gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Соёмбо: “Амьдрал” дууны шүлгийг дотроо их “шатаж” бичсэн

Соёл урлаг
2009-05-19
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-05-19
“...Ай амьдрал минь ээ чи
Аялгуут дуу хуур минь
Алдаатай оноотой
Амьдралын зам минь дээ...”
Энэ дуу сүүлийн үед залуусын амны уншлага болсон гэхэд хилсдэхгүй. Мөн “Төгсөх оюутны дуу”, “Цасан дээр”, “Миний найз”, “Хэнийх ч биш минийх” зэрэг 200 гаруй дууны шүлгийг зохиосон яруу найрагч Х.Соёмботой ярилцлаа. Тэрбээр хүмүүст хүрч буй олон дууны шүлгийг зохиосон юм.

-Таны зохиосон олон сайхан шүлгийг уншигчид мэддэг ч Х.Соёмбо гэдэг хувь хүнийг тэр бүр мэдэхгүй байх. Та өөрийгөө манай сонины уншигчдад танилцуулна уу?
-Намайг Хүрэлбаатарын Соёмбо гэдэг. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. Сумандаа наймдугаар ангиа төгсөөд аймгийнхаа төвд Чин ван Ханддоржийн нэрэмжит хоёрдугаар арван жилд суралцаж аравдугаар ангиа дүүргэсэн. 2002 онд СУИС-д ирж суралцан 2006 онд жүжигчний мэргэжлээр төгссөн. Айлын том хүү.

-Таны шүлгээр амьдарсан олон дуу байдаг. Та ер нь хэзээнээс яруу найргаар амьсгалж эхэлсэн бэ?
-Дөрөвдүгээр ангиасаа шүлэг оролддог байсан. 1996 он гэсэн үг. Арваад жилийг ардаа орхижээ.

-Таны сонсогчдод хүрсэн анхны уран бүтээл юу байв?
-Анх 2002 оны арваннэгдүгээр сард хөгжмийн зохиолч Г.Сэр-Од ахтай танилцаад шүлгээ харуулсан юм. Г.Сэр-Од ах миний шүлэгнээс харж байгаад "Төгсөх оюутны дуу" дууг амилуулж өгсөн. Одоо Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин С.Жавхлан, "Free zone" хамтлаг хамтран дуулдаг шүү дээ. Үүний дараа хөгжмийн зохиолч н.Бат-Эрдэнэ буюу Аранза ахтай танилцаад "Take off' хамтлагийн дуулдаг "Цасан дээр", "Цасан доор" дууг гаргасан. Дуунууд маань хүнд хүрснээр "Камертон" хамтлагийн дуучин Б.Ган-Эрдэнийн цомог, "Номин талст" хамтлагийн дуучин Г.Хаянхярваагийн цомгийн ажилд хамтран ажилласан. Ингээд л дуунууд маань сонсогч, үзэгчдэд хүрэхийн хэрээр харьцангуй хурдан хугацаанд хамтран ажиллах дуучин, уран бүтээлчид нэмэгдсэн. Одоо нэлээд олон дуутай болчихсон байна.

-Удахгүй таны бие даасан тоглолт болох гэж байгаа. Тоглолтынхоо эргэн тойронд болж байгаа сонин сайхнаас ярихгүй юу?

-Тоглолтоо хийх гээд жаахан зав муутай л явна. Ер нь шүлэг зохиож, хөгжмийн зохиолч нарт өгөөд, дуу болгож хүмүүсээр дуулуулна гэдэг амаргүй. Түүнийгээ тайлагнаж, тоглолт хийх бүр ч амаргүй ажил юм байна. Гэхдээ ажил маань сайхан бүтэж байна.

-Амаргүй ч гэсэн ажил төрөл нь амжилттай бүтэж байгаа юм байна. Таны тоглолтын онцлог нь юу вэ?
-Онцлог нь гэвэл миний амьдралын долоон жил дууны шүлэг, яруу найргийн төлөө л явж. Анхны хайр, шинэ найз нөхөд, баяр баясал, цөхрөл гуниг, олон хүнд магтуулж, муулуулж үзлээ. Тэглээ гээд уран бүтээлээ орхиогүй. Тиймээс энэ хугацаанд юу хийж бүтээснээ хүмүүст тайлагная, найз нөхөр, залуустаа харуулъя л гэж бодсон юм. Гэхдээ жил бүр тайлагнах гэсэн юм биш л дээ. Би үр дүнгээ харах санаатай байна. Миний тоглолт дээр харьцангуй залуу, эрч хүчтэй баг ажиллаж байгаа.

-Монгол Улсын гавъяат жүжигчин дуучин С.Жавхлангийн дуулсан "Амьдрал" дууны үгийг та зохиосон. Энэ дууг сонсохоор оргилсон, унтарсан, юу ч гэмээр ч юм бэ. Үнэхээр хүний амьдрал гэдэг ийм дээ гэмээр санагддаг. Энэ дууг та хэрхэн зохиосон бэ?

-Би энэ дууг дотроо их "шатаж" бичсэн юм. Гэхдээ дуу амилна гэдэг маш олон хүчин зүйлээс шалтгаална. Эхлээд шүлэг, дараа нь хөгжмийн зохиолч, тэгээд хөгжмийн найруулагч, эцэст нь дуулах дуучин нь байна. Мөн клип хийж амилуулж байгаа хүмүүс нь байна. Ингээд бодохоор нэг дууны ард арав, хориод уран бүтээлч байдаг юм. Бусдаар Х.Соёмбо ганцаараа дууг амьдруулна гэж байхгүй шүү дээ. Маш их хичээл зүтгэлээр дуу бүтдэг.

-Шүлэгнийхээ санааг хаанаас хайдаг вэ?
-Янз бүр л дээ. Улирлаас их хамаарна. Захиалгын дуу бол сэдэв нь тодорхой байдаг. Шүлгээ ихэвчлэн шөнө сууж бичдэг. Тухайн үед юу бодогдож байна түүнийгээ л буулгана.

-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулна уу?
-Өдөр бүр л шүлэг бичнэ. "Би чамд хайртай" гэдэг кино хийгдэж байгаа. Зохиол дээр нь хамтарч ажилласан. Дууг нь хийж өгсөн. Одоо мэргэжлийнхээ тал руу их анхаарч байна. Сүүлийн үед кино жүжгийн зохиол дээр ажиллаж байна. 2010 оноос энэ тал руугаа гүнзгий орно.

-Тоглолтод оролцох уран бүтээлчдээсээ нэрлэхгүй юу?
-Монгол Улсын гавъяат жүжигчин дуучин Б.Сарантуяа, С.Жавхлан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Болд, Г.Хаянаа, Б.Ганаа, Т.Дэлгэрмөрөн мөн н.Маралжингоо, ВХ, Г.Баярцэцэг, н.Хулан, "Take off", "Гурван бүдүүн" хамтлаг оролцоно. Зарим хамтлаг дуучнаа мартсан байж магадгүй уучлаарай.

Б.Энхмөнх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан