gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөнгөн хэлбэрийн гар-хөл-амны өвчин 4-5 долоо хоногт эдгэрдэг

Эрүүл мэнд
2009-04-30
0
Twitter logo

Энтеровирүс 71 нь АНУ-д 1969 онд анх илэрч байжээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ, Малайз, Вьетнам, Тайвань, Сингапур зэрэг Номхон далайн баруун бүсийн орнуудад томоохон дэгдэлтүүд гарах болсон.

Гар-хөл-амны өвчний шинж тэмдэг нь хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, улаан хүрээтэй, цайвар цагаан гадаргуутай тууралт гардаг. Энэ өвчний үед халуурах, бөөлжих, хүзүү хөших, хоолой улайх, шүлс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тус өвчин хүний өтгөн, хамар хоолойн шүүрэл, шүлс, цэр, нусаар бохирлогдсон эд зүйлсээс, мөн хүнээс хүнд дамжин халдварладаг. Мөн эхээс урагт дамжих тохиолдол бий. Халдвар авсан хүнд шинж тэмдэг нь дунджаар 3-5 хоногийн дотор илэрдэг. Өвчлөлийн эхний долоо хоног халдвартай үе бөгөөд вирус өтгөнөөр долоо хоногийн турш гадагш ялгарч болно. Бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхэд зун, намрын улиралд өвчлөх нь элбэг. Өвчлөл, хүндрэлийн 90 хувь нь дөрөв хүртэлх насанд тохиолддог.

Өвчин үүсгэгч нь гадаад орчинд дөрвөөс доош хэмд нэг жил, -20 хэмд удаан хугацаагаар амьдрах чадвартай, Липидин бүрхүүлгүй учир 70 хувийн спирт, таван хувийн лизол, хлороформ, эфирт тэсвэртэй. Харин кварц, формальдегид, хлор агуулсан нэгдэлд тэсвэргүй, 50-аас дээш хэмд идэвхгүйждэг аж. Тиймээс халдвараас сэргийлэхийн тулд гэрээ хлорын уусмалаар цэвэрлэж, хаалганы бариул зэрэг олон хүний гар дамждаг хэсэгт хлор агуулсан уусмал шингээсэн бинтээр ороодог.

Гар, хөл, амны өвчний халд-варт өртөгсдийн 50-80 хувьд нь шинж тэмдэг илрэхгүй. Эмнэл-зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдлын 95 хүртэл хувь нь хөнгөн явцтай байдаг. Хөнгөн хэлбэрийн үед өвчтөний гар, хөл, амны салст дээр өвөрмөц цэврүүт, улаан хүрээтэй, цайвар цагаан гадаргуутай тууралт гарч, толгой бага зэрэг өвдөнө. Дээрх шинж тэмдэг илэрсэн хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй, гэрт нь 14 хоног өрхийн эмчийн хяналтад тусгаарлана. Тухайлбал, эмчилгээ хийхгүй байхад 4-5 долоо хоногийн дотор аяндаа эдгэрдэг байна. Мөн дулаан хувцаслаж, илчлэг сайтай хүнсний бүтээгдэхүүн, амин дэм, аньс, чацарганы шүүс зэргийг хэрэглэнэ. Харин суурь өвчтэй, амьжиргааны түвшин доогуур, эрүүл ахуйн нөхцөл муутай айлын хүүхдийг эмнэлэгт тусгаарладаг.

Харин дунд хэлбэрээр өвчилсөн өвчтөний гар, хөл, ам, өгзөг, тохойн дээр өвөрмөц цэврүүт тууралт гарч, амны тууралт шархалж, толгой өвдөн, бөөлжиж, 38 хэмээс дээш нэг, түүнээс олон хоног халуурдаг. Энэ үед эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийнэ. Хүнд хэлбэрийн үед гар, хөл, ам, өгзөг, биеэр өвөрмөц цэврүүт тууралт гарч, амны тууралт шархлан, бөөлжиж, 38 хэмээс дээш халуурч, толгой өвдөн даралт буурч, зүрхний хэм алдагдан, цустай хөөсөрхөг цэр гарч, цочромтгой, унтаа, нойрмог болж, гар, хөл бага зэрэг сааждаг байна. Хүнд хэлбэрээр өвчилсөн өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн уушгины хаван, цус алдалт, энцефалит, асептик менингит, цочмог сул саажилт, миокардит зэрэг хүндрэлийг "Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн удирдамж"-ийн дагуу эмчилдэг аж.

Б.Санж

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан