gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Энхболд: Солонгос улсад гэрээгээр гарч болох боломжийн талаар бүхий л зөвлөгөө өгнө

Нийгэм
2008-10-16
0
Twitter logo

"Нээлттэй хаалганы өдөр"-ийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны салбарын хэмжээнд энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах үеэр "Гадаадад ажиллах хүч илгээх төв" ХХК-иас ямар ажлуудыг зохион явуулах гэж байгаа талаар тус компанийн дэд захирал С.Энхболдтой ярилцлаа.

-Нээлттэй хаалганы өд­рөөр иргэд танай төвөөс ямар мэдээлэл авч, үйлч­лүүлэх боломжтой бол?
-Энэ сарын 20-нд Нийг­мийн хамгаалал, хөдөлмө­рийн яамны салбарын хү­рээнд зохион байгуулах нээлт­тэй хаалганы өдөрт манай байгууллага оролцож иргэдэд мэдээлэл, үйлчилгээ хүргэх юм. Уг өдөрлөгт манай байгууллагаас гадна Нийг­мийн хамгаалал, хөдөлмө­рийн яамны харьяа Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний төв зэрэг байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа танилцуул­на. Нээлттэй хаалганы өдөр­лөгийн үеэр гадаадад хөдөл­мөр эрхлэх хүсэлтэй болон ажиллахаар явах гэж байгаа иргэдэд зөвлөгөө өгнө. Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээ­гээр ажиллах хүмүүс ямар шалгуур давдгийг ч хэлэх боломжтой. Тухайлбал, хэл­ний мэдлэг болон эрүүл мэн­дийн талаар юуг анхаарах ёстой талаар зөвлөгөө өгнө. Бид зөвхөн БНСУ-д ажиллах хүч илгээх бус бас өөр оронд гар­гах талаар судалгаа явуулж байгаа. Европын хол­бооны гишүүн болсон зүүн Европын Унгар, Чех улстай гэрээ байгуулаад байна. Энэ тухай мэдээллийг иргэдэд өгөх боломж манайд бий. Чех болон Унгар улсад ажил­лаж амьдарч байгаа монгол­чуу­дын эрх ашгийг хамгаалж байгаа байгууллага одоогоор байхгүй.

Түүнчлэн БНСУ-д хө­дөлмөрийн гэрээгээр ажил­лаж байгаа иргэдийнхээ тухай лавлагааг ар гэрийнхэн нь авах боломжтой. Тэнд байгаа хүмүүс ч ар гэрийнхнийхээ тухай мэдээлэл авч болно. Харийн нутагт ажиллаж амь­дарч буй үр хүүхдүүддээ БНСУ дахь манай төлөөлөг­чийн газраар хэлэх зүйлээ дамжуулж болох юм. Манай компани өдөрлөгийн үеэр гадаад оронд ажиллахаар явахдаа хэнээр зуучлуулах хүсэлтэй байгаа талаар ард иргэдийн дунд санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа.

-Танай төв хэзээ бай­гуулагдсан билээ. Солон­гос улсад хичнээн ажиллах хүч гаргаад байна?
-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх за­маар ядуурлыг бууруулах, нийгмийн хамгааллыг сайж­руулах, айл өрхийн амьжир­гааг дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлэх...." тухай заасан зорилтыг хэрэгжүүлэхээр Төрийн өмчийн хорооны тог­тоолоор 2007 онд Солонгос улсад ажиллах хүч илгээх зорилгоор байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш нийт 4200 гаруй иргэдийг БНСУ-д хөдөлмөрийн гэрээ­гээр ажиллуулахаар илгээ­гээд байна. Одоо мянга гаруй хүн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бэлт­гэлээ базааж байна. Ер нь манай компанийг байгуулаг­дахаас өмнө 2004 оны арав­дугаар сараас дадлагажигч ажилчин гаргаж эхэлсэн. 2006 онд санамж бичгийг шинэчлэн байгуулж өнгөрсөн оны нэг­дүгээр сарын 1-нээс эхлэн гэрээт ажилчин явуулсан. Монгол Улс өнөөдрийн байд­лаар БНСУ руу 15 мянган ажилчин гаргаад байна. Ма­най компани иргэдийг зөвхөн Солонгос руу ажиллах хүчээр илгээгээд зогсохгүй БНСУ-д очсон хойно нь эрх ашгийг нь хамгаалж, хөдөлмөрийн хуу­лийн дагуу ажиллаж байгаа эсэхэд нь анхаарал тавьж ажиллаж байна.

-Солонгосоос өөр ул­сад ажиллах хүч илгээх төлөвлөгөө бий юу?
-Чех улс, Унгар улс­ руу ажиллах хүч гаргах та­лаар судалгаа хийж байна

-Солонгост ажиллаж бай­гаа иргэдийн хувьд тул­гам­даж байгаа гол асуудал нь юу вэ?
-Солонгос улс нь төв Азийн 15 орноос ажиллах хүч авдаг. Тиймээс энэ салбарт өрсөлдөөн их байна гэсэн үг л дээ. Зөвхөн монголчууд ажилсаг байдаг гэсэн ойлголт одоо хоцрогдчихоод байна. Учир нь БНСУ олон орноос ажилчин авдаг болж. Тиймээс ма­найхан хариуцлагатай байх нь чухал болоод байгаа юм. БНСУ-д очиж ажиллаж байгаа монгол иргэдэд за­гасны болон хөдөө аж ахуйн салбарт ажиллахад нэлээд бэрхшээл тулгардаг. Мөн хэлний тодорхой бэрхшээл гардаг. Ирэх онд БНСУ хө­дөлмөрийн хуулиндаа аж­лын цагийг багасгах тухай тусга­хаар болсон байна лээ. Одоо­гийн байдлаар БНСУ ажлын зургаан өдөртэй бай­гаа. Ма­най монгол ажилчид амрах үедээ амарна. Илүү цагийн­хаа хөлсийг солонгос ажил­чидтай адил авдаг бол­сон. Гэхдээ 15 мянган хүний дунд ямар нэгэн асуудал гарах тохиолдол байдаг. Монгол­чууд гурван жилийн гэрээ байгуулж тийшээ явдаг. Гэх­дээ сайн ажилласан хүмүү­сийг хөдөлмөрийн гэрээгээ сунгаж ажиллах боломжийг олгодог. Мөн гэрээгээ дуус­гаад эх орондоо ирчихсэн хүмүүсийг ч ажиллуулж бай­сан газар нь буцааж авах хүсэлт тавьдаг. Одоогоор ийм журмаар Солонгос руу буцаж явах гэж байгаа 1000 гаруй хүн бий. Солонгосын хөдөл­мө­рийн зах зээлд монгол ажилчдын талаар сайн, муу аль аль нь л сонсогддог юм. Манайхан бусад улсынхныг бодвол захирах захирагдах ёсонд дадаагүй байдаг нь өөрсдөд нь сөргөөр нөлөөл­дөг. Нөгөө талаар байнга яригддаг архидалтаас болж монгол ажилчид асуудалд ордог. Энэ нь цаашдаа монгол ажилчид авахад сөрөг үр дагавар авчирч магадгүй. Гэхдээ энэ мэтчилэн бэрх­шээл гаргуулахгүйн тулд бид ажилчдаа Солонгос руу явуу­лахын өмнө сургалтад хам­руулдаг. Сургалтаараа Со­лон­госын ёс заншлаас эх­лээд хэл соёл, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар сур­галт явуулдаг юм. Хөдөлмө­рийн гэрээгээр гадаадад явж байгаа хүмүүс амьдралаа сайжруулах гэж байгаа уч­раас мөнгөө яаж хуримт­луулж, гэр рүүгээ хэрхэн шилжүүлэх боломжтой та­лаар нэмэлт мэдээллийг энэ сургалтаар дамжуулан хэлж өгдөг. Тэд мөн Солонгост очоод гурав хоногийн вакуум­жуул­сан сургалтад хамрагд­даг. Урьд жилүүдэд манай ул­саас гэрээгээр явах гэж буй хү­ний оронд өөр хүн явуулах зэ­рэг нэлээд асуудал гардаг бай­сан. Харин одоо солон­гос­чууд ажилтан авах шал­гуураа на­рийн заасан тусгай прог­рамм гаргачихсан бай­гаа. Ту­хайл­бал, ажил олгогч эзэд ажил­лах хүчнийхээ нас, хүйс, хэл­ний мэдлэг, боловс­рол, өн­дөр намыг нь хүртэл харж өөрс­дөө сонгож авдаг болсон. Тиймээс Монголын талаас танил талаараа хэн нэгнийг явуулах тухай ойл­голт алга болсон.

-Солонгосын тал ма­найхаас авч байгаа ажилч­дадаа ямар шаардлага тавь­даг вэ?
-Ер нь Солонгост ажилла­хаар явах гэж байгаа хүнд эх­ний ээлжинд дөрвөн шаард­ла­га тавигддаг. Нэгдүгээрт нас­ны хязгаар тогтооно. Энэ нь 18-39 насных гэж заасан бай­даг. Солонгос хэлний түв­шин тогтоох шалгалт (СХТТШ) өгсөн байна. Энэ шал­галтыг жилдээ нэг юм уу хоёр удаа авдаг. Өмнө нь Со­лонгост хууль бусаар гарч бай­­гаагүй байх ёстой. Дараа­гийн нэг том шалгуур бол эрүүл, мэндийн үзлэг шин­жил­гээ юм. Гэвч өнгөрсөн онд со­лон­гос хэлний түвшин тог­тоох шалгалтад тэнцсэн ир­гэ­дийг эрүүл мэн­дийн үзлэг шин­­жилгээнд хамруулахад тэд­ний 12 хувь нь ямар нэгэн өвчтэй гарсан байгаа нь хө­дөлмөрийн насны залуу­чуу­дын дунд өвчлөл их байна гэ­сэн дүгнэлтэд хүргэж бай­гаа юм.

-Тэнд ажиллаж буй ир­гэдийн дунд бичиг барим­тын зөрчил нэлээд гардаг гэсэн. Энэ нь зөвхөн хууль бусаар амьдарч байгаа хүмүүст хамааралтай бай­даг уу. Гэрээгээр гарсан хүмүүсийн дунд иймэрхүү зөрчил гардаг болов уу?
-Гэрээгээр явж байгаа хүмүүст бичиг баримтын зөр­чил гарах нь бага л даа. Гэх­дээ зөрчил гарах явдал бий. Учир нь тухайн хүмүүс гэрээ­гээр хийж байсан ажлаа хаяж, цалин сайтай гэх шалт­гаа­наар өөр ажилд ороход асуу­дал үүсдэг. Харамсалтай нь, үүнийг бид зохицуулах бо­ломж үндсэндээ алга байна. Тэнд байгаа манай төлөө­лөгчийн газар монгол ажил­чин, эзэн хоёрын хооронд асуудал гарвал тухай бүрт нь шийдвэрлэж өгдөг. Тэгээд ч хөдөлмөрийн гэ­рээнд нь гэнэ­тийн ослын болон эрүүл мэн­дийн даатгалд даатгуулах талаар тусгасан байдаг. Тий­мээс тухайн үе­дээ Солон­госын ажилчин ямар эрх, үүрэг хүлээх ёстой түүнийг нь монголчууд эдэл­дэг юм. Өвч­тэй байхдаа даат­гал авна. Энд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, Солон­гост гэрээгээр ажиллаж бай­гаа хүмүүсийн найз, нөхөд нь тэнд хууль бусаар ажиллах нь олонтаа. Тэд гэрээгээр ажил­лаж бай­гаа нэгнээ уруу татан ажлаас гаргах нь их байдгийг хэлэх хэрэгтэй. Үүнийг хаана хаа­наа ойлгох ёстой. Хамгийн гол нь гэрээгээр ажиллаж буй хүмүүс ажлаа орхиж байгаа нь өөрт нь муугаар нөлөөлдөг гэдгийг ойлгох нь чухал юм. Нэгэнт гэрээгээр хийж бай­сан ажлаа орхиод зугтсан хүмүүстэй бид эргээд холбоо барихад төвөгтэй байдаг.

-Солонгосын тал эмэг­тэй ажилчин авахдаа ду­рамжхан байдаг гэсэн. Энэ нь хэвээрээ юу?
-Одоогийн байдлаар Со­лонгос руу 15 мянган хүн гаргасан байгаа. Эднээс 2000 га­руй нь эмэгтэй хүн байдаг юм. Энэ нь хийх гэж байгаа аж­лын нөхцөл байдлаас шалт­гаалан эмэгтэй хүн авч ажиллуулах сонирхол нь бага байдаг байх. Солонгост ажил­лах хүч гаргах зах зээлд өрсөлдөхийн тулд манай ком­пани олон ажил зохион бай­гуулдаг. Тухайлбал, хувийн хэвшлийн компанийнхантай уулзана. Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хөргөх үйлдвэр, барилгын салбарт тав, зур­гаан чиглэлээр ажилчин ажил­луулахаар явуулж байна. Сүүлийн үед барилгын салба­рын ажилчдын тоо ч нэмэг­дэж байгаа.

-Солонгосын хөдөлмө­рийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн гэсэн. Гэрээгээр ажиллаж буй хүмүүс хэдэн төгрөгийн цалин авч бай­гаа бол?
-Тэндхийн цалингийн доод хэмжээ 852 мянга 20 вон байдаг. Он гараад хөдөл­мө­рийн хөлсний доод хэмжээ да­хин нэмэгдэх төлөвтэй. Гэх­дээ БНСУ-д ажиллаж буй иргэдийн гар дээр авч байгаа цалин нь саяас хол давсан байдаг.

-Гадаадад ажиллах хүч илгээх төвөөр дамжуулан Солонгос руу гарвал ту­хайн хүн хэдэн төгрөгийн зардал гаргах бол?
-Солонгос руу ажилла­хаар гарах гэж байгаа хүн эхлээд солонгос хэлний түв­шин тогтоох шалгалт өгсөн байх ёстой. Үүний дараа эрүүл мэндээрээ тэнцсэн хүнийг манайх хөдөлмөрийн биржид байршуулдаг. Ингээд тухайн хүнд Солонгост ийм төрлийн, тэдэн төгрөгийн цалинтай ажил байна гэдгийг нь санал болгож танилцуулна. Энэ нөхцөлийг хүлээн зөв­шөөрсөн тохиолдолд бид урилгыг нь хөөцөлдөнө. Хэрэв уг ажил амжилттай болж бүт­вэл Солонгосоос хариу мэ­дээлэл ирдэг. Үүний дараа бид явах хүмүүсээ дахин эрүүл мэндийн үзлэгт о­руулж, сургалтад хамруулна. Ер нь манай төвөөр дамжуу­лан Солонгост гарч буй ажил­чид 900 ам.доллартай байхад л хангалттай. Сүүлийн үед Со­лонгост явуулж өгнө гэсэн хувь хүмүүст хандаж "шатах" хүмүүсийн тоо харьцангуй багассан. Учир нь бид өөрс­дийн үйл ажиллагааны талаар олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллийг цаг тухайд нь өгдөг болсонтой холбоотой. Тиймээс иргэд Солонгос руу баталгаатай хэрхэн гарч бо­лох талаар тодорхой мэдээ­лэлтэй болсон. Хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн хүмүүс урилга хэзээ ирж, БНСУ-д явах, эрүүл мэндийн үзлэгт хэзээ орох талаар мэдээллийг түргэн шуурхай авдаг болсон. Энэ тухай манай вэб хуу­даснаас дэлгэрэнгүй мэдээ­лэл авах боломжтой.

-Одоо хөдөлмөрийн бир­­жид хэдэн хүний нэр байршиж байна?
-Манайд одоогоор зургаан мянга гаруй хүний нэр байр­шиж байна. Өнгөрсөн оны зургадугаар сард олон хүн шалгалтад тэнцэж хөдөлмө­рийн биржид 11 мянган хүний нэр байршуулсан. Үүнээс 4200 хүн БНСУ руу хөдөл­мөрийн гэрээгээр ажилла­хаар гараад байна. Мөн 1000 гаруй иргэн БНСУ руу ажил­лахаар явахад бэлэн болсон буюу ажлын санал нь ирээд байна.

-Солонгост ажиллахаар явах гэж байгаа хүмүүс танай хөдөлмөрийн бир­жид байршаад хэдий хуга­цааны дараа гардаг вэ?
-Хөдөлмөрийн биржид ту­хайн хүн байршсаны дараа маргааш нь ч ажлын байрны санал ирж байдаг. Ер нь нэ­гэнт хэлний шалгалт өгч тэнц­сэн хүн хөдөлмөрийн биржид байрших тодорхой хугацаа бий л дээ. Энэ нь нэг жил. Үүнийг дахиад нэг жил сунгах эрхтэй. 2007 онд солонгос хэлний түвшин тогтоох шал­галтаа өгч бүртгүүлсэн хү­мүүс одоо нэг жилийн сунгал­таа хийлгээд Солонгос руу явах ажлын байраа хүлээгээд байж л байна. БНСУ-д гэрээ­гээр ажиллаж байгаа иргэдийн нэг давуу тал нь бол нийг­мийн даатгалд хамрагдаж байгаа явдал юм.

-БНСУ-д суугаа төлөө­лөгчийн газрынхаа үйл ажиллагааны тухай танил­цуулаач?
-БНСУ-д байгаа манай төлөөлөгчийн газар хөдөл­мө­рийн гэрээгээр ажиллаж бай­гаа монгол ажилчин үйлд­вэ­рийн эзэн хоёрын хооронд гарч буй асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэн өгдөг. Гэ­рээ­ний ажилчид маань ч өөрт тул­гамдсан асуудлаа манай тө­лөөлөгчийн газарт тавьж ту­хай бүрийд нь асуудлаа ший­дүүлэн заавар зөвлөгөө авч харилцан уялдаа хол­боо­той хамтран ажиллаж байна. Мөн гэрээний ажилчид нь Со­лонгосын хөдөлмөрийн хуу­лийн дагуу солонгос ажилч­дын адил үүргээ ч хү­лээж, эр­хээ ч эдэлдэг юм. Үүний нэг жи­шээ бол ямар нэг осолд орох буюу өвчин туссан то­хиолдолд Солонгосын даат­га­лын газраас нөхөн олговор авдаг зарчим юм.

-Танайх каргоны үйл­чилгээ эрхэлдэг үү?
-Тийм үйлчилгээ явуул­даг­гүй. Гэхдээ "Анод" банктай хамтран БНСУ-д амьдарч байгаа иргэдэд мөнгийг эх орон руугаа хямдхан шил­жүүлэх боломжийг нээж өг­сөн. Мөн "Сөүлээс байртай болъё" аяныг өрнүүлж хоёр дах жилдээ зохион байгуу­лаад байна

Я.Мөнгөнцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан