Хүүхэд байхдаа Улаанбаатараас Сүхбаатар аймгийн Уулбаян суманд шилжин очсоноос хойш түүний авьяас тодорч, урлаг хэмээх их харгуйл шамлахын эхлэл болсон гэдэг. Сургуулиа төгсөх жилээ анхны бие даасан тоглолтоо хийж бөхийн өргөөнд цугласан үзэгчдийн сэтгэлийг маршийн аялгуугаар хөглөж байсан нь саяхан. Мөн тэрбээр багшийгаа ардын жүжигчин цол хүртэхтэй зэрэгцэн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалгаад удаагүй байгаа юм.
О.Хүрэлбаатар хэмээх энэ залуу өлгөө Бүх цэргийн дуу бүжгийн чуулгал гоцлол дуучнаар ажиллалаг.
Түүнийг "Халх голын өглөө" тоглолтоо хийхийн нь өмнө уулзаж ярилцсан юм.
-Таны тоглолтын нэрүүд өвөрмөц байдаг. Энэ тухайгаас ярилцлагаа эхлэх үү?
-Би 2007 онд анхны бие даасан тоглолтоо "Сүүлчин тулааны өмнө" нэртэйгээр хийж байсан. Энэ нэрийг урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Ганбат багшийнхаа "Сүүлчийн тулааны өмнө бичсэн захидал" гэж сайхан дуунаас сэдэвлэсэн юм. Дараа нь "Сүүлчийн тулааны дараа" гэсэн тоглолт хийнэ гэж төлөвлөж эхний тоглолтоо тийн нэрлэж байсан. Харин энэ жил тоглолт маань Халх голын 70 жилтэй давхцаж байгаа учир ингэж нэрлэлээ.
-Хүрэлбаатар гэж хэн бэ. Мөн таныг олонд таниулсан уран бүтээлээ нэрлэхгүй юу?
-Хүрэлбаатар гэж үү. Нэг их сайхан инээд алдсан бор залуу л байдаг. Гэхдээ түүний сэтгэлд урлаг хэмээх агуу том ертөнцийн оргилд нь хүрэх чин хүсэл байдаг юм. Хайр гижигдсэн цэргийн бүсгүй гэдэг дуугаараа олонд танил болж байж.
-Уран бүтээлийн олз омог, онгод арвинтай болоод тоглолтоо хийж байгаа нь мэдээж. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн уран бүтээлээсээ нэрлэхгүй юу. Таныг олон улсын хэмжээнд дуулагдахаар сайхан бүтээл туурвисан гэж сонссон?
-Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар "Иракийн дурсамж" нэртэй баримтат киноны дууг дуулсан. Энэ дуу, кино маань НҮБ-ын шугамаар цацагдах юм. Хамгийн сүүлчийн уран бүтээл гэвэл энэ шив дээ.
-Цэргийн дууны Хүрлээ маань сонсогч, фенүүддээ дандаа л цэргийн дуугаар бэлэг бариад байх уу?
-Нэг өвөө намайг хөдөө тоглолтоор явж байхад "Хүү минь цэргийн дууны CD хүртэл гаргачихлаа. Одоо арай өөр зүйл хийгээч. Өвөө нь хүлээгээд байна шүү" гэж байсан. Энэ санал, зөвлөгөөний дагуу эх нутаг, хайр сэтгэлийн тухай дуулъя гэж бодож байгаа.
-Хайр сэтгэлтэйгээ учирсан уу?
-Учирсаан. (тэрбээр инээснээ) Хань маань миний түшиг тулгуур. Одоохондоо менежерээр минь ажиллаж байгаа. Бид нэг хүүхэдтэй. Миний өдий зэрэгтэй яваа нь хань, хамт олны минь ач.
-Дуурийн дууны төрөл хамгийн хүндэд тооцогддог гэдэг. Энэ төрөлд хүч үзье гэж бодож байв уу?
-Бодохоор барахгүй олон улсын тэмцээнд хэд хэдэн удаа оролцож, Улаан-Үдэд болсон тэмцээнд гуравдугаар байрт шалгарч байсан. Ажлынхаа зав чөлөөгөөр УДБЭТ-ынхантай дүр бүтээж хамтран ажиллана гэж бодож байгаа.
-Энэ тоглолтын онцлог нь юу вэ?
-Тайз, дэлгэц хосолсон тоглолт болно. Халх голын ялалтын 70 жил, агуу их ялалтын 64 жилийн ойд зориулж хийж байгаа юм.
-Тэгвэл дайны жилүүдийн тухай тэмдэглэл дэлгэцнээ хөврөх нь ээ?
-Хэлж болохгүй ээ. Үзэгчиддээ бэлэг барина. Энэ тоглолтыг МҮОНТ-ийн найруулагч н.Батаяр ах их өвөрмөцөөр найруулж байгаа.
-Өөр онцлох юм юу байна вэ?
-Би энэ тоглолтдоо дан цэрэг, эх орны сэдэвтэй дуу дуулахгүй. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуулсан " Дарьганга нутаг миний нутаг дууг” дуулна. Энэ дууг С.Жавхлан сайхан амьдруулсан. Харин би үүгээр өөрийгөө хэр зэрэг дуучин болсноо шалгаж байгаа юм. Ард түмэн үнэлгээ өгөх нь мэдээж.
-Ард түмний хүндэтгэл хүлээгээд буй залуу уран бүтээлчийн багшийг дурьдахгүй өнгөрч боломгүй санагдлаа?
-Миний багш Бүтэдийг үе үеийн урлагийнхан, урлагт хайртай ард түмэн андахгүй. Намайг урлагийн өндөр босгыг алхан ороход саяхан ардын жүжигчин болсон дуучин Ө.Баярмагнай багш маань алгаа тосч авсан юм. Тэр сайхан багш нарын сэтгэл харамгүй зааж сургасан эрдмийн ачаар би өнөөдөр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан болсон.
-Дуурийн урлагт хүч үзнэ гэж байсан. Яагаад цэргийн чуулгын дуучин болсон бэ?
-Багш маань намайг "Чи яваад цэргийн чуулгын концерт үзээд ир" гэсэн. Тэгээд л нэг удаа үзээд татагдчихсан.
-"Халх голын өглөө" гэж сайхан дуу байдаг. Тоглолтын нэрнээс нь л энэ дууг дуулах нь гэж бодож байгаа. Гэхдээ эмэгтэй дуучин дуулсан байдаг шүү дээ?
-Ардын жүжигчин С.Мяасүрэн гуайн
Өлгий сайхан эх орны минь
Өглөө эхлэх дулаахан хаяанд
Наранд өргөсөн мэндийн хадаг шиг
Номин цэнхэр Халхын гол шуугина аа гэж сайхан дуу байдаг. Гэхдээ би энэ дууг дуулахгүй ээ. Надад томдоно.
С.Туул