Олон түмний эрх ашгийг тусгасан нэвтрүүлэг, мэдээлэл нэвтрүүлж байх ёстой Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаа төрөөс хараат бус байж чадахгүй байна гэж ажиллагсад нь төдийгүй иргэд нэлээд шүүмжилж байгаа. Энэ нь олон нийтийн радио, телевизийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг харуулж байна гэж Үндэсний зөвлөлийн гишүүд нь үзэж байна.
Үндэсний зөвлөлийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан төрийн бус 140 гаруй байгууллага хамтран тус зөвлөлд 16 хүнийг санал болгоод байгаа билээ. Төрийн бус байгууллагын эдгээр төлөөлөгч нар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд хоёр заалт бүхий нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа талаар өнгөрсөн бямба гаригт мэдээлэл хийлээ. Тус хууль нь 2005 онд батлагдсан цагаасаа хойш нэлээд олон шүүмж эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тухайлбал, удирдлагуудаа солино хэмээн ажиллагсад нь эсэргүүцэж, эцэстээ өлсгөлөн зарлах хүртлээ ширүүсч байсан билээ. Мөн иргэд ч гэсэн төрөөс хараат үйл ажиллагаа явуулдаг гэж шүүмжлэх болсон. Үнэхээр долдугаар сарын 1-нд тус радио, телевизээр юу мэдээлж, ямар дүрс цацахыг дээрээс нь зааварлан тулгаж байсан гэж хурлын үеэр ярьж байлаа. Өөрөөр хэлбэл, тус радио, телевиз нь олон нийтийн гэсэн утгаа алдаж, төрөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн үнэн бодит байдлыг мэдээлж чадахгүй болсон нь харагдсан юм. Иймд дараахь заалтыг хуулиндаа нэмж оруулах хэрэгтэй гэлээ.
Юуны өмнө хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулах үүднээс Хяналтын зөвлөлийг Үндэсний зөвлөлөөс салгах хэрэгтэй гэлээ. Учир нь Үндэсний зөвлөлийн гишүүд дотроос хяналтын гишүүдийг томилсон нь үндсэндээ үйл ажиллагаа, бодлого чиглэлээ үнэн зөв, шударгаар хянаж чадахгүйд хүрсэн гэнэ. Мөн Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг олон нийтэд ил тод зохион байгуулахыг тусгах хэрэгтэй гэлээ. Дээрээс нь төрөөс хараат бус байхын тулд санхүүгийн эрх чөлөөг бий болгох ёстойг онцоллоо. Үүний тулд улсын төсвөөс олгох төсвийн дэмжлэгийг Сангийн яамнаас бус Үндэсний зөвлөлөөс өргөн барих ёстой гэж үзжээ. Эдгээр заалтыг тусгаснаар Олон нийтийн радио телевиз жинхэнэ утгаараа хөгжихөд тодорхой ахиц гарна гэж үзэж байгаа юм байна.
Х.Цэнд-Аюуш