2025 оны 3-р сарын 29-ний өдөр "Милая" брэндийн 20 дахь салбар Дархан хотод албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү үйл явдал нь тус брэндийн 20 жилийн ойтой давхцаж байгаа нь онцлог бөгөөд брэндийн анхны орон нутгийн салбар болон нээгдэж байгаа юм.

Нээлтийн арга хэмжээ Дархан хотын төвд байрлах Номин агуулах худалдааны төвд зохион байгуулагдаж, компанийн удирдлагууд, Дархан хотын Номин салбарын удирдлагууд, орон нутгийн зочид төлөөлөгчид, үйлчлүүлэгчид оролцов.

Амт, чанар, эрүүл хүнс
"Милая" брэнд нь Орос технологиор бэлтгэсэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ санал болгодог. Энэ удаад Дархан хотын иргэдэд амт чанартай, эрүүл, шинэ бүтээгдэхүүнүүд болон бялуу, нарийн боов, жижиг бүтээгдэхүүн санал болгож эхлээд байна.
Нээлтийн ёслолын үеэр "Милая" брэндийн гүйцэтгэх захирал С.Энэрэл:
"Бид 20 жилийн турш амт, чанарыг эрхэмлэн, эрүүл хүнсний олон улсын стандартыг хангаж, хэрэглэгчдэдээ хамгийн сайныг хүргэх зорилготой ажиллаж ирсэн. Энэхүү Дархан салбар маань бидний 20 жилийн ойгоороо 20 дахь салбараа анх удаа орон нутагт нээж, Дархан хотын иргэддээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ илүү ойртож байгаад баяртай байна. Хэрэглэгчдэдээ үргэлж шинэлэг бүтээгдэхүүн, өндөр түвшний үйлчилгээ санал болгож, сэтгэл ханамжийг нь дээд зэргээр хангасан үйлчилгээг үзүүлнэ гэдэгтэй итгэлтэй байна. Шинэ салбарын нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.”
Онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ
Дархан хотын салбар нь тус брэндийн бүх үндсэн бүтээгдэхүүнийг санал болгохоос гадна орон нутгийн онцлогт тохируулсан нэмэлт сонголтуудыг нэвтрүүлж байна.

“Амтлаад ав” аянаар шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулав
Шинэ салбарын нээлтийн хүрээнд "Милая" брэнд “Амтлаад ав” аяныг зохион байгуулж, ирсэн зочид, төлөөлөгчид, үйлчлүүлэгчдэдээ шинэ бүтээгдэхүүнүүд болон амтат бялуунуудаараа амталгаатай урамшуулал гаргалаа. Энэхүү аян нь Үндсэн салбарууд болон Номин, Имартын салбарууд дээр тогтмол, 7 хоног бүрийн баасан, бямба гаригуудад зохион байгуулагдаж байна.