Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын биелэлт, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж байна.
Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:
- Боловсролын сургалтын байгууллагын удирдлага, багш, ажилтны хандлагыг өөрчлөх, төсөв санхүүгийн хүртээмжтэй, уян хатан арга, аргачлалыг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.
- Багш бэлтгэх болон багшийн туслах бэлтгэх хөтөлбөрүүдийн дадлага, үйл ажиллагааг бодит орчин нөхцөлд тулгуурлан зохион байгуулах хэрэгцээ байна. Учир нь бэлтгэгдэж ирж байгаа багш нар зөвхөн онолын түвшний мэдлэгтэй, яг хүүхдүүдтэй тулж ажиллахад арга зүй дутагдаж байна.
- Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийг дэмжих танхимыг сургууль бүрд байгуулах, хариуцан ажиллах хүмүүсийг мэргэшүүлэх
- Үндэсний түвшинд СӨБ болон ЕБС-д суралцах насны болон идэвхтэй цагийн бүртгэлээр суралцаж байгаа сурагчдын статистик мэдээллийг шинэчлэх шаардлагатай байна
- Анги танхимд засвар үйлчилгээ хийхээр албадлагын шинжтэйгээр сурагчдаас мөнгө хураасан гомдол, мэдээлэл тасрахгүй байгаад анхаарах шаардлагатай гэлээ.