gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинээр томилогдож буй өргөмжит консул, элчин сайд нарыг хүлээн авч уулзжээ

Б.Нямдарь
Улс төр
2025-06-04
10
Twitter logo
Б.Нямдарь
10
Twitter logo
Улс төр
2025-06-04

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул П.Тинад 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр экзекватурыг нь гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Экзекватур гардуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол, Чилийн хоёр талын харилцаа болон худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг Өргөмжит консулаас хүсэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улс нь 1971 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд П.Тина нь Чили Улсаас манай улсад томилогдон ажиллаж байгаа хоёр дахь Өргөмжит консул юм.

Мөн Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлис Ейхенбаумсийн Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.  

Уулзалтын үеэр Монгол, Латвийн уламжлалт найрсаг харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтын хүрээнд тэлэх боломжийн талаар санал солилцов.  

Мөн хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, байгаль орчин, харилцаа холбооны технологи, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа талууд нотлов.  

Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Мөн  Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд А.Сейтакынов Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гардуулав. 

Уулзалтын үеэр талууд Монгол, Казахстаны стратегийн түншлэлийн харилцааг худалдаа, тээвэр, логистик, хөдөө аж ахуй зэрэг салбарт гүнзгийрүүлэн өргөжүүлэх болон 2025 онд өндөр түвшний айлчлал харилцан хэрэгжүүлэх, Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцов.

Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрис болон Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ричардас Шлепавичус нарыг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр тус тус хүлээн авч уулзав. 

Дээрх уулзалтуудаар Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол-Уругвай, Монгол-Литвагийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж буйг тэмдэглэж, хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулан идэвх зүтгэл гарган ажилласан Элчин сайд нарт талархал илэрхийлэн Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв. 

Элчин сайд нар албан үүргээ гүйцэтгэх хугацаанд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллаж ирсэн Монгол Улсын Гадаад харилцааны яамны удирдлага, хамт олонд талархал илэрхийлэв. 

Уругвайн Элчин сайд Ф.Лугрис Монгол Улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум /ФЕАЛАК/-ын хамтран даргалагчаар сонгогдсон явдалд баяр хүргэж, энэ хүрээнд Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд болох Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад уругвайн талаас өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахын төлөө ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГХЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан