Сонгуулийн Ерөнхий хороо яг одоо Ерөнхийлчөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар албан ёсны мэдээллийг хийж байна.
Яг одоогийн байдлаар хөдөө, орон нутгийн гурван хэсгийн хорооноос нэгдсэн дүн ирээгүй байгаа аж.
Тиймээс СЕХ тус хэсгийн хороодоос урьдчилсан байдлаар авсан дүнгээ танилцуулж байна.
Бид та бүхэндээ Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарт өгсөн хувийг танилцуулж байна.
Үүнээс үзвэл хөдөө, орон нутагт МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр 50,31 хувиар ялсан бол Ц.Элбэгдорж 48,28 хувийн санал авчээ. Харин нийслэлийн хэмжээнд нэр дэвшигч Ц.Элбэгдорж 55,59 хувийн саналаар ялалт байгуулж, Н.Энхбаяр 43,21 хувийн санал аваад байна.
Улсын хэмжээнд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид нийт сонгогчдын 51,24 хувь саналаа өгсөн бол МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярт 47,44 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн санал нь хүчингүйд тооцогджээ.