Зам тээврийн ослын улмаас хүүхдүүд амь насаа алдаж, хүнд гэмтсэн тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт зургаадугаар сарын 1-ны 05:00 цагийн орчимд насанд хүрээгүй иргэд тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осолд холбогдсоны улмаас гурав нь амь насаа алдсан. Мөн дөрвөн хүүхэд гэмтсэн.
Тэдний хаашаа, ямар зорилгоор зорчиж явсан тухай мэдээлэл надад одоогоор алга. Шалгалтын явцад тодорхой болно. Гэмтсэн дөрвөн хүүхэд эмнэлгийн байгууллагын тусламж авсан, одоогоор эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна.
Дулааны улирал эхэлж буйтай холбоотойгоор зам тээврийн осол нэмэгддэг. Осол дийлэнхдээ дүрмээ баримтлаагүйгээс, хурд хэтрүүлснээс болж гарч байна. Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн хариуцлагатай байж, хурдаа тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна” гэв.