Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ. Тэрбээр өөрийнх нь үгийг Ерөнхий сайд анхаарч сонссон бол өнөөдрийн нөхцөл байдал өөр байсан гэсэн юм. Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд байр суурь илэрхийлснийг өөрийнх нь мөн хэлсэнтэй адил гэдгийг онцолж байлаа.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч сая орж ирээд миний та нарт 5 жил хэлсэн үгийг хэллээ. Би хэллээ, Ерөнхийлөгч хэллээ ойлгох юм уу үгүй юм уу та нар. Л.Оюун-Эрдэнэ сайд аа орлогоо нотол л гэсэн. Ард түмэн 20 хоног жагслаа. Намайг нотол гэсэн бол би хоёр хоногт батлахгүй бол шоронд орно. Жирийн иргэн ч мөн адил.
Би танд хэлж байсан та вакумжсан байна гээд. Вакумжсан чинь өнөөдөр ийм байдалд хүргэлээ. Би танд хэлж л байсан нэгээр илүү бол мянгаар илүү гэж. 68 гишүүнтэй энүүгээрээ л үзэх байсан юм. Алсын хараа дутлаа даа. 10 сард алсын хараа чинь дутаж байгаа юм чинь 20, 50 жилийг харна гэж юу байх вэ. АН-ын сайд нар өргөдлөө өгчихлөө. Албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй. Энэ сайд нар маань хамтарсан Засагт орж болохгүй. Залуучууд 20 хоног жагслаа. Та хэзээ ч хариуцлага хүлээхгүй Засгийн газрыг байгуулсан байна. Та нэг зүйлийг тооцсонгүй. Залуучуудыг орлогоо нотол гэж хэлдэг болсныг тооцсонгүй. Залуучууд дээр очсон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Д.Энхтүвшин, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн бас өөртөө баярлалаа" гэсэн юм.