Заримдаа дурсамж сэдрээсэн дуу сонсоход өнгөрсөн бүх цаг хугацаа эргээд ирэх шиг л болдог. Хаана ч сонссон, хэдэн жил өнгөрсөн ч яг анх сонссон тэр мэдрэмжийг буцаан авчирдаг. Эсвэл зүгээр л гудамжинд явж байхад алсад хэн нэгний чихэвчнээс танил аялгуу цуурайтахад өнгөрсөн дэх үйл явдал нүдний өмнө гүйх шиг...
Тэр дуу анх дурласан залуугаасаа /бүсгүйгээс/ сонсож байсан үгсийг санагдуулна. Эсвэл анхны болзоондоо ирэхдээ цацсан сүрчигний үнэр, чихэнд минь шивнэсэн түүний намуухан шивнээ ч юм шиг... Харин зарим дууны дурсамж төө тэнд "бүдэгхэн" гэлтэй. Ээжийн барьсан шинэхэн талхны үнэр, эмээтэйгээ хамт явсан сумын наадам, өвөөгөөс үнэртдэг дүнсэн тамхи, зуслангийн найзуудын цангинасан инээдийг ч санагдуулах шиг...
Зарим нь бүр "өвтгөх" нь ч бий. Дурсамжид үлдсэн хүмүүс, хэлж амжаагүй үгс, гуниглаж суусан өдөр, гүйцээгээгүй мөрөөдөл... бүгд дуунд дурсамж болж үлдсэн мэт... Хөгжим гэдэг зүгээр нэг аялгуу биш. Тэр бол хүн бүрийн амьдралын бичигдээгүй тэмдэглэл. Сонсох бүрд сэтгэлийн мухарт хадгалсан "дурсамжийн архивын" хаалга алгуур нээгдэж, мартаж явсан мэдрэмжүүд эргэн ирдэг гэлтэй.
Тэрхүү зүрхэнд шингэсэн дуунуудаас бүрдэх, өнгөрсөн, одоо цагийн хит гээд олон төрлийн бүтээлийг агуулсан sonsy мэндэллээ.
Sonsy бол зүгээр нэг хөгжмийн апп биш. Энэ бол монгол дууны өнгийг, уран бүтээлчдийн сэтгэл шингэсэн бүтээлүүдийг, бидний л мэдэх тэр “танил” аялгууг нэг дор цуглуулсан шинэ ертөнц юм. Тиймээс хаа нэгтээ сонсоод мартчихсан дуугаа, эсвэл яг одоо хит болж байгаа дуугаар хөглөгдөх таны хүслийг sonsy л сонсоно.