдөг. Монголчууд эх хүнээ шүтэж хайрладаг нэг гол жишээ нь эхийн тухай ямар олон дуу байдаг билээ. Сүүлийн үед эхийнхээ өлгийн дуунд өлгийдүүлж, эхийнхээ энгэрт наалдаж, эхийнхээ цээжинд тарвалзалж өсөөгүй хүүхэд олон боллоо. Энэ нь суурин соёл иргэншлийн бидэнд үлдээж байгаа маш том сануулга бөгөөд эжийгээ хайрлаж өссөн хүүхдүүд 21 дүгээр зуунд сайхан амьдрах боломжтой гэдгийг сануулж байна.  Хоёр төмөр хоорондоо хавирч дуу гаргадаг хөгжмөөр хүмүүжиж байгаа учраас хатуу сэтгэлтэй хүн бие болон төлөвшиж байна.Миний ард түмэн морин хуурын хос чавхдас буюу "Эр чавхдас нь 180, эм чавхдас нь 180" ертөнцийн агуу хөдөлгөөнийг үзүүлсэн морин хууртай ард түмэн билээ. Морин хуурыг дагаж дуулах урлагийн агуу их соёлыг хүн төрөлхтөнд бэлэглэсэн юм аа. Ээжийнхээ өлгийн дууг сонсож өссөн миний хойч үе  "Долдугаар сарын нэг"-нд урлагийн агуу их бүтээлийг хагалж, шидэн, шатаахгүй байсан юм.  Энэ үйл явдлаас бид хайрлахуй, нийгүүсэхүйн систем алдагдаж байгаа юм байна даа гэж ойлгож болно.

-Долдугаар сарын нэгний үймээнийг юу гэж хэлэх вэ?
-Би багш хүний хувьд, долоон сарын нэгний үймээнийг  хараад хамгийн түрүүнд миний шавь нарын хэд нь энд явж байгаа бол гэж бодоод, үнэнч шавь нар луугаа  утасдаж  "Чи  хаана  байна?" гэж  асуусан. Хөөрхий миний шавь нар байх газраа байсан. Монголын бүх багш сурган хүмүүжүүлэгч нар долоон сарын нэгний явдлыг хараад сурган хүмүүжүүлэх арга барилаа өөрчлөх ёстойг сануулсан томоохон жишээ болсон гэж үзэж байна. Хэний сурган хүмүүжүүлсэн хүүхэд тэнд очиж түймэрдэн шатаав? Уг нь МАХН-ын байр ямар буруутай гэж, агуу урлагийн бүтээл рүү хэн гал шидэв? Дэлхийд шагшигдан гайхагдаж байдаг уртын дууны агуу бүтээлүүд хэнд  гай болсон гэж түймэрдэж байгаа юм бэ? Үүнээс үүдэн монголын багш нар, гүн ухаантан, сэтгэл судлаачид нэг зүйлийг эргэн хараач гэж хүсмээр байна. Энэ юу вэ гэвэл монголчуудын хүмүүжлийн философийн асуудал юм. Монгол улсын ерөнхий сайд С.Баяр долоон сарын нэгний явдлыг  хараад бид боловсролын системээ дахин харах цаг болсон байна гэж хэлсэн байдаг. Долоон сарын нэгний хэргээс үүдээд дандаа хууль хүчний байгуулага дуугарч байхад, манай багш нар, боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хэн нь ч дуугарахгүй байгаа нь харамсалттай. Багш нар өсвөр, залуу үеэ сурган хүмүүжүүлж  чадаагүй болохоор л монголын түүхэнд болоогүй "Хар хэрэг" болсон гэж ойлгож байна. Тэр хэргийг хийсэн, хийгээгүй хүмүүс өөрсдийгөө нэг сайн хараасай. Тэгээд "Би хэн билээ?",  "Би юу хийх ёстой вэ?" гэдэг талаас нь бодууштай.

-Таны ярианаас үзэхэд, өрх гэрээс үндэстэй эх, эцгийн сургаал, төрөөс үндэстэй боловсролын тогтолцооны асуудал хөндөгдөж байна...?
-Монголын төр ямар зохион байгуулалттай байхыг Чингис хаан сургаж  хэлсэн байдаг. Төр  ямар байх, төрийн хүн гэж ямар байх вэ гэж аль эртнээс хэлж сурган хэлсэн сургаал байдаг. Жишээ нь: Хаан хүний 35  эрдэм. Хайрлах сэтгэл нэн эрдэм. Хатан хүний 15 нь эрдэмын дотор.  Сайхан айл нэн эрдэм .Түшмэл хүний 9 эрдэмын дотор . Төв шулуун сэтгэл нэн эрдэм гэж  сургасан байх жишээтэй. Хаан, хатан, түшмэл гэлтгүй дагаж мөрдөх хуультай. Хуулиа зөрчвөл шийтгэлтэй байсан. Танай сонинд Атилла хааны талаар цуврал өгүүлэл гарч  байна.  Атилла хаан бол төрийг удирдах эрдэмд маш гарамгай суралцсан суут удирдагч байсан. Атилла хаан төрийг удирдах таван зарчмыг хүн төрөлхтөнд бий болгосон юм. Үүнд: Сэтгэлийг эзэмдэх эрдэм, Дипломат эрдэм, Хууль сахиулах эрдэм, Улс гэрээ төвхнүүлэх эрдэм, Цэргийн  эрдэм зэргийг ягштал нь баримтлаж төрийг удирдах ёстой гэж хэлсэн билээ. Атилла хаанаас наашаа явахаар Чингис хаан. Тэрбээр төрийн бодлогыг хурдтай хэрэгжүүлж, ард түмэндээ нэг үг гээхгүйгээр хүргэж байсан нь хөгжих гол түлхүүр болсон юм. Харин манай төрөөс гаргаж байгаа шийдвэр 100 үгтэй байлаа гэхэд аймагт 80 үгтэй, суманд 60 үгтэй , багт 40 үгтэй, ард түмэнд очихдоо 20 үгтэй болж очиж байхад төрийн шиидвэрийн  гол цөм нь алга болж гээгдээд  үр ашиггүй зүйл нь ард түмэнд очиж байна. Жишээ нь:Увс  аймгийн Бөх мөрөн сум, Дорнод аймгийн Халх гол сум, Хэнтий аймгийн Дадал сумнаас ХААН банкинд мөнгө шилжүүлэхэд 10 минутын дотор орж ирж байна. Үүнтэй адил хурдтай 100 үгтэй  засгийн шийдвэр тогтоол гаргасан бол 100  үг бүхлээрээ  ард түмэнд хүрдэг байх ёстой. Иймд манай төрд хурд дутагдаж байна.  Чингис, Атилла хааны төр барих чадварыг дэлхий нийтээр судалж байна. 21 дүгээр зуун бол  Чингис хааны зуун  болно гэдэгт итгэж байна. Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр дэлхийн олон оронд илгээмж явуулж.  Чингис хааны тухай монголын эзэнт гүрний тухай сэтгэгдлээ бичиж ирүүлээч гэсэн хүсэлт тавьсан.

Гадаадын олон орны удирдагчид ч хариу ирүүлж тэр материалаар нь Ерөнхийлөгчийн Тамгын газар "Их монгол улс" хэмээх сайхан номыг бүтээсэн. Энэ номын агуулгад дүгнэлт хийж үзвэл Чингис хааны байгуулсан агуу их төр 21 дүгээр зууны хүн төрөлхтөнд доор дурдсан үнэт зүйлийг үлдээсэн гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөшөөрсөн байдаг .
-Байгаль орчин, ан амьтан, усыг хамгаалах тал дээр 13 дугаар зуунд ч санаа тавьдаг байсан байна.
-Хүн, хүн хүнээ хайрлаж нийгүүлсэхүйн ухааныг өндөр төвшинд авч үзсэн байдаг.
-Ямар нэгэн байдалд, аль нэг нь өртсөн тохиолдолд нийтээрээ хэлэлцэж байж шийддэг дагаж байх ёстой гэсэн байна" гэж дурдсан нь зөндөө. Үнэхээр ч  Чингис хаан дэлхийн талыг эзэлж байхдаа нэгэн цөм болгоно гэсэн бодлоготой байсан. Жишээ нь, Туул голын усыг бохирдуулбал хойд мөсөн далайн цагаан баавгай хорддог. Иймд дэлхий гэдэг чинь нэгэн цөм болсон ертөнц тул бие биенийхээ үгийг сонсож байх хэрэгтэй гэдгийг олж харсан хүн байхгүй юу

-Чингис, Чингис гэж худлаа орилолдохын оронд төрийн бодлогыг нь өөртөө хүлээж авсан нам, улс төрийн хүчин манайд алга. Төр бүрдүүлж байгаа намуудыг хараач.Төр, шашны уялдааг ч гэсэн алга. Энэ тухайд та юу гэж хэлмээр байна?
-Монгол төрийн бодлогыг дахин харж үзэх хэрэгтэй. Төр хүчтэй, шударга, ард түмнийхээ төлөө байх ёстой.

Ингэхийн тулд ард түмнийг гэгээрүүлэх хэрэгтэй. Манай орон аргын философийг хөөж явсаар байгаад нэг эргээд харсан чинь дэлхийгээс  тасраад хөгжчихсөн,  тухайлбал өндөр барилга, гоё машин, чинээлэг амьдрал  гэх мэт үнэт зүйлтэй болсон байна гэнэ. Харин өөрийгөө эргээд харсан чинь сэтгэл нь хоосорсон, юуг хийхээ яаж хийхээ мэдэхээ байсан, хаанаас нь яаж эхлэхээ мэдэхээ байчихсан хов хоосон ертөнц болсон байна. Бидний бүтээсэн агуу их зүйлүүд хаана байна вэ? гэж өөртөө асуулт тавь л даа.Энэ хоосон зайг  буддын гүн ухааны болон.дэлхийн  бүх шашны үзэл номлоор дүүргэх ёстой гэж үзэж байна. Аливаа нэг эрхэм зүйлд шүтэн биширч гэмээж нь хүний уураг тархинд хүнийг эрүүлжүүлэх, урт наслуулах бодис бий болдгийг орчин үеийн тархи судлалын ухаан батласан байна.

Манайд байгаа шашны байгууллага бас утгаа алджээ. Зөвхөн манайд ч биш дэлхийн бүх шашин утгаа алдсан, туйлширсан байна. Шашин ач холбогдлоо  алдахад хоёр зүйлс нөлөөлдөг. Үүнд: Улс төрд орохоор, Шашин мөнгө хөөхөөр.

Монголын шашны байгууллага сүлийн жилүүдэд маш хурдацтайгаар унаж байна. Өөрсдийн сургаалаас гажаад хэт их мөнгө хөөж байна. Шашныг буцаагаад хэвэнд нь оруулахын тулд бурхан багшийн сургаалыг жинхэнэ утгаар нь зааж бүх нийтэд шашны боловсрол олгох ёстой. Чингис хаан бүх шашинд тэгш хандаж байсан нь өнөөгийн бидэнд том сургамж шүү.Тухайн шашныхаа номлолын мөн чанаоыг таниж мэдсэн жинхэнэ сүсэгтэн миний эх оронд хэрэгтэй байна.  Монголын ард түмэн 200 гаруй жил хүнийрхүү /Харь/ төрийн бодлогоор амьдарч ирсэн, Одоо ч энэ даган дуурайдгаа авч хаяж,  өөрсдийн өвөг дээдсийн төр барих ухаанаас суралцаж, орчин үеийн нөхцөлд тохируулж, арга барилыг өөрчлөх хэрэгтэй

Манайх төдийгүй дэлхий дахины улс үндэстний төрөө барих ухаан  мухардчихаад байна.  Тухайлбал  өнгөрсөн  долоо найман сард дэлхийн олон орны 3000 гаруй  философичдын чуулга хийж Сөүл хотноо чуулга хийж  "Бид   ямархан  дэлхий ертөнцөд аж төрж  байна вэ?" гэдгийг хэлэлцжээ.Тэр ухаантнууд "Капиталист даяарчлалын боолчлолд амьдарч байна гэдгээ хүлээн зөвшөөрцгөөж. Хүн төрөлхтний философоос гадна, хүн төрөлхийн ёс зүйгүй , философигүй  болсон байна, Сүйрэлд хүрсэн байна" гэцгээсэн гэнэ.

-Монгол улсаа харахаар өнөөх хараагаад байсан харгис нийгэм рүүгээ орчихсон санагдаж байна уу? 
-Чингис хаан "Газрыг ухсан бол буцаагаад тагла" гэж хэлсэн байдаг . Монголын газар шороог  ухаад дууслаа. Өнгөрсөн 20 гаруй жилийн дотор монгол улс дэндүү өөрчлөгдөж, мөнгөний ертөнц рүү тэмүүлсээр байна. Энэрэнгүй , нийгүүлсэнгүй нийгэм нь уриа лоозон болж үлдлээ. Харин соцаилизм бол хүний нийгэмд тус болох олон зүйлийг гаргаж ирсэн түүхтэй. Хятадын эрдэмтэд соцаилизм, Маркс, Лениний сургаалаас авах юм их бий гэж хэлсэн байна. Хятад өөрийн агуу философич Күнзийн сургаалийг орчин үеийн нөхцөлд хэрэгжүүлж  олон үндсүүдыг бие болгож байна.Монгол улсад Атилла болон Чингис хааны удирдахуйн ухааны үнэт өвөөс авч байх хэрэгтэй байна

-Манайханд хятадын Күнз шиг хөтлөөд өгөх багш алга гэж бас болох уу?
-Манайхан бол ардчиллыг буруу талаас нь хараад хөгжүүлсэн. Японы эрдэмтэн Агутагава Рэнэcкү "Ардчилал бол өндөр уулын орой. Тахир дутуу хүмүүс хүрч чадахгүй" гэж хэлсэн байдаг. Монгол улсад ерээд онд хувьсгал хийж байхад нь зөв замаар удирдан залаад өгөх хүн байхгүй байсан болохоор хэтэрхий задгай хөгжсөн нь үнэн . Тиймээс  монголын ард түмэн 20 гаруй жил буруу сонголт хийсээр ирлээ. Түүнийхээ хор, горыг амсаж байна. Цаашдаа буруу сонголт хийсээр байх юм бол  өөрсдийгөө илүү их хохирооно.                                                                                                                                     

-Төрийн түшээгээ ч буруу сонгож байна. Энэ талаар  та юу гэх вэ?
-УИХ-ийн  гишүүн гэдэг бол эх орон, ард түмнийхээ төлөө өөрийгөө золиослож чаддаг , ухаантай, алсын бодлоготой хүнийг л хэлнэ. Тэрнээс биш хэдэн компаны эзэн, хичнээн сая төгрөгтэй хүн байх нь хамаагүй.

-Та бас алтан ургийн тухай их ярьдаг даа. Одоо л алтан ургийн хүн чухал болсон мэт...?
-Миний хувьд монгол улсын төрд алтан ургийн хүн гарч ирээсэй гэж боддог . Алтан ураг бол 1100 жил монголын төрийг барьсан, туршлагатай, ард түмний сорууд юм шүү дээ. Өөр гадаадын оронд 1100 жил төр барьсан удам угсаа байхгүй. Алтан ургийнхан Бөртэ чоно, Гуа маралаас эхлээд, Лигдэн хаан, автономит засгийн   дөрвөн сайдыг хүртэл  1913 онд 13000 хүн байсан. Харин 1937 онд хэлмэгдээд бүгд нам болцгоосон . Алтан ургийнхнийг дахин сэрж, төрд чадвартай нэгнийг нь гаргаасай гэж хүсмээр байна. Одоо манай монголд алтан ургаа мэдэхгүй яваа өчнөөн хүн байгаа. Ургийн бичгээ дахин сэргээх хэрэгтэй байна. Бас нэг тулгарч байгаа асуудал бол Манжийн хаан манай дөрвөн хааны ургийн бичгийг алтан сандаа хадгална гэж авч яваад шатаасан байдаг.  Харин Цэцэн хаан өөрийн ургийн бичгийн хуулбарыг авч үлдсэн түүхтэй Одоо Цэцэн хааны ургийн бичиг Улсын төв номын санд хадгалаастай байгаа. Мөн 1925 онд овгоор нь овоглохыг  хориглосноос хойш "Овог" үндсэндээ устсан. Гадаадын эзлэн түрэмгийлэгчид манай улсын энэ мэт  үнэ цэнэтэй зүйлсийг санаатайгаар салгаж устгасаар байсан байгаа юм.

Манай Өндөр гэгээн Занабазарыг манжид урвасан хэмээн муу ярьдаг нь үнэн чанартаа буруу юм шүү дээ. Харин ч Өндөр гэгээн маань 1691 онд Энх-Амгалан хаанд дагаар орсноор монгол үндэстнийг аварсан юм. Өндөр гэгээний ач буянаар  Монгол орон бүтэн  үлдсэн. Галдан бошигт шиг  байлдсан бол монгол орноос юу ч үлдэхгүй алуулах байсан .Түүхийг нэг талаас нь хараад дүгнэлт хийх буруу. Галдан бошигтын хөшөөг босгосон бол Өндөр гэгээний хөшөөг бас босгох ёстой

-Манай хотжилт бас "Буруу замаар будаа тээгээд" явж байна. Нүүдэлчний соёлоо мартаж эхэллээ. Ном уншдаг хүнгүй боллоо. Ингэхээр үр хүүхдүүд маань бүр хоосорчихож байна. Энэ тухай таны бодлыг сонсоё?
-Бид нүүдэлчний соёлоос хотжилтын соёл руу шилжихдээ буруу замаар явчихлаа.  Солонгосчууд  өөрийн хотоо шинэчлэхийн тулд нэг ч хуучны юмыг хөдөлгөхгүйгээр одоогийн том хотуудаа босгосон.   Манайх үүнийг л авч хэрэгжүүлэх ёстой байсан 

Дээр хэлснээ давтаад хэлэхэд манай улс боловсролын системд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Багш нарын  цалинг нэмэх шаардлагатай. Ялангуяа хөдөө орон нутагт очиж ажиллаж байгаа багш нар өөрсдийн амьдрал, ар гэрээ золиосонд гаргаад явж байхад очоод амьдрах нөхцлийг нь сайжруулаад өгөх хэрэгтэй байна.  10,11  жил сурч байгаа  хүүхдүүдийг илүү номонд сонирхолтой болгож өгөх хэрэгтэй байна. Хүн уншихаа боливол сэтгэхээ болино гэсэн үг байдаг.
Манай орон өөрсдийн агуу бүтээл  уртын дуу, хөөмийг хөгжүүлэх ёстой байтал өөр зүйлд анхаарлаа хандуулаад хэт их туйлшрах юм. Японы ард түмэн ямар ч урлаг гаднаас орж ирсэн байлаа гэсэн.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан